Хайлт хийх

World Wine ямар ямар улсын дарсыг санал болгодог вэ?

  2014-05-24
 
Монголын анхны дарс импортлогчдын нэг World Wine өнөөдөр зургаан орны тэдэн брэндийн дарсыг хэрэглэгчдэд нийлүүлж байна. Бордо мужийн хамгийн алдартай, тансаг дарснаас эхлээд, хүн бүрийн амтны мэдрэмжид тохирох төрөл бүрийн дарсыг та эндээс сонгож болно.

Тэгвэл World Wine яг аль аль улсын дарсыг оруулж ирдэг, тэдгээр орнуудын дарс нь юугаараа онцлог болохыг танд танилцуулъя.

#1 ФРАНЦ

Дарс гэдэг үгийг Франц гэдэг улсгүйгээр төсөөлөхөд хэцүү. Бордо, Бургунди, Шампань гэх мэт дэлхий даяар алдар нь түгсэн нутгуудын дарсыг өөр хаанаас ч биш зөвхөн Францаас л олж болно. Хамгийн анхны оргилуун дарсыг үйлдвэрлэсэн, Бордо мужид орших усан үзмийн талбайнуудаас дэлхийн хамгийн үнэтэй дарснууд төрдөг гэх мэтчилэн дурдах зүйлс олон бий.

Эдгээрээс гадна Францчууд дарсны лонхон дээр усан үзмийн сортыг нь биш харин үйлдвэрлэсэн газар, нутгийнх нь нэрийг бичих нь түгээмэл байдаг. Жишээлбэл Улаан Бургунди гэвэл Пино Нуа байдаг бол Цагаан Бургунди нь Шардоне байх жишээтэй.

#2 ИТАЛИ

Дарсны ертөнцөд хамгийн алдартай, хамгийн олон жил дарс үйлдвэрлэж буй орнуудын нэг. Бүтэн 4000 гаруй жилийн турш дарс исгэсэн уламжлалтай төдийгүй усан үзэм тариалахад хамгийн тохиромжтой бүсэд Итали улс оршдог юм.

Харин үүний зэрэгцээ жинхэнэ Итали дарс л жинхэнэ Итали хоолтой төгс зохицдог учиртай. Хамгийн алдартай усан үзмийн төрөл нь Sangiovese, Montepulciano, Merlot, Trebbiano Toscano, Nero d’Avola, Barbera, Pinot Grigio зэрэг юм.

Итали дарсны хувьд улаан дарс давамгайлах бөгөөд зөөлөн амт, алкохолийн түвшин бага зэргээрээ онцлог.

#3 ГЕРМАН

Герман дарсыг хамгийн энгийнээр “Чихэрлэг” хэмээн тодорхойлж болно. Рейн мөрний эрэг дагуу аль эрт Ромын эзэнт гүрний үеэс үлдсэн усан үзмийн тариалангийн талбайнууд бий. Жилдээ 1,2 тэрбум лонх дарс үйлдвэрлэдэг Герман улс өнөөдөр дэлхийд үйлдвэрлэлийнхээ хэмжээгээр наймдугаар байрт орж байна.

Хамгийн гол нь чихэрлэг цагаан дарсыг тэд хамгийн ихээр үйлдвэрлэдэг. Жишээ нь бидний сайн мэдэх жимслэг амт, үнэртэй Ризлинг усан үзмээр хийсэн дарс.

#4 ИСПАНИ

Испаничууд жилд дунджаар нэг хүн 21,6 литр дарс уудаг болсон шалтгаан нь тус улсын дарсны ертөнцөд эзлэх байр суурьтай салшгүй холбоотой. Учир нь тэд усан үзмийн тариан талбайн хэмжээгээр дэлхийд нэгдүгээрт ордог.

Гэхдээ жилд үйлдвэрлэх дарсны хэмжээгээр Франц, Испанийн дараа жагсана. Хамгийн алдартай усан үзмийн төрөл нь Tempranillo, Airén, Garnacha, Monastrell, Bobal бөгөөд Tempranillo сортын усан үзмийн дарсыг ихэвчлэн Garnacha, Merlot зэрэг бусад усан үзэмтэй хольж хийдэг.

#5 АВСТРАЛИ

Хэдийгээр дарс үйлдвэрлэсэн хэдэн мянган жилийн туршлага байхгүй ч гэсэн Австраличууд өнөөдөр дэлхийд дарс нийлүүлэлтээр дөрөвдүгээрт жагсаж байна. Сира сортын усан үзмээр алдартай бөгөөд дэлхийн орнуудад их хэмжээний дарс нийлүүлэхээс гадна Австраличууд жилд дунджаар 530 литр дарс хэрэглэдэг.

#6 УКРАЙН

Советское оргилуун дарсыг мэдэхгүй хүн бараг үгүй байх. Зөвлөлтийн оргилуун дарс хэмээн нэрлэсэн энэ ундааг Украйнчууд өнөөдөр үйлдвэрлэж байна. Гэхдээ Украйнчуудын хувьд аль Христийн тооллоос өмнөх 400 оны үеэс дарс исгэж байсан түүхтэй.

Крымийн өмнөд эрэгт анх усан үзмийн тариалангийн талбай байгуулагдаж, тэнд нь дарс исгэж байсан түүх бий.

  Энэхүү мэдээ нь хуучирсан буюу 2014.05.24 - нд нийтлэгдсэн байна.

World Wine ямар ямар улсын дарсыг санал болгодог вэ?

  2014-05-24
 
Нийтэлсэн:

Д.Багахүү

Gogo.mn сэтгүүлч

2014-05-24 16:08 GMT+8
Энгийн уншилт
  Товч унших

Холбоотой мэдээллүүд
  • Шинэ мэдээ

  • Их уншсан

  • Их сэтгэгдэлтэй

Хөгжүүлэлт хийгдэж байна. Тун удахгүй танд хүрэх болно.

Та яг одоо вэбсайтын сайжруулалтын альфа хувилбарыг үзэж байна. Энэхүү хэсэг бүрэн дуусаагүй байгаа бөгөөд тун удахгүй танд хүрэх болно.

Санал хүсэлт илгээх

Та өөрт бодогдож байгаа зүйлсийг бидэнтэй илэн далангүй хуваалцахыг хүсэе. Таны санал бидний хөгжүүлэлтийн ажилд маш их тус хүргэх юм.
Танд баярлалаа.

0%
  Товч унших

Дараагийн мэдээ