Хайлт хийх

Монголын гарааны бизнесүүдэд Азийн зах зээлд өрсөлдөх боломж нээгдлээ

Өнөөдөр Монголын Мэдээлэл технологийн үндэсний парк, Азийн бизнесийн холбоотой хамтран технологид суурилсан гарааны бизнесүүдийг Ази цаашлаад дэлхийн зах зээлд гаргахад туслах зорилготой хамтын ажиллагаагаа гарын үсэг зуран баталгаажууллаа. Ингэснээр Монголын гарааны бизнесүүд Азийн зах зээлд гарах боломж ихээр нэмэгдэж байгаа юм.

Хамтын ажиллагааны хүрээнд:

Мэдээлэл технологийн үндэсний паркийн гурван давхарт хамтын оффис байгуулж үүндээ монгол гарааны бизнесүүдийг бойжуулах, хамтран ажиллах боломжоор хангах;

Монголын гарааны бизнесүүдийг гадаад зах зээлтэй холбох гүүр нь болох;

Азийн орнуудын гарааны бизнесийг дэмжих хөтөлбөрүүдэд Монголын гарааны бизнесийг оролцоход туслах зэрэг ажлууд багтана.

Мэдээлэл технологийн үндэсний паркийн ерөнхий захирал Ц.Содномдамба:

“Өндөр хөгжилтэй улс орны ДНБ-ий ихэнх хувийг техник технологи, инновацийн салбар эзэлдэг бол Монголд уул уурхай ихэнх хэсгийг нь эзэлж байна.

Түүнчлэн Монгол улс хоёр том гүрний хооронд оршдог далайд гарцгүй орон учраас үйлдвэрлэл явуулахад тийм ч таатай биш юм. Иймд бид техник технологийг ашиглаж дэлхийн зах зээлд гарах хэрэгтэй байна.

Энэ хамтын ажиллагаанд тавьж байгаа хамгийн том зорилго нь Монгол оюун ухаан, гарааны бизнесийг Азийн орнуудын зах зээлд гаргах, цаашлаад дэлхийн зах зээлд гарах үүд хаалгыг нь нээж өгөх юм.

Түүнчлэн мэдээлэл технологийн салбар улс төрждөггүй, авлига хээл хахуульгүй, хараат бус салбар салбар учраас монгол хүний оюун ухааныг ашиглаж чадвал энэ салбарт амжилтад хүрэх нь гарцаагүй.“ гэлээ.

Азийн Бизнесийн холбооны үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал О.Энхзул:

“Ихэнх улс оронд бүртгэлтэй байгаа албан байгууллагын 80 орчим хувийг гарааны бизнесүүд эзэлж байдаг атал улсын нийт орлогын 20 орчим хувийг л эдгээр гарааны бизнесүүд бүрдүүлж байдаг.

Энэ нь шударга бус өрсөлдөөний нэг хэлбэр юм. Жишээлбэл том компаниуд бүтээгдэхүүнээ гадаад орны зах зээлд гаргаж чаддаг байхад гарааны бизнесүүд төдийлөн чаддаггүй.

Монголд ч гэсэн энэ үзэгдэл анзаарагддаг тул манай холбоо МТҮП хамтран ажиллахаар болсон юм. Бидэнд төлөвлөж буй олон төсөл, хөтөлбөр, сургалтууд байгаа бөгөөд 2018 оны дөрөвдүгээр сараас эхлэн эдгээрийгээ шат дараатай хэрэгжүүлэх болно. Хамтын ажиллагааныхаа хүрээнд эхний жилд 5-8 гарааны бизнесийг Азийн зах зээлд гаргахаар төлөвлөөд байгаа.

Эдгээр гарааны бизнесүүдээ тодорхой шалгуураар шалган авах бөгөөд аль болох технологид суурилсан гараан бизнесийг сонгох болно.” гэлээ.

Д.Түшигт-Эрдэнэ

  Энэхүү мэдээ нь хуучирсан буюу 2018.03.15 - нд нийтлэгдсэн байна.

Монголын гарааны бизнесүүдэд Азийн зах зээлд өрсөлдөх боломж нээгдлээ

2018-03-15 14:13 GMT+8
Энгийн уншилт
  Товч унших

Холбоотой мэдээллүүд
  • Шинэ мэдээ

  • Их уншсан

  • Их сэтгэгдэлтэй

Хөгжүүлэлт хийгдэж байна. Тун удахгүй танд хүрэх болно.

Та яг одоо вэбсайтын сайжруулалтын альфа хувилбарыг үзэж байна. Энэхүү хэсэг бүрэн дуусаагүй байгаа бөгөөд тун удахгүй танд хүрэх болно.

Санал хүсэлт илгээх

Та өөрт бодогдож байгаа зүйлсийг бидэнтэй илэн далангүй хуваалцахыг хүсэе. Таны санал бидний хөгжүүлэлтийн ажилд маш их тус хүргэх юм.
Танд баярлалаа.

0%
  Товч унших

Дараагийн мэдээ