Хайлт хийх

Эрэлч нохдыг зэрлэг амьтныг хамгаалах, байгаль орчны зөрчлийг илрүүлэх ажилд ашиглах талаар хэлэлцжээ

  2019-03-23
 
Гаалийн ерөнхий газрын дэргэдэх Эрэлч нохойн сургалтын төв Лондонгийн амьтан судлалын нийгэмлэг хамтран “Зэрлэг амьтныг хамгаалах, хууль бус худалдаа, гэмт хэрэг зөрчилтэй тэмцэхэд төрийн байгууллагуудын оролцоо ба албаны эрэлч нохой ашиглахын ач холбогдол” сэдэвт уулзалт хэлэлцүүлгийг өчигдөр зохион байгууллаа. 

Уулзалтад ГЕГ-ын дэд дарга Ё.Бат-Эрдэнэ, Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант улсаас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Филип Малон нар оролцож үг хэллээ. 

Албаны эрэлч нохойн мэргэжлийн онцлогийг танилцуулж цаашид байгаль хамгаалах ажилд ашиглах боломжийн талаар зөвлөлдсөн уг хэлэлцүүлэгт Цагдаагийн ерөнхий газар, Онцгой байдлын ерөнхий газар, Иргэний нисэхийн ерөнхий газар,  Монголын Албаны нохой судлалын холбоо зэрэг 20 орчим байгууллагын төлөөлөл оролцсон юм. 

5-6 жил ажиллаад “тэтгэвэрт” гаргадаг мэргэжлийн ур чадвар бүхий эрэлч нохдыг зэрлэг амьтныг хамгаалах, байгаль орчны зөрчлийг илрүүлэх ажилд ашиглах боломжийн талаар оролцогч талууд саналаа илэрхийлж цаашид энэ чиглэлээр хийх ажлын чиглэлийг тодорхойллоо. 

Хэлэлцүүлэгт байгаль хамгааллын байгууллагын төлөөлөл болох Байгаль орчин орчин аялал жуулчлалын яамны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газар, Нийслэлийн Байгаль орчны газар, Хан-Хэнтийн уулсын ТХГ, Богдхан уулын ДЦГ, Горхи Тэрэлжийн БЦГ, Хангайн нурууны БЦГ, Дорноговийн ТХГ, Хустайн БЦГ-ын Хамгаалалтын захиргаа, ШУА-ийн Ерөнхий ба Сорилын Биологийн хүрээлэн, Монгол банхар төслийн ажилтнууд оролцож харилцан мэдээлэл солилцлоо. 

Зэрлэг амьтныг хууль бус агнуураас сэргийлэх нь хил дамнасан хууль бус худалдаа, энэ төрлийн гэмт хэрэг зөрчилтэй тэмцэхэд чухал ач холбогдолтойг албаны хүмүүс онцлон тэмдэглэв.

Нийтэлсэн:

А.Мишээл

Gogo.mn сэтгүүлч

2019-03-23 16:44 GMT+8
Энгийн уншилт
  Товч унших

Холбоотой мэдээллүүд
  • Шинэ мэдээ

  • Их уншсан

  • Их сэтгэгдэлтэй

УИХ-аар Авто тээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна. 2021 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхлэх уг хуулийн төсөлд буруу талдаа жолооны хүрдтэй автомашиныг хилээр оруулахыг хориглосон заалт бий. Буруу талдаа жолооны хүрдтэй машиныг хилээр оруулахыг хориглохыг Та дэмжиж байна уу?
Нийт 4259 санал өгсөн байна.

Хөгжүүлэлт хийгдэж байна. Тун удахгүй танд хүрэх болно.

Та яг одоо вэбсайтын сайжруулалтын альфа хувилбарыг үзэж байна. Энэхүү хэсэг бүрэн дуусаагүй байгаа бөгөөд тун удахгүй танд хүрэх болно.

Санал хүсэлт илгээх

Та өөрт бодогдож байгаа зүйлсийг бидэнтэй илэн далангүй хуваалцахыг хүсэе. Таны санал бидний хөгжүүлэлтийн ажилд маш их тус хүргэх юм.
Танд баярлалаа.

0%
  Товч унших

Дараагийн мэдээ