Хайлт хийх

Баянзүрх дүүрэгт сар бүрийн 9-нд их цэвэрлэгээ хийнэ

  2019-04-10
 
Их цэвэрлэгээнд нийслэлийн нутгийн захиргааны бүх байгууллага болон дүүргүүд хамрагдана. 

Иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, гэмт хэрэг хэв журмын зөрчил, үер усны аюул, болзошгүй осол эндэгдлээс урьдчилан сэргийлэх, нийтийн эзэмшлийн зам талбайн орчны аюулгүй байдлыг хангахын тулд ‘’Бидний эрүүл мэнд аюулгүй байдал’’ аяныг өрнүүлж байна.

Аяны хүрээнд сар бүрийн 09-ний өдөр дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг иргэн, аж ахуй нэгжүүд болон Төрийн бус байгууллагууд нийтийн эзэмшлийн зам талбайн 50 метр хүртэлх талбайг цэвэрлэх юм.

Түүнчлэн аяны хүрээнд гэмт хэрэг, үер усны болон болзошгүй аюул ослын гарч буй шалтгаан нөхцөлийг тогтоож, урьдчилан сэргийлэх ажлыг холбогдох албаны хүмүүс цаг тухайд нь авч ажиллаж байна.

Иймд дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй иргэн аж ахуй нэгж байгууллага, төрийн болон төрийн бус байгууллагууд сар бүрийн 9-нд зохион байгуулагдах их цэвэрлэгээнд идэвхтэй оролцохыг Баянзүрх дүүргийн ЗДТГ-аас уриаллаа. 

Нийтэлсэн:

Э.Оргил

Сэтгүүлч

2019-04-10 17:05 GMT+8
Энгийн уншилт
  Товч унших

Холбоотой мэдээллүүд
  • Шинэ мэдээ

  • Их уншсан

  • Их сэтгэгдэлтэй

Хөгжүүлэлт хийгдэж байна. Тун удахгүй танд хүрэх болно.

Та яг одоо вэбсайтын сайжруулалтын альфа хувилбарыг үзэж байна. Энэхүү хэсэг бүрэн дуусаагүй байгаа бөгөөд тун удахгүй танд хүрэх болно.

Санал хүсэлт илгээх

Та өөрт бодогдож байгаа зүйлсийг бидэнтэй илэн далангүй хуваалцахыг хүсэе. Таны санал бидний хөгжүүлэлтийн ажилд маш их тус хүргэх юм.
Танд баярлалаа.

0%
  Товч унших

Дараагийн мэдээ