Хайлт хийх

Энтрепренер гэж хэн бэ?

  2019-05-15
 
Энтрепренер (Entrepreneur) гэдэг нь 13-р зуунаас үүсэлтэй Франц хэлний хийх, оролдох гэсэн утгатай entreprendre гэсэн үйл үгнээс гаралтай.

Энтрепренер гэх үгний томъёолол өөрчлөгдсөөр 20-р зуунд Австрийн нэрт эдийн засагч, суут сэтгэгч Шумптер “Одоо байгаа бүтээгдэхүүн, үйлчилгээний хэв маягийг эвдэх замаар шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээ гаргахыг энтрепренер гэнэ” хэмээжээ. 

Менежментийн загалмайлсан эцэг гэгддэг Петер Дракер 1964 онд “Энтрепренерүүд өөрчлөлтийг эрэлхийлэн түүнийгээ олж, боломжийг ашигладаг. Тэдний гол зэвсэг бол инновац” гэсэн тодорхойлолтыг өгчээ.

Тэгвэл 21-р зууны ЭНТРЕПРЕНЕР гэж хэнийг хэлэх вэ? 

Dictionary.com:
Эрсдэлтэйгээр болон идэвх санаачилгатайгаар компани буюу бизнесийг удирдан зохион байгуулж буй хүнийг хэлнэ.

Их Британийн тэрбумтан Virgin группыг үндэслэгч Mr.Yes Ричард Брансон:
Энтрепренер байна гэдэг нь энгийнээр хүмүүсийн амьдрах орчинг илүү таатай амар болгохыг хүсдэг нэгэн байна гэсэн үг.

Даллас Маверикс багийн эзэн, хөрөнгө оруулагч Марк Кюбан:
Ямар бизнес хийхээ, хаана хүрэхээ, тийшээ хэрхэн хүрэхээ  тодорхойлж чаддаг хүнийг энтрепренер гэнэ.

Дэлхийн хамгийн том санхүүгийн хэвлэл мэдээллийн байгууллагыг үндэслэгч Майкл Блүүмберг:
Энтрепренер байна гэдэг нь заавал бизнес эхлүүлэхийн нэр биш. Энэ нь бусдын бэрхшээл гэж харж буйг боломж болгон хувиргаж, тэдний тойрч буй эрсдэлийг үүрч гарахын нэр юм.

Дэлхий дахинаа Томас Эдисон, Хенри Форд, Стив Жобс, Элон Маск, Марк Зукерберг, Жеф Безос, Тони Шей гэх мэт маш олон энтрепренерүүд төрөн гарсан бөгөөд тэдний хийж бүтээсэн зүйлс хүн төрөлхтөнд өндрөөр үнэлэгдэж байгаа билээ.

Хэрэв та хүүхдийнхээ энтрепренер сэтгэлгээг дэмжин амжилтын үүд хаалгыг нь нээж өгөхийг хүсвэл https://www.surveymonkey.com/r/V559VTB хаягаар бүртгүүлээрэй.

Энтрепренер гэж хэн бэ?

  2019-05-15
 
2019-05-15 16:51 GMT+8
Энгийн уншилт
  Товч унших

Холбоотой мэдээллүүд
  • Шинэ мэдээ

  • Их уншсан

  • Их сэтгэгдэлтэй

Ерөнхийлөгчийн санаачилсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн УИХ-ын гишүүдийн тоог 108 болгож, бүрэн эрхийн хугацааг таван жил болгох заалтыг та дэмжиж байна уу.
Нийт 731 санал өгсөн байна.

Хөгжүүлэлт хийгдэж байна. Тун удахгүй танд хүрэх болно.

Та яг одоо вэбсайтын сайжруулалтын альфа хувилбарыг үзэж байна. Энэхүү хэсэг бүрэн дуусаагүй байгаа бөгөөд тун удахгүй танд хүрэх болно.

Санал хүсэлт илгээх

Та өөрт бодогдож байгаа зүйлсийг бидэнтэй илэн далангүй хуваалцахыг хүсэе. Таны санал бидний хөгжүүлэлтийн ажилд маш их тус хүргэх юм.
Танд баярлалаа.

0%
  Товч унших

Дараагийн мэдээ