Хайлт хийх

А.Энхжин: Дэлхийн шилдэг их дээд сургуульд тэтгэлэг авахыг хүссэн хүн бүрт зориулсан

  2019-06-19
 
Ахлах ангийн сурагчдыг дэлхийн шилдэг их дээд сургуульд амжилттай элсэх, тэтгэлэгт хамрагдах боломжийг олгодог Томүжин академид суралцсан 450 гаруй сурагч АНУ-ын олон муж, хотуудад суралцаж байна. 2015 онд байгуулагдсан тус академи нь дэлхийн шилдэг их дээд сургуульд бэлтгэгдсэн боловсон хүчин Монголын ирээдүйг хөгжүүлнэ гэсэн бат итгэлтэйгээр үйл ажиллагаагаа явуулдаг.

Тэгвэл Томүжин академийнхан энэ удаа “Хамтдаа хөгжье” чуулганыг 6-р сарын 21, 22, 23-ныөдрүүдэд зохион байгуулахаар бэлтгэн ажиллаж байна. Энэ удаагийн чуулганы онцлог нь ахлах ангийн сурагчид аав ээжтэйгээ хамт оролцож мэдээлэл сургалт авах боломжтой гэсэн. Ингээд “Хамтдаа хөгжье” чуулганы талаар Томүжин академийн ерөнхий менежер А.Энхжинтэй ярилцсанаа хүргэе. 

Хамтдаа хөгжье чуулганы тухай яриагаа эхэлье. Чуулганыг хэд дэх жилдээ зохион байгуулж байгаа вэ? Бас энэ жилийн чуулганы онцлогийг уншигчидтай маань хуваалцахгүй юу?
Томүжин академийн зүгээс “Хамтдаа хөгжье” чуулганыг анх 2016 онд зохион байгуулж байсан.

Түүнээс хойш агуулга болон зохион байгуулалтын хувьд бид улам туршлагажиж илүү их мэдээлэл, илүү их үр өгөөжийг оролцогчиддоо өгөхөөр хичээн ажиллаж байна. Өнгөрсөн жил бидний зохион байгуулсан арга хэмжээнд 700 гаруй сурагчид оролцсон. Энэ жилийн чуулганы хувьд хичээл сургалт дээр суурилсан гэдгээрээ онцлог болж байгаа. Тайзан дээр гарч байгаа, ярьж байгаа бүх зүйл сургалт хэлбэрээр болохоороо илүү давуу талтай, сурагчдад үлдэцтэй байх болов уу.

Жишээ нь санхүүгийн хичээл ороход хүүхдүүд санхүүгийн чиглэлийн дасгал хичээлийг хамт хийх боломжийг олгож байгаа.

Мөн АНУ-н Minerva их сургуулын ази бүсийн элсэлтийн мэргэжилтэн ирж бидэнтэй боловсролын ирээдүйн чиг хандлагыг хуваалцаж байгаа нь маш онцлог байгаа.

Гурван өдөр зохион байгуулагдах чуулганы товч мэдээллийг бидэнтэй хуваалцахгүй юу?

6-р сарын 21, 22-ны өдрүүдэд зөвхөн сурагчдад зориулсан сургалт, хичээлүүд орно. Харин чуулганы 3 дахь өдөр сурагчид болон эцэг эхчүүдэд зориулсан сургалт хичээлүүд орох юм.

Эхний өдөр хувь хүн өөрийгөө олж мэдэх хөгжүүлэх, хүмүүстэй хэрхэн харилцах, анхаарлаа төвлөрүүлэх, тархины эрүүл мэнд, сонирхлоо хэрхэн карьер болгох вэ гэх мэт хичээлүүдийг орно.

Хоёр дахь өдөр нь гадаадын томоохон их дээд сургуульд амжилттай элсэх, хэрхэн тэтгэлэгт хамрагдах талаар суралцах боломжтой.

Харин гурав дахь өдөр ирээдүйн боловсролын чиг хандлагын талаар ярилцаж хичээл орно. Энэ өдөр эцэг эхчүүдэд маань тусгайлан бэлтэгсэн хичээл хэлэлцүүлэгнүүд орох болно

Эцэг эхчүүдийн хувьд “Хамтдаа хөгжье” чуулган ямар ач холбогдолтой вэ?

Эцэг эхчүүд маань олон улсын шилдэг их дээд сургуулиудын тухай, боловсролын чиг хандлагын өөрчлөлт, хүүхдийнхээ боловсролд зориулж төсөв санхүүг хэрхэн төлөвлөж бэлдэх талаар цогц мэдээллийг авах боломжтой. Дэлхий дахинд боловсролын ямар ямар ахиц дэвшил гарч байгаа, ямар сургуулиуд ямар боломжийг хүүхдүүдэд олгодог гэх мэт мэдээллийг эцэг эхчүүд маань төдийлөн сайн мэддэггүй. Тийм цаг зав, боломж ч ховор байдаг. Тэгвэл бидний зохион байгуулж буй “Хамтдаа хөгжье” чуулганд ирснээр цогц мэдээлэл авах боломжтой юм.

Панелист, багш нар ямар хүмүүс байгаа вэ?

Бид панелист, багш нарын сонголтод олон талаас нь бодож анхаарал хандуулж ажилласан.

Багш нарын хувьд Harvard, Dartmouth,  Columbia гэсэн топ сургуулиудад тэтгэлэгтэй тэнцэн орсон залуучууд мөн өөрсдийн орж байгаа хичээлийн сэдвээр мэргэшсэн, олон жилийн туршлага хуримтлуулсан хүмүүс панелистаар оролцож бидэнтэй хамтран ажиллаж байгаа. Дурьдвал Монголын Нейросайнсын Нийгэмлэгийн тархи судлаач Г.Дарамбазар, Томүжин академи, UBP Group-ийн үүсгэн байгуулагч Б.Батжин, Apex Capital ҮЦК-ийн үүсгэн байгуулагч А.Идэрбат, Сэтгэл судлалын үндэсны төвийн сэтгэл судлаач Г.Отгонцэцэг мөн Net Capital санхүүгийн грүппийн үүсгэн байгуулагч Д.Сүндий, Infinite Solutions, Nest ахлах сургуулийн үүсгэн байгуулагч Б.Габит гэх мэт салбартаа манлайлагч болсон хүмүүст панелистаар оролцоно.

Та бүгдийн зохион байгуулж байгаа энэхүү чуулганд оролцохоор төлөвлөж байгаа эсвэл очих үгүйгээ хараахан шийдэж амжаагүй байгаа хүмүүст хандаж юу гэж хэлэх вэ?

Энэхүү чуулганд оролцсоноор та боловсролдоо маш том хөрөнгө оруулалт хийнэ гэдэгт бид итгэлтэй байна. Таны нэгэнт сурч авсан мэдлэг бол хэний ч булааж авж чадахгүй үнэт зүйл шүү дээ. Мөн боловсрол бол гэр бүлийн хамтын хүчин чармайлт, хамтын зорилго тул эцэг эх нар маань  хүүхдүүдтэйгээ өргөнөөр оролцоорой гэж хүсье.

Мөн энэ дашрамд бидний үйл ажиллагааг дэмжиж ерөнхий ивээн тэтгэгчээр ажиллаж байгаа Net Capital компанийн хамт олонд талархаж байгаагаа хэлмээр байна.

https://www.facebook.com/events/1266811873487634/

2019-06-19 15:25 GMT+8
Энгийн уншилт
  Товч унших

Холбоотой мэдээллүүд
  • Шинэ мэдээ

  • Их уншсан

  • Их сэтгэгдэлтэй

Ерөнхийлөгчийн санаачилсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн УИХ-ын гишүүдийн тоог 108 болгож, бүрэн эрхийн хугацааг таван жил болгох заалтыг та дэмжиж байна уу.
Нийт 336 санал өгсөн байна.

Хөгжүүлэлт хийгдэж байна. Тун удахгүй танд хүрэх болно.

Та яг одоо вэбсайтын сайжруулалтын альфа хувилбарыг үзэж байна. Энэхүү хэсэг бүрэн дуусаагүй байгаа бөгөөд тун удахгүй танд хүрэх болно.

Санал хүсэлт илгээх

Та өөрт бодогдож байгаа зүйлсийг бидэнтэй илэн далангүй хуваалцахыг хүсэе. Таны санал бидний хөгжүүлэлтийн ажилд маш их тус хүргэх юм.
Танд баярлалаа.

0%
  Товч унших

Дараагийн мэдээ