Хайлт хийх

Үндэсний бөхийн нэгэн алдарт мэх-6

  2019-05-24
 
Дугтрах мэхний нэлээд уран хувилбар болох дунгуйлдах мэх. Энэ мэхийг хийхдээ өрсөлдөгч бөхийнхөө сэнжигний барьцнаас дугтарч тойрч дунгуйлдан хаяна. Сэнжигнээс, элэг бүснээс дарж гээд хэдэн янзаар дунгуйлдах мэхийг хийнэ. Ярианы хэлэнд манвилдах гэж хэлэлцдэг. Оноолт, тэмдэглэл, түүхэнд ийм нэрээр бичигдэж  үлдсэн ч энэ мэхний хаадууд бүгд өөр өөрийн онцлогтойгоор хийдэг байлаа.  

Дархан аварга Шаравын Батсуурь өрөөсөн мөрөнд нь зүүгдэж дугтарсаар Түвдэн аваргыг хаяж байгаа харагддаг. О.Балжинням аварга суурилаг байрнаасаа хөдлөхгүй шахуу дунгуйлдана. 1994 оны улсын баяр наадмын наймын даваанд шинэ заан Б.Гантогтохыг энэ мэхээрээ давдаг.  Ц.Цэрэнпунцаг гарди бол тун ч даацтай сайхан хийнэ. Зарим өрсөлдөгч дунгуйлдаанд нь унаад гарыг нь дагаад босоод ирж байгаа ч харагддаг л байсан. Ц.Магалжав заан өөдөөсөө алхуулж байгаад татчихна. 2004 оны улсын наадамд тухайн үед аймгийн арслан Ж.Оргилыг яг ингэж давж байлаа. Ө.Даваабаатар харцага ч даамай хийдэг.

Гиннесийн барилдаанд улсын начин Б.Заяамандахыг энэ мэхээрээ давж байлаа. Улсын харцага Т.Амартүвшин  төрийн наадмын даагаа нэхэх чухал барилдаанд улсын заан Мөнхсайханы Өсөхбаярыг энэ л алдарт мэхээрээ гүйцээж байсан түүхтэй. Говь-Алтай аймгийн Бигэрийн Ж.Амартүвшин, Н.Баярмагнай, С.Багахүү нар сайхан хийнэ. Үзэгчид түүнийг Бигэр манвил гэнэ. Л.Лха-Очир начин бас л зайлчих шиг болоод хаяна.

Р.Пүрэвдагва арслан доогуур нь орж яргаж байгаад эсвэл зүгээр л сэнжигнээс тойруулаад татчихна. Улсын баяр наадамд энэ мэхээрээ начин цолоо батлаж байв. Харин Т.Баасанхүү начин элэг бүсэн дээр дарж байгаад хагас суугаад дунгуйлдана даа. Э.Оюунболд арслан, Бо.Батжаргал нар хавираа, хагалж татаатай хослуулан уран гоё хийдэг. Аймгийн цолтнуудаас энэ мэхийг хийдэг бөх олон юм.

Үндэсний бөхийн нэгэн алдарт мэх-6

  2019-05-24
 
2019-05-24 17:40 GMT+8
Энгийн уншилт
  Товч унших

Холбоотой мэдээллүүд
  • Шинэ мэдээ

  • Их уншсан

  • Их сэтгэгдэлтэй

Гамшиг ослын үед энгийн иргэд бие биедээ үзүүлж байгаа тусламжийг тайван цагт сайн дурын идэвхтнүүд сурч дадлагажиж гүйцэтгэдэг. Аливаа осол гэмтлийн үед энгийн иргэд бие биедээ зөв тусламж үзүүлснээр амь насыг нь хамгаалах 90 хувийн магадлалтай. Тиймээс иргэд өөрсдийгөө, албан байгууллага ажилчдаа зайлшгүй анхны тусламж үзүүлэх чадвартай болгох, гамшигтай тэмцэх сайн дурын багийнхныг бэлтгэж сургах нь чухал байна. Аливаа байгууллагын сайн дурын баг 15 хүний бүрэлдэхүүнтэй байдаг. Үүнд багийн ахлагч, холбоочин (тухайн объектод хэдэн хүн байсан, тэднээс хэд нь дутуу, хэд нь гэмтэж бэртсэн зэргийг мэдээлнэ), анхны тусламж үзүүлэх таван хүн, өвчтөн зөөвөрлөх дөрвөн хүн, нийгмийн сэтгэл зүйн дэмжлэг үзүүлэх ажилтан багтана. Тэд анхны тусламж үзүүлэх чадвартай, гамшиг ослын үед сэтгэл зүйн дэмжлэг үзүүлэх болоод бэртсэн иргэдийг зөөхөд бэлтгэгдсэн байх хэрэгтэй. Харин манай улсын 100 аж ахуйн нэгж тутмын 20-д нь л сайн дурын иргэд байна. Цаашдаа энэ тоог нэмэх үүргийг Монголын улаан загалмайн нийгэмлэг хүлээн ажилладаг. Тус байгууллага олон улсын стандартад нийцсэн, мэргэжлийн багш ажилчдаар сургалтаа зохион байгуулдаг байна. Сургалт дадлага ажилтайгаа нийлээд 4-8 цаг үргэлжилдэг бол сургагч багш нарын сургалт 72 цаг үргэлжилдэг. Ямар нэг гамшиг тохиолдож, хэн нэгэн цус алдсан тохиолдолд ДАР, ӨРГӨ, БОО гэх зарчмаар тухайн эд эрхтнийг өргөнө, дараа нь боолтоо хийгээд эмнэлгийн байгууллагад хүлээлгэж өгөх хэрэгтэй. Харин газар хөдлөлтийн үед ГҮЙХГҮЙ, ЯРИХГҮЙ, БУЦАХГҮЙ. Нэг эгнээгээр баруун гарын зарчмаар барилгаас тайван гарах ёстой юм байна.

  өчигдөр

Хөгжүүлэлт хийгдэж байна. Тун удахгүй танд хүрэх болно.

Та яг одоо вэбсайтын сайжруулалтын альфа хувилбарыг үзэж байна. Энэхүү хэсэг бүрэн дуусаагүй байгаа бөгөөд тун удахгүй танд хүрэх болно.

Санал хүсэлт илгээх

Та өөрт бодогдож байгаа зүйлсийг бидэнтэй илэн далангүй хуваалцахыг хүсэе. Таны санал бидний хөгжүүлэлтийн ажилд маш их тус хүргэх юм.
Танд баярлалаа.

0%
  Товч унших

Дараагийн мэдээ