Хайлт хийх

"Шарилжгүй Улаанбаатар" аян энэ сарын 20-нд эхэлнэ

  2019-06-18
 
Улаанбаатар хотын захирагчийн ажлын албанаас 2016 оноос эхлэн хэрэгжсэн “Шарилжгүй Улаанбаатар” аян дөрөв дэх жилдээ зохион байгуулах гэж буй талаараа мэдээлэл хийлээ. 

Аяны хүрээнд ойр орчимд нь иргэн, ААН байхгүй алслагдсан газар буюу Сэлбэ голын ойр орчим болон төмөр замын хамгаалалтын зурвас, хотын захын гудамж, сургууль цэцэрлэг, эмнэлгийн хашаан доторх талбайд ургасан зэрлэг шарилжийг цэвэрлэх, иргэдийг энэ төрлийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцохыг уриалдаг.

ШАРИЛЖИЙН ТООСЖИЛТООС ӨӨРИЙГӨӨ БОЛОН ОЙР ДОТНЫХНОО ХАМГААЛЖ ТАЙРАЛТЫГ ТОГТМОЛ ХИЙХ ХЭРЭГТЭЙ

Өнгөрсөн жил ТҮК-ийн 920 зам талбайн үйлчлэгч ажилтан, 500 ажилгүй иргэн гэрээгээр ажиллажээ. Эдгээр ажилчид дараа нь нарийн тоосны харшилтай болсон байв.

Тэгвэл энэ жилээс эхлэн Чех улсын Hecht компанид үйлдвэрлэгдсэн, тус бүр нь 250 000 төгрөгийн үнэтэй нийт 50 хадуур худалдан авчээ. Уг хадуурыг ашиглан шарилж хадах 100 хүн бэлтгэсэн байна. Энэ төхөөрөмж ажилтны өдрийн гүйцэтгэлээс 10 дахин илүү бүтээмжтэй ажиллах чадалтай.

“Шарилжгүй Улаанбаатар” аян нь нийт 2 үе шаттай хэрэгжинэ.

  • I шат нь зургаадугаар сарын 20-ноос долдугаар сарын 5-ны хооронд зохион байгуулагдаж, зургаадугаар сарын 29-нд бүх нийтийн цэвэрлэгээний өдөр болгон зарлана. 
  • Баяр наадмын сард хур бороо их байдгаас шалтгаалан шарилжийн ургалт ихэсдэг. Иймээс шарилж ахин тоосоо гөвөхөөс өмнө II шат наймдугаар сарын 5-аас наймдугаар сарын 20-ыг дуустал үргэлжилнэ. Наймдугаар сарын 17-нд мөн адил бүх нийтийн цэвэрлэгээний өдрийг зохион байгуулна.

Аж ахуйн нэгжийн эргэн тойрон, хашаа саравчинд нь ургасан шарилжийг цэвэрлээгүйгээс шалтгаалан тоосонцор агаараар дамжин нийслэлд оршин суугаа өөр нэг иргэний эрүүл мэндэд нөлөөлж байдаг учраас иргэд, албан байгууллагууд идэвхтэй оролцож ойр орчимдоо байгаа зэрлэг ургамлуудыг түүж цэвэрлэхийг уриалж байлаа.

ШАРИЛЖНЫ ИШИЙГ 5-10 СМ ҮЛДЭЭЖ ТАЙРАХ НЬ ЗОХИМЖТОЙ

Шарилжийг үндсээр нь зулгааж авах нь хөрсийг үржил шимгүй болгох, шороо тоос босох зэрэг муу үр дагавартай тул тайралт, таналтыг түлхүү хийх хэрэгтэй. Шарилжийн  булцуутай хэсэг нь харшил үүсгэдэг. Тиймээс ишнээс нь 5-10 см үлдээгээд тайрах нь зохимжтой. Ингэснээр навч ургах нөхцөл бүрднэ. Энэ нь хөрсийг нарны хурц туяанаас хамгаалж, ногоон байгууламж үүсэх нөхцлийг бий болгоно.

“Цаашдаа дээрх төхөөрөмжийг ашиглахаас гадна Солонгос улсад үйлвэрлэгдсэн шарилжийн ургалтыг зогсоох био бэлдмэлийг туршиж үзэхээр төвөвлөж байна. Энэ нь ажилчдын ачааллыг багасгана гэсэн үг” хэмээн Хог хаягдлын бодлогын асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн С.Аригуун хэллээ.  

Б.Энхжаргал

2019-06-18 13:08 GMT+8
Энгийн уншилт
  Товч унших

Холбоотой мэдээллүүд
  • Шинэ мэдээ

  • Их уншсан

  • Их сэтгэгдэлтэй

Ерөнхийлөгчийн санаачилсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн УИХ-ын гишүүдийн тоог 108 болгож, бүрэн эрхийн хугацааг таван жил болгох заалтыг та дэмжиж байна уу.
Нийт 773 санал өгсөн байна.

Хөгжүүлэлт хийгдэж байна. Тун удахгүй танд хүрэх болно.

Та яг одоо вэбсайтын сайжруулалтын альфа хувилбарыг үзэж байна. Энэхүү хэсэг бүрэн дуусаагүй байгаа бөгөөд тун удахгүй танд хүрэх болно.

Санал хүсэлт илгээх

Та өөрт бодогдож байгаа зүйлсийг бидэнтэй илэн далангүй хуваалцахыг хүсэе. Таны санал бидний хөгжүүлэлтийн ажилд маш их тус хүргэх юм.
Танд баярлалаа.

0%
  Товч унших

Дараагийн мэдээ