Хайлт хийх

“Голомт” цогцолбор сургууль газар хөдлөлтөд тэсвэргүй гэсэн дүгнэлт гарчээ

  2019-05-11
 
Голомт цогцолбор сургуулийн нэг байр нь 1961 онд, нөгөө нь 1966 онд анх ашиглалтад орж байжээ. Өнөөдөр цогцолбор сургууль хичээлийн гурван байранд 64 бүлэгт 2367 гаруй сурагч 98 багштай сургалт хүмүүжлийн үйл ажиллагаа явуулж байна. Сургуулийн байрыг ашиглалтын шаардлага хангахгүй гэсэн дүгнэлтийг удаа дараа гаргасан байдаг аж.

Хотын захирагч С.Амарсайхан өчигдөр тус сургуулийн байранд очиж нөхцөл байдалтай газар дээр нь танилцлаа. Сургуулийн захирал Р.Цэдэндамбаа “Сургуулийн суурийн блокууд үйрсэн, бяцралттай болсон учраас шалан доогуураа нэвт салхи сийгдэг. Дулааны шугам нь шалан доогуураа явдаг. Хэрвээ шугаманд ямар нэгэн гэмтэл гарах л юм бол сургуулийн үйл ажиллагаа зогсоно. Газар хөдлөлтөд тэсвэргүй гэсэн мэргэжлийн байгууллагын дүгнэлт гарсан. Спорт залны хувьд гадна талын тоосгонууд нь үйрч нарийн шороо болсон. Таазны шавар нурж унахад бэлэн болоод байгаа” хэмээн танилцууллаа.

Хотын захирагч С.Амарсайхан “Сургуулийн байрыг эхний ээлжинд хүчитгэн засах талаар яаралтай арга хэмжээ авах хэрэгтэй. Шаардагдах төсөв хөрөнгийг шийдвэрлэ. Бусад дүүрэг хороодод ийм нөхцөл байдалтай хэдэн сургууль, цэцэрлэг байгаа гэсэн тоо судалгааг гаргаад яаралтай танилцуул” хэмээн холбогдох албаны удирдлагуудад даалгав.

Эх сурвалж: НЗДТГ-ын ХМХХ

Нийтэлсэн:

Б.Сондор

Gogo.mn сэтгүүлч

2019-05-11 13:20 GMT+8
Энгийн уншилт
  Товч унших

Холбоотой мэдээллүүд
  • Шинэ мэдээ

  • Их уншсан

  • Их сэтгэгдэлтэй

Хөгжүүлэлт хийгдэж байна. Тун удахгүй танд хүрэх болно.

Та яг одоо вэбсайтын сайжруулалтын альфа хувилбарыг үзэж байна. Энэхүү хэсэг бүрэн дуусаагүй байгаа бөгөөд тун удахгүй танд хүрэх болно.

Санал хүсэлт илгээх

Та өөрт бодогдож байгаа зүйлсийг бидэнтэй илэн далангүй хуваалцахыг хүсэе. Таны санал бидний хөгжүүлэлтийн ажилд маш их тус хүргэх юм.
Танд баярлалаа.

0%
  Товч унших

Дараагийн мэдээ