Хайлт хийх

ҮНДЭСНИЙ БӨХ: Б.Бат-Өлзий, Д.Анар нарын хэн нь олон давсан бэ?

  2019-03-21
 
Монгол улсын харцага Баярхүүгийн Бат-Өлзий, улсын начин Доржийн Анар нар бол өнөө цагийн бөхийн өнгөнд гялалзаж байгаа одууд. Аль аль нь заалны том барилдаанд түрүүлж байсан, мөн төрийн их баяр наадмын зургаагийн даваанд тунаж барилдсан.

Нэг нь сар шинийн барилдааны түрүү бөх, нөгөөх нь Бахархлын өдрийн барилдааны түрүү. Нэг нь алс баруун хязаар Ховд  нутаг, нөгөөх нь зүүн хязгаар Дорнод нутгийнх. Хоёулаа үндсэн баруун талтай. Гэхдээ хоёр талаараа барилдаж чаддаг авьяаслаг бөхчүүд. Хоёр хүчтэн заалны болон улсын баяр наадамд долоон удаа таарч хүч үзжээ.

2014.01.05-Талх чихэр хувьцаат компанийн нэрэмжит барилдааны тавын даваанд тунав. Б.Бат-Өлзий аймгийн харцага, Д.Анар нь аймгийн начин цолтой байв. Б.Бат-Өлзий алсын шуудганд нь хүрч сэжин давж анхны ялалтыг байгуулав. Уншигчид маань санаж байгаа бол О.Хангай Н.Адъяабаттай үлддэг барилдаан шүү дээ.

2015.12.19-Ханхэнтийн аварга дэвжээний 5 жилийн ойн барилдааны зургаагийн даваанд хоёулаа шинэхэн арслан туналаа. Б.Бат-Өлзий нь баруун талдаа мушгичихав. Эхний хоёр тулаандаа ийнхүү Ховдын залуу илүүрхэв.

2016.02.08-Бичин жилийн сар шинийн баярын барилдааны төгсгөлд улсын начин Э.Даш долоон бөхөөс хурц арслан Нэгдэлийн Жаргалбаярыг амлаж давхар шуудган дээрээс унаж, зургаан аймгийн цолтон нугарчээ. Ш.Мөнгөнбаатар Х.Гантулгатай, Д.Анар Б.Бат-Өлзийтэй, Ч.Хөхчирэнгэр О.Хангайтай. Энэ удаа Б.Бат-Өлзий хавирахад нь үлдээд түрчихлээ. Сонирхолтой тэр жилийн улсын наадмын 1024 бөхөд дээрх долоон залуугийн тав нь цолоо ахиулж, бүр гурав нь харцага болж байлаа.

2016.07.12-Их ойн баяр наадмын 1024 бөхөөс зургаагийн даваанд өгүүлэн байгаа хоёр хүчтэн маань тунав. Б.Бат-Өлзий нь зүүн мордон хаяжээ. 4:0. Үзэгчид ч Д.Анар нь ер нь хаяхгүй юм гэцгээх болсон. Гэтэл тэр цагаас Дорнодын залуу тахим өгч үзээгүй юм.

2017.01.22-Монгол Улсын Харцага цолны хүндэтгэлийн барилдааны тавын даваанд Б.Бат-Өлзий нь гурван бөхөөс хаяж сурсан гэж хэлж болох Д.Анарыг амлав.  Дорнодын дориун начин хаялцах барьц сонгож байгаад баруун талдаа араар нь хашаад мордчихов. Анх удаа давлаа. Д.Анар түрүү бөх Б.Гончигдамбад дараагийн даваанд унасан. Тэр барилдаанд Н.Жаргалбаяр О.Хангайтай таарч шахаад татчихаж байлаа.

2018.11.08-Монгол бахархлын өдөрт зориулсан чансаа өндөр бөхийн барилдааны тэргүүн байрын төлөө үлдэж барилдав. Буянт-Ухаад цугласан хүмүүс хэн нь баруун ташаагаа гайхуулах бол гэж хүлээж байлаа. Харин Д.Анар зүүн ташаагаа гайхуулсан юм. Баруун мордоход нь дагуулаад хөмөрчихсөн юм даа.

2018.11.26-БНМАУ-аа тунхагласны 94 жилийн ойн барилдааны дөрвийн оноолтод цол амжилтын эрэмбээр таарав. Хаялцах барьцанд хүртлээ үзэв. Д.Анарын талд шоо буулаа. Хаялцах барьцнаас баруун талдаа мордон давснаар Д.Анар тооны харьцааг 4:3 болгоод байна.

Хоёулаа шилдэг сумын заан байв. Бас ах нарыг айлгадаг аймгийн харцага, начингууд байлаа. Тунадаг арслангууд байв. Төрийн наадамд ч тунадаг улсын цолтнууд болов. Одоо тэдэнд дараагийн цол л дутуу байна даа.

2019-03-21 17:50 GMT+8
Энгийн уншилт
  Товч унших

Холбоотой мэдээллүүд
  • Шинэ мэдээ

  • Их уншсан

  • Их сэтгэгдэлтэй

Хөгжүүлэлт хийгдэж байна. Тун удахгүй танд хүрэх болно.

Та яг одоо вэбсайтын сайжруулалтын альфа хувилбарыг үзэж байна. Энэхүү хэсэг бүрэн дуусаагүй байгаа бөгөөд тун удахгүй танд хүрэх болно.

Санал хүсэлт илгээх

Та өөрт бодогдож байгаа зүйлсийг бидэнтэй илэн далангүй хуваалцахыг хүсэе. Таны санал бидний хөгжүүлэлтийн ажилд маш их тус хүргэх юм.
Танд баярлалаа.

0%
  Товч унших

Дараагийн мэдээ