Хайлт хийх

Залуу эрдэмтэн тус бүрт 10 сая төгрөгийн тэтгэлэг олгожээ

  2019-06-20
 
Бүтээлч, шинэлэг санаа дэвшүүлсэн бөгөөд эрдэм шинжилгээ, судалгааны ажлын үр дүнг үйлдвэрлэл, үйлчилгээнд нэвтрүүлэн инновацийн бүтээгдэхүүн, үйлчилгээ бий болгох боломж бүхий 10 залуу судлаачийн төслийг дэмжиж, тус бүр 10 сая төгрөгийн тэтгэлэг олгожээ.

УИХ-ын гишүүн, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг тэтгэлгийн батламжийг гардуулах үеэр хэлсэн үгэндээ “Шинжлэх ухааны салбарын хөрөнгө оруулалт, судлаачдаа дэмжих ажлыг төр олон жилээр орхигдуулж ирсэн ч цаашид анхаарч нэмэгдүүлэх зайлшгүй шаардлагатай” гэдгийг онцлоод залуу эрдэмтдийн бүтээлүүд улс орныхоо нийгэм, эдийн засгийн хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулна гэдэгт итгэлтэй байна гэлээ.

Энэ жилийн тэтгэлгийн шалгаруулалтад 36 төсөл иржээ

Тэтгэлэг хүртсэн залуу эрдэмтдийн төлөөлөл, ШУТИС-ийн багш А.Одгэрэл “Гадаадын томоохон сургуулиудыг амжилттай төгсөөд ирсэн залуу судлаачдын хувьд судалгааны ажил хийх орчин нөхцөл манай улсад хүндрэлтэй байдаг. Тийм учраас тэтгэлэг бидэнд томоохон дэмжлэг болж чадна. Судалгааны ажлыг дэмждэг гадаад, дотоодын тэтгэлэгт хөтөлбөрүүдийн мэдээллийг бусдадаа түгээж, судалгаанд суурилсан, шинжлэх ухаанч мэдлэг, хандлагыг нийгэмд түгээж байя” гэсэн юм.

Энэ жилийн тэтгэлгийн шалгаруулалтад 36 төсөл ирснээс “Докторын дараах судалгаанд сайдын нэрэмжит инновацийн тэтгэлэг олгох журам”-ын дагуу сонгон шалгаруулж, дараах нэр бүхий 10 судлаачид олгосон байна.

  • Цэрэндондогийн Тэнгис (Хиймэл оюун ухаанд суурилсан дроны хөгжүүлэлт)
  • Чимэдсүрэнгийн Жавзандулам (Ингэний сүүгээр пробиотик бүтээгдэхүүн үйлдвэрлэх технологийн оновчтой шийдлийг сонгох, үйлдвэрлэлд нэвтрүүлэх инновацийн судалгаа)
  • Аюурзаны Одгэрэл (Улаанбаатар хотын усны тоолуурын автомат системийн хөгжүүлэлт)
  • Болдын Баярмаа (Фотодинамик аргаар ургамлын эмгэгтөрүүлэгчдийг идэвхгүйжүүлэх судалгаа)
  • Батсайханы Батболд (Вирусын шалтгаант элэгний архаг үрэвслийн үед элэгний фиброзын зэргийг цусан дах цитокинуудын тусламжтайгаар тодорхойлох боломж)   
  • Болдбаатарын Чинчулуун (Хүн, малын зооноз бэтгийн халдварыг оношлох фермент холбох эсрэг биеийн урвал /ФХЭБУ/-ын цомог гарган авах)
  • Бадарчийн Энхдолгор (Мангирын – allium senescens l чанарыг судлах ба тэжээлийн үйлдвэрлэлд нэвтрүүлэн мах үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх)
  • Самгайн Одончимэг (Бага агуулгатай алт тодорхойлох эко дэвшилтэт аргачлал боловсруулах нь)
  • Игорийн Даваажаргал (Монгол оронд тариалагдаж байгаа хүлэмжийн нарийн ногооны вирусын халдварын илрүүлэг, оношлогоо)
  • Болдын  Одгэрэл (Буудайн соёолжид агуулагдах антиоксидантын судалгаа)

Эрдмийн зэрэг хамгаалсан залуу докторууд бие даан судалгааны ажил хийж үр дүнгээрээ дэвшүүлсэн шинэлэг, бүтээлч санал санаачилгаа инновацийн бүтээгдэхүүн, үйлчилгээнд нэвтрүүлэх, туршилт, зохион бүтээх үйл ажиллагааг урамшуулан тэтгэх зорилгоор 2010 оноос эхлэн докторын дараах судалгаанд сайдын нэрэмжит инновацийн тэтгэлэг олгож эхэлсэн юм. Одоогоор уг тэтгэлгийг 96 залуу доктор хүртээд байна.

Эх сурвалж: БСШУСЯ

Нийтэлсэн:

Э.Онон

Gogo.mn сэтгүүлч

2019-06-20 09:20 GMT+8
Энгийн уншилт
  Товч унших

Холбоотой мэдээллүүд
  • Шинэ мэдээ

  • Их уншсан

  • Их сэтгэгдэлтэй

Ерөнхийлөгчийн санаачилсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн УИХ-ын гишүүдийн тоог 108 болгож, бүрэн эрхийн хугацааг таван жил болгох заалтыг та дэмжиж байна уу.
Нийт 336 санал өгсөн байна.

Хөгжүүлэлт хийгдэж байна. Тун удахгүй танд хүрэх болно.

Та яг одоо вэбсайтын сайжруулалтын альфа хувилбарыг үзэж байна. Энэхүү хэсэг бүрэн дуусаагүй байгаа бөгөөд тун удахгүй танд хүрэх болно.

Санал хүсэлт илгээх

Та өөрт бодогдож байгаа зүйлсийг бидэнтэй илэн далангүй хуваалцахыг хүсэе. Таны санал бидний хөгжүүлэлтийн ажилд маш их тус хүргэх юм.
Танд баярлалаа.

0%
  Товч унших

Дараагийн мэдээ