Хайлт хийх


ЧУУЛГАН: Гишүүдийн 90 хувь нь А.Ганбатыг ЗХЖШ-ын даргаар томилохыг дэмжлээ


  2019-03-22
 

Ерөнхийлөгч Х.Баттулга УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцүүлэх асуудлаарх саналаа УИХ-ын дарга Г.Занданшатарт хүргүүлсэн.

Ингэхдээ Зэвсэгт хүчний Жанжин штабын даргыг зөвшилцөх асуудлыг оруулах шаардлагатай, уг асуудлыг зохих журмын дагуу өргөн мэдүүлж, хэлэлцүүлэх хүсэлтэй байгаа талаараа дурдсан.

Энэ дагуу өнөөдрийн УИХ-ын чуулганы хуралдаанаар ЗХЖШ-ын даргаар Аюушийн Ганбатыг томилох асуудлыг УИХ дэмжих эсэхийг хэлэлцэж байна. 

 

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд А.Ганбатын талаар танилцуулгыг хийлээ. Хошууч генерал А.Ганбат нь 1962 онд Улаанбаатар хотод төрсөн. 1969-1979 онд Улаанбаатар хотын Д.Сүхбаатарын нэрэмжит арван жилийн 2 дугаар дунд сургууль, 1979-1983 онд ЗХУ-ын Одесс хотын Цэргийн нэгдсэн дунд сургуулийг онц, 1988-1991 онд ЗХУ-ын Москва хотын М.В.Фрунзын нэрэмжит Ерөнхий цэргийн академийг алтан медальтай, 1998-2000 онд ОХУ-ын Зэвсэгт хүчний Жанжин штабын академийг, 2004 онд АНУ-ын Калифорни мужийн Монтерей хотын Тэнгисийн цэргийн сургалтын дараахь сургуулийн Батлан хамгаалах нөөцийн менежментийн дээд дамжааг тус тус төгссөн. Зэвсэгт хүчинд 30 жил алба хааж байгаа юм байна. 

Өнөөдөр өглөө Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцсэн бөгөөд түүнийг олон жил хариуцлагатай албан тушаалд ажилласан, мэргэжлийн боловсон хүчин тул дэмжиж байгаа талаар УИХ-ын гишүүн О.Содбилэг хэлсэн юм. 

ЗХЖШ-ын даргыг томилгоог хэлэлцэж байгаатай холбоотой гишүүд асуулт асууж байна. 

УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан: Бүтээн байгуулалтын ажилд цэргүүдийг дайчлах асуудалд ямар байр суурьтай байна вэ, мөн салбарт гараад буй золгүй явдлуудыг гаргахгүй байх чиглэлээр ямар ажил хийх вэ?

Нэр дэвшигч А.Ганбат: Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүнийг бүтээн байгуулалтад оролцуулах асуудлыг дэмжиж байна. Сүүлийн нэлээд хэдэн жил цэргийн алба хаах хүмүүсийн тоо буурсан, үүнтэй холбоотой дайчилгааны албаны тоо багасч байгаа учраас МОнгол Улсын хөгжил, дэвшилд цэргийн хүч хувь нэмэр оруулна гэдэг үүднээс хуулийн хүрээнд идэвхийлэн ажиллана. 

Зэвсэгт хүчинд гарсан хэргүүдэд сэтгэл зовниж явдаг хүмүүсийн нэг учраас хэрэг явдал юунаас болсон нөхцөл байдлыг тогтоох нь зүйтэй. Дээр нь сургалт, хүмүүжлийн ажилд ч анхаарал хандуулах нь зүйтэй. 

УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат: ЗХЖШ-ын дарга гэдэг хариуцлагатай ажил. Энэ ажил эзгүй байгаа учраас яаралтай томилох нь зүйтэй болов уу. Танилцуулгыг харж байхад цэрэг, армийн чиглэлээр боловсрол эзэмшиж, туршлага хуримтлуулсан хүн байна. Цэргийн боловсролын асуудалд докторын зэрэгтэй хүн учраас энэ чиглэлд анхаарах нь зүйтэй цаг үе ирээд байгаа учраас энэ тал дээр ажиллах биз ээ. Дээрээс нь залуучуудад цэрэг, эх оронч сэтгэлгээг хөгжүүлэх чиглэлд анхаараарай. 

УИХ-ын гишүүн асуулт асууж дууслаа. Одоо үг хэлж байна. 

Б.Пүрэвдорж: А.ГАНБАТЫГ ХУУЛЬ ЗӨРЧИН ТОМИЛОХ ГЭЖ БАЙНА, ГИШҮҮД БАТАЛСАН ХУУЛИА ДАГАХЫГ ХҮСЬЕ

УИХ-ын гишүүн Ц.Гарамжав: Цэргийн өндөр боловсролтой, туршлагатай хүн юм байна. Сүүлийн үед ээжүүд, эмэгтэйчүүд бид нарын сэтгэлийг зовоож байгаа асуудал бол цэрэгт явсан залуус эрүүл мэнд, амь насаараа хохирч байгаа явдал. Тиймээс энэ тал дээр маш сайн анхаарал хандуулах хэрэгтэй байна. Гадны улсад төр ард түмний хүүхдүүдийг аав шиг нь хамгаалж байна. Гэтэл бид өнөөдөр дөнгөж аав ээжийн гэрээс, өврөөс гарсан хүүхдүүдэд үзүүлж чадахгүй байна. Тиймээс цэргийн алба хаахаар очиж байгаа залууст ээж, аавынх нь сэтгэлээр хандмаар байна. Дарангуйлал, хүчирхийлэл хийсэн хүмүүстэй хатуу тэмцэж, үндэсээр нь тасалмаар байна. Яаж хүний хүүхдийг өвлийн хүйтэнд хөл нүцгэн зогсоож чадаж байна аа. Тантай дараа ажлын тайлангаар уулзах байх, тэр үед энэ байдлыг таслан зогсоосон байгаарай гэж захъя. 

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар: А.Ганбат генералыгаа дэмжиж байна. Энхийг сахиулах үйл ажиллагаа их хөгжсөн олон улсын үйл ажиллагаа болсон учраас энэ тал дээр академик судалгаа шинжилгээний ажлыг олон улсын генералууд амжилттай хийсэн. Монголчууд энхийг сахиулах олон үйл ажиллагаанд, халуун цэгүүдэд ажиллаж генералууд маш их туршлага, мэдлэг хуримтлуулсан байгаа учраас судалгааны ажлыг бичиж, мэргэжлийн сэтгүүлүүдэд хэвлүүлдэг болмоор байна. Мэргэжлийн түвшинд ажиллахаас гадна ийм түвшний судалгааны ажлуудыг гаргах хэрэгтэй. Энэ тал дээр ажиллаарай, ГХЯам дэмжиж ажиллана. 

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: Цэргийн албаны тухай хуулийн 11.11.4-т заасан офицерийн албыг 54 нас хүртэл хаана гэсэн нь нас хэтэрсэн, мөн ар гэрийн гачигдал, эрүүл мэндийн байдал зэрэг шалтгаанаас болж чөлөөлөгдсөн бэлтгэл офицерийг таван жилийн дотор эргүүлэн авна гэх мэт гурван заалтыг А.Ганбат зөрчиж байгаа юм. Мөн нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн Төрийн албаны тухай хуулийн шатлан дэвшүүлэх зарчмаар явна гэснийг ч мөн зөрчиж байна. Бид баталсан хуулиа зөрчиж А.Ганбатыг томилох гэж байна. Тиймээс гишүүд хуулиа мөрдөөч ээ гэж хүсэж байна. 

Санал хураалтаар чуулганы хуралдаанд оролцсон гишүүдийн 90.6 хувь нь дэмжсэнээр А.Ганбатыг ЗХЖШ-ын даргаар томилохыг дэмжлээ. 




  Шууд мэдээ

ЧУУЛГАН: Гишүүдийн 90 хувь нь А.Ганбатыг ЗХЖШ-ын даргаар томилохыг дэмжлээ


  2019-03-22
 
Нийтэлсэн:

Р.Адъяасүрэн

Сэтгүүлч

2019-03-22 17:08 GMT+8
Хугацаагаар эрэмбэлэх
Мэдээллийг Шууд хүргэхээр Gogo баг ажиллаж байна.
  17 цаг 08 минут
2019.03.22

Санал хураалтаар чуулганы хуралдаанд оролцсон гишүүдийн 90.6 хувь нь дэмжсэнээр А.Ганбатыг ЗХЖШ-ын даргаар томилохыг дэмжлээ. 

  16 цаг 54 минут
2019.03.22

УИХ-ын гишүүн асуулт асууж дууслаа. Одоо үг хэлж байна. 

Б.Пүрэвдорж: А.ГАНБАТЫГ ХУУЛЬ ЗӨРЧИН ТОМИЛОХ ГЭЖ БАЙНА, ГИШҮҮД БАТАЛСАН ХУУЛИА ДАГАХЫГ ХҮСЬЕ

УИХ-ын гишүүн Ц.Гарамжав: Цэргийн өндөр боловсролтой, туршлагатай хүн юм байна. Сүүлийн үед ээжүүд, эмэгтэйчүүд бид нарын сэтгэлийг зовоож байгаа асуудал бол цэрэгт явсан залуус эрүүл мэнд, амь насаараа хохирч байгаа явдал. Тиймээс энэ тал дээр маш сайн анхаарал хандуулах хэрэгтэй байна. Гадны улсад төр ард түмний хүүхдүүдийг аав шиг нь хамгаалж байна. Гэтэл бид өнөөдөр дөнгөж аав ээжийн гэрээс, өврөөс гарсан хүүхдүүдэд үзүүлж чадахгүй байна. Тиймээс цэргийн алба хаахаар очиж байгаа залууст ээж, аавынх нь сэтгэлээр хандмаар байна. Дарангуйлал, хүчирхийлэл хийсэн хүмүүстэй хатуу тэмцэж, үндэсээр нь тасалмаар байна. Яаж хүний хүүхдийг өвлийн хүйтэнд хөл нүцгэн зогсоож чадаж байна аа. Тантай дараа ажлын тайлангаар уулзах байх, тэр үед энэ байдлыг таслан зогсоосон байгаарай гэж захъя. 

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар: А.Ганбат генералыгаа дэмжиж байна. Энхийг сахиулах үйл ажиллагаа их хөгжсөн олон улсын үйл ажиллагаа болсон учраас энэ тал дээр академик судалгаа шинжилгээний ажлыг олон улсын генералууд амжилттай хийсэн. Монголчууд энхийг сахиулах олон үйл ажиллагаанд, халуун цэгүүдэд ажиллаж генералууд маш их туршлага, мэдлэг хуримтлуулсан байгаа учраас судалгааны ажлыг бичиж, мэргэжлийн сэтгүүлүүдэд хэвлүүлдэг болмоор байна. Мэргэжлийн түвшинд ажиллахаас гадна ийм түвшний судалгааны ажлуудыг гаргах хэрэгтэй. Энэ тал дээр ажиллаарай, ГХЯам дэмжиж ажиллана. 

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: Цэргийн албаны тухай хуулийн 11.11.4-т заасан офицерийн албыг 54 нас хүртэл хаана гэсэн нь нас хэтэрсэн, мөн ар гэрийн гачигдал, эрүүл мэндийн байдал зэрэг шалтгаанаас болж чөлөөлөгдсөн бэлтгэл офицерийг таван жилийн дотор эргүүлэн авна гэх мэт гурван заалтыг А.Ганбат зөрчиж байгаа юм. Мөн нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн Төрийн албаны тухай хуулийн шатлан дэвшүүлэх зарчмаар явна гэснийг ч мөн зөрчиж байна. Бид баталсан хуулиа зөрчиж А.Ганбатыг томилох гэж байна. Тиймээс гишүүд хуулиа мөрдөөч ээ гэж хүсэж байна. 

  16 цаг 43 минут
2019.03.22

ЗХЖШ-ын даргыг томилгоог хэлэлцэж байгаатай холбоотой гишүүд асуулт асууж байна. 

УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан: Бүтээн байгуулалтын ажилд цэргүүдийг дайчлах асуудалд ямар байр суурьтай байна вэ, мөн салбарт гараад буй золгүй явдлуудыг гаргахгүй байх чиглэлээр ямар ажил хийх вэ?

Нэр дэвшигч А.Ганбат: Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүнийг бүтээн байгуулалтад оролцуулах асуудлыг дэмжиж байна. Сүүлийн нэлээд хэдэн жил цэргийн алба хаах хүмүүсийн тоо буурсан, үүнтэй холбоотой дайчилгааны албаны тоо багасч байгаа учраас МОнгол Улсын хөгжил, дэвшилд цэргийн хүч хувь нэмэр оруулна гэдэг үүднээс хуулийн хүрээнд идэвхийлэн ажиллана. 

Зэвсэгт хүчинд гарсан хэргүүдэд сэтгэл зовниж явдаг хүмүүсийн нэг учраас хэрэг явдал юунаас болсон нөхцөл байдлыг тогтоох нь зүйтэй. Дээр нь сургалт, хүмүүжлийн ажилд ч анхаарал хандуулах нь зүйтэй. 

УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат: ЗХЖШ-ын дарга гэдэг хариуцлагатай ажил. Энэ ажил эзгүй байгаа учраас яаралтай томилох нь зүйтэй болов уу. Танилцуулгыг харж байхад цэрэг, армийн чиглэлээр боловсрол эзэмшиж, туршлага хуримтлуулсан хүн байна. Цэргийн боловсролын асуудалд докторын зэрэгтэй хүн учраас энэ чиглэлд анхаарах нь зүйтэй цаг үе ирээд байгаа учраас энэ тал дээр ажиллах биз ээ. Дээрээс нь залуучуудад цэрэг, эх оронч сэтгэлгээг хөгжүүлэх чиглэлд анхаараарай. 

  16 цаг 34 минут
2019.03.22

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд А.Ганбатын талаар танилцуулгыг хийлээ. Хошууч генерал А.Ганбат нь 1962 онд Улаанбаатар хотод төрсөн. 1969-1979 онд Улаанбаатар хотын Д.Сүхбаатарын нэрэмжит арван жилийн 2 дугаар дунд сургууль, 1979-1983 онд ЗХУ-ын Одесс хотын Цэргийн нэгдсэн дунд сургуулийг онц, 1988-1991 онд ЗХУ-ын Москва хотын М.В.Фрунзын нэрэмжит Ерөнхий цэргийн академийг алтан медальтай, 1998-2000 онд ОХУ-ын Зэвсэгт хүчний Жанжин штабын академийг, 2004 онд АНУ-ын Калифорни мужийн Монтерей хотын Тэнгисийн цэргийн сургалтын дараахь сургуулийн Батлан хамгаалах нөөцийн менежментийн дээд дамжааг тус тус төгссөн. Зэвсэгт хүчинд 30 жил алба хааж байгаа юм байна. 

Өнөөдөр өглөө Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцсэн бөгөөд түүнийг олон жил хариуцлагатай албан тушаалд ажилласан, мэргэжлийн боловсон хүчин тул дэмжиж байгаа талаар УИХ-ын гишүүн О.Содбилэг хэлсэн юм. 

  16 цаг 27 минут
2019.03.22

Ерөнхийлөгч Х.Баттулга УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцүүлэх асуудлаарх саналаа УИХ-ын дарга Г.Занданшатарт хүргүүлсэн.

Ингэхдээ Зэвсэгт хүчний Жанжин штабын даргыг зөвшилцөх асуудлыг оруулах шаардлагатай, уг асуудлыг зохих журмын дагуу өргөн мэдүүлж, хэлэлцүүлэх хүсэлтэй байгаа талаараа дурдсан.

Энэ дагуу өнөөдрийн УИХ-ын чуулганы хуралдаанаар ЗХЖШ-ын даргаар Аюушийн Ганбатыг томилох асуудлыг УИХ дэмжих эсэхийг хэлэлцэж байна. 

 

Холбоотой мэдээллүүд
  • Шинэ мэдээ

  • Их уншсан

  • Их сэтгэгдэлтэй





Хөгжүүлэлт хийгдэж байна. Тун удахгүй танд хүрэх болно.

Та яг одоо вэбсайтын сайжруулалтын альфа хувилбарыг үзэж байна. Энэхүү хэсэг бүрэн дуусаагүй байгаа бөгөөд тун удахгүй танд хүрэх болно.

Санал хүсэлт илгээх

Та өөрт бодогдож байгаа зүйлсийг бидэнтэй илэн далангүй хуваалцахыг хүсэе. Таны санал бидний хөгжүүлэлтийн ажилд маш их тус хүргэх юм.
Танд баярлалаа.

0%
  Товч унших

Дараагийн мэдээ