Хайлт хийх

Эхийн хэвлийд байхдаа хүйсээрээ ялгаварлагдсанаас 23 сая охин хорвоод мэндлээгүй

  2019-04-19
 
Эцэг эх нь хүйсийг нь хүлээн зөвшөөрөөгүйгээс 23 сая охин хорвоод мэндэлж чадаагүй гэсэн судалгааны үр дүнг Америкийн үндэсний шинжлэх ухааны сэтгүүлд нийтэлсэн байна. 

Харьцуулалт хийвэл энэ нь Австралийн хүн амын тоотой тэнцүү бол Испанийн хүн амын тал хувьтай, Бельги эсвэл Кубын хүн амыг хоёр нийлүүлсэнтэй, Дани, Финлянд улсын хүн амыг дөрөв дахин нийлүүлсэнтэй ижил хэмжээний тоо юм.

Эрдэмтэд сүүлийн 40 гаруй жилийн төрөлтийн мэдээлэлд үндэслэн судалгаагаа хийсэн бөгөөд эдгээр он жилүүдэд хэд хэдэн улсад шинэ төрсөн хүүхдийн хүйстэй холбоотой эрс өөрчлөлт ажиглагджээ.

Хүү нэмэгдэж, охид цөөрчээ

Ялангуяа энэ хандлага 11 улсад, тэр дундаа, ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан Гүрж, Армени, Азербайжан улсуудад ихэвчлэн ажиглагдаж байжээ. Харин Хятад, Энэтхэг зэрэг дэлхийн хамгийн олон хүн амтай улсуудад жирэмслэлтийг зогсоох үзэгдэл хамгийн өндөр хувийг эзэлж байна. 

Олон улсад эмч нар жирэмсний эхэн үед буюу үр хөндүүлэх боломжтой үед хүүхдийн  хүйсийг хэлэхийг хуулиар хориглодог байна. 

Дунджаар шинээр төрж буй 100 охин тутамд 105 хүү ногдож байна. Жилээс жилд энэ харьцаа нааш цааш хэлбэлзэх магадлалтай ч бүхэлдээ тухайн улс орноос үл хамааран хэвээр үлдэх гэнэ. 

Хүүхдийг гэдсэнд байхад нь хүйсийг нь тодорхойлдог технологи 40 жилийн өмнө үүссэнээр хүйсээр ялгаварлан үр хөндүүлэх үзэгдлийг бий болгожээ.  Ирээдүйн эцэг эхчүүд хүүхдээ хүйснээс нь хамаарч хүн болгох эсэхийг шийдэх боломжтой болсон байна. 

Энэ шалтгааны улмаас олон улсад эмч нар жирэмсний эхэн үед буюу үр хөндүүлэх боломжтой үед хүүхдийн  хүйсийг хэлэхийг хуулиар хориглодог байна. 

1970-2017 онд 200 улсад төрсөн хүүхдийн статистик мэдээллээс Америк, Сингапурын эрдэмтэд зарим он жилүүдэд хүүхдийн хүйс харьцангуй өөрчлөгдөж байгааг судалжээ. 

Хятадад одоогоор шинээр төрсөн 100 охин тутамд 114 хүү ногдож байна. 

Жишээ нь, Хятадад 2005 онд шинээр төрсөн 100 охин тутамд 118 хүү, Энэтхэгт 111 хүү ногдож байв.

Хүү төрүүлэх үзэгдэл Азербайжан, Албани, Армен, Вьетнам, Гүрж, Тайван, Тунис, Монтенегро болон Өмнөд Солонгост илүү түгээмэл ажиглагдсан байна.

Энэтхэгт л гэхэд 1975 оноос эрэгтэй хүүхэд маш олноороо төрөх болсон бөгөөд энэ хандлага одоог хүртэл хадгалагдсаар байгаа аж. 1980-аад оны эхэн үед Хятад, Солонгос, Тайвань, Тунис болон Монтенегро улсуудад мөн ажиглагдаж байв. 

Харин өнөөдрийн байдлаар Хятадаас бусад эдгээр улс орнуудад хэвийн үзүүлэлттэй болсон байна. Хятадад одоогоор шинээр төрсөн 100 охин тутамд 114 хүү ногдож байна. 

Эх сурвалж: BBC

Нийтэлсэн:

А.Мишээл

Gogo.mn сэтгүүлч

2019-04-19 14:20 GMT+8
Энгийн уншилт
  Товч унших

Холбоотой мэдээллүүд
  • Шинэ мэдээ

  • Их уншсан

  • Их сэтгэгдэлтэй

Ерөнхийлөгчийн санаачилсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн УИХ-ын гишүүдийн тоог 108 болгож, бүрэн эрхийн хугацааг таван жил болгох заалтыг та дэмжиж байна уу.
Нийт 773 санал өгсөн байна.

Хөгжүүлэлт хийгдэж байна. Тун удахгүй танд хүрэх болно.

Та яг одоо вэбсайтын сайжруулалтын альфа хувилбарыг үзэж байна. Энэхүү хэсэг бүрэн дуусаагүй байгаа бөгөөд тун удахгүй танд хүрэх болно.

Санал хүсэлт илгээх

Та өөрт бодогдож байгаа зүйлсийг бидэнтэй илэн далангүй хуваалцахыг хүсэе. Таны санал бидний хөгжүүлэлтийн ажилд маш их тус хүргэх юм.
Танд баярлалаа.

0%
  Товч унших

Дараагийн мэдээ