Хайлт хийх

Малайзад 16 настай охин инстаграм дагагчдынхаа саналаар амиа егүүтгэжээ

  2019-05-16
 
Малайзад 16 настай охин инстаграм хуудсаараа явуулсан санал асуулгынхаа үр дүнд амиа хорлосон хэрэг гарчээ. Талийгаач охин цахим хуудсынхаа дагагчдад хандан “Маш чухал шийдвэр. Үхэх эсвэл амьдрах сонголт хийхэд минь туслаач” гэж бичсэнээс хэдэн цагийн дараа барилгын дээврээс унасан байна.

Нийт санал асуулгад оролцогсдын 69 хувь нь “Үхэх” гэх сонголтыг охин руу явуулсан тухай Саравак мужийн цагдаагийн дарга мэдээлэв. Харин Ази Номхон Далайн бүсийн инстаграмын салбарын төлөөлөгчийн мэдээлснээр уг санал асуулгыг 24 цаг явуулаад дуусахад 89 хувь нь “Амьдар” гэсэн байжээ. Тэр үед бүх зүйл оройтсон байж. Охины хэргийн талаар мэдээлэл цахим ертөнцөөр тарсны дараа хүмүүс олноороо "Амьдар" гэх товчийг дарсан байж болзошгүй гэнэ.

Цагдаа нар мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. Парламентийн гишүүн, хуульч Рамкарпал Син “Охиныг амиа хорлохыг уриалсан санал өгсөн хүмүүс энэ хэргийн хамсаатан болно. Магад ихэнх хүмүүс түүний урам зоригийг мохоогоогүй байсан бол өнөөдөр тэр амьд, сэрүүн явах байсан” хэмээн сэтгэгдлээсээ хуваалцжээ.

Энэхүү харамсалтай явдлын дараа тус улсын Залуучууд, спортын яамны сайд залуучуудын дунд зонхилох сэтгэцийн эрүүл мэндийн асуудалд анхаарал хандуулж, хэлэлцэх цаг болсныг мэдэгдэв.

Эх сурвалж: Business insider

Нийтэлсэн:

Э.Онон

Gogo.mn сэтгүүлч

2019-05-16 12:25 GMT+8
Энгийн уншилт
  Товч унших

Холбоотой мэдээллүүд
  • Шинэ мэдээ

  • Их уншсан

  • Их сэтгэгдэлтэй

Автомашингүй өдрийг зуны улиралд сард нэг удаа хийвэл та дэмжих үү?
Нийт 999 санал өгсөн байна.

Хөгжүүлэлт хийгдэж байна. Тун удахгүй танд хүрэх болно.

Та яг одоо вэбсайтын сайжруулалтын альфа хувилбарыг үзэж байна. Энэхүү хэсэг бүрэн дуусаагүй байгаа бөгөөд тун удахгүй танд хүрэх болно.

Санал хүсэлт илгээх

Та өөрт бодогдож байгаа зүйлсийг бидэнтэй илэн далангүй хуваалцахыг хүсэе. Таны санал бидний хөгжүүлэлтийн ажилд маш их тус хүргэх юм.
Танд баярлалаа.

0%
  Товч унших

Дараагийн мэдээ