Хайлт хийх

Монгол , Солонгосын Сэтгүүлчдийн анхдугаар чуулган болно

  2019-06-20
 
Монголын Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл, Солонгосын Сэтгүүлчдийн холбоо   хамтран  “Хуурамч мэдээлэл ба төөрөгдөл- Иргэдийн мэдэх эрхийг хамгаалах нь” сэдэвт  чуулганыг Улаанбаатар хотноо зохион байгуулах гэж байна.  Хоёр орны сэтгүүлчдийн дунд энэхүү чуулган анх удаа зохион байгуулагдаж бөгөөд Солонгосын Сэтгүүлчдийн холбооны удирдлагууд болон 30 орчим сэтгүүлч, манай талаас сэтгүүл зүйн салбарын 50 гаруй төлөөлөгч, сэтгүүлч, эрдэмтэн докторууд оролцох аж.  

 Чуулган 21-ний баасан гарагийн 09.00 цагт МҮХАҮТ-нд эхлэж дөрвөн өдөр үргэлжлэнэ. Монгол , Солонгосын Сэтгүүлчдийн анхдугаар чуулганы үеэр “Хуурамч мэдээллээс хамгаалах арга зам”, “Монголын сэтгүүл зүйн өнөөгийн байдал, хөгжлийн чиг хандлага”,  Монголын мэдээллийн Вэбсайтын хөгжил зэрэг илтгэлүүд тавьж хэлэлцүүлэг хийх юм.

Монгол , Солонгосын сэтгүүлчдийн  анхдугаар чуулган зохион байгуулж байгаа нь хоёр орны харилцааны хувьд ч томоохон дэвшил тул манай улсын Гадаад хэргийн яам, БНСУ-ын Элчин сайдын яамнаас төлөөлөл оролцож  хүндэтгэл үзүүлэхээ мэдэгджээ.  Чуулганы төгсгөлд  хоёр тал хамтарсан хэвлэлийн бага хурал зохион байгуулж хурлаас гарсан үр дүнгийн талаар мэдээлэл хийнэ гэлээ. Хэвлэлийн хурал зургаадугаар сарын 24-ний даваа гарагийн 09.00 цагт Корпорэйт зочид буудлын “Улаанбаатар танхим”-д болно.

Нийтэлсэн:

М.Жаргал

Gogo.mn сэтгүүлч

2019-06-20 13:55 GMT+8
Энгийн уншилт
  Товч унших

Холбоотой мэдээллүүд
  • Шинэ мэдээ

  • Их уншсан

  • Их сэтгэгдэлтэй

Ерөнхийлөгчийн санаачилсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн УИХ-ын гишүүдийн тоог 108 болгож, бүрэн эрхийн хугацааг таван жил болгох заалтыг та дэмжиж байна уу.
Нийт 336 санал өгсөн байна.

Хөгжүүлэлт хийгдэж байна. Тун удахгүй танд хүрэх болно.

Та яг одоо вэбсайтын сайжруулалтын альфа хувилбарыг үзэж байна. Энэхүү хэсэг бүрэн дуусаагүй байгаа бөгөөд тун удахгүй танд хүрэх болно.

Санал хүсэлт илгээх

Та өөрт бодогдож байгаа зүйлсийг бидэнтэй илэн далангүй хуваалцахыг хүсэе. Таны санал бидний хөгжүүлэлтийн ажилд маш их тус хүргэх юм.
Танд баярлалаа.

0%
  Товч унших

Дараагийн мэдээ