Хайлт хийх

С.Амарсайхан: Гэрэлт гудамж байж болно, харин шөнийн гудамж нэртэй зүй бус газар байж болохгүй

  2019-03-15
 
Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан “Гэрэлт гудамж”-ны үйл ажиллагааг зогсоох талаар мэдээлээд буй.

Мөн Нийслэлийн Засаг даргын ээлжит хуралдааны үеэр “Цэнгээний газруудын зэрэглэл болон ажиллах цагийн хуваарийн хязгаарыг тогтоох хэрэгтэй. Өглөөний 04.00 цаг хүртэл архидан согтуурдаг явдал байж болохгүй. Хотын дүрэм батлах тухай ажлын хэсгийн саналыг авч оршин суугчид, иргэд рүү чиглэсэн, өдөр тутмын амьдралын хэмнэлийг тусгасан товч тодорхой боловсруулан дараагийн зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэх нь зүйтэй” гэсэн юм.

Түүнээс энэ талаар тодрууллаа.

-Гэрэлт гудамжийг хаах шалтгаан нь юу вэ?
-Гэрэл, гэрэлтүүлэгтэй гудамж байж болно, харин шөнийн гудамж нэртэй зүй бус газар байж болохгүй. Архи дарс хөглөрсөн, орилоон чарлаантай ийм газар байж болохгүй. Тэнд байгаа хэдэн зуун иргэн унтаж амарч, гэр орондоо орж чадахгүй байна. Та бидний орон сууц тийм газар байвал ямар вэ. Орцонд чинь хүн биеэ засаад, орон байрны буланд хүндрээд, хогоо хаяад байвал ямар байх вэ. Хотын хөгжлийг аятай тухтай, аюулгүй байх талаар анхаарч байна.

Шөнийн гудамжийг хөгжүүлэхийн төлөө тэнд хөрөнгө мөнгө, цаг зав үрдэг биш өглөөний ажил өдрийн хөгжлийнхөө асуудалд анхаарал хандуулах хэрэгтэй. Түүнээс биш иргэдийн эрүүл аюулгүй орчинд ажиллах өчнөөн ажил хариуцсан ажилтнууд гэрэлт гудамж, шөнийн гудамж хөгжүүлнэ гээд явж болохгүй. Орчин тойрон нь дүүрэн бохирдол, иргэд нь шөнө унтаж амарч чадахгүй ямар байдалтай байдгийг хүн бүр мэдэж байна.

Тухайн орчинд хүүхдийн цэцэрлэг, сургууль, төрөх эмнэлэг гээд олон байгууллага байна. Ямар ч зохицуулалтгүй байна. Замын хөдөлгөөн л гэхэд түгжрэлтэй байна гэдэг мөртлөө хоёр хоног замыг нь хааж, шөнийн гудамж ажиллуулах нэрээр улам нэмэгдүүлдэг гээд олон асуудлыг бид өөрөөр харж, ажил хэрэгчээр шийдэх ямар боломж байна гэж харж байна.

-Үйлчилгээний тэр дундаа цэнгээний газруудын ажиллах цагийг багасгах асуудлыг мөн дэвшүүлээд байгаа шүү дээ.
-Гэмт хэргийн судалгаагаар шөнийн 00-06.00 цагийн хооронд хулгай дээрэм, зодоон, хүн амины хэрэг гарч байна. Ялангуяа 04-06.00 цагийн хооронд. Тэгэхээр үүрийн 04 цаг хүртэл ажиллаж байгааг ямар байдлаар зохицуулж болох уу, иргэддээ халгүй, иргэн аж ахуй нэгждээ хохиролгүйгээр ажлаа зөв явуулах тал дээр анхаарч ажиллана.

Нийтэлсэн:

Р.Адъяасүрэн

Сэтгүүлч

2019-03-15 15:42 GMT+8
Энгийн уншилт
  Товч унших

Холбоотой мэдээллүүд
  • Шинэ мэдээ

  • Их уншсан

  • Их сэтгэгдэлтэй

Хөгжүүлэлт хийгдэж байна. Тун удахгүй танд хүрэх болно.

Та яг одоо вэбсайтын сайжруулалтын альфа хувилбарыг үзэж байна. Энэхүү хэсэг бүрэн дуусаагүй байгаа бөгөөд тун удахгүй танд хүрэх болно.

Санал хүсэлт илгээх

Та өөрт бодогдож байгаа зүйлсийг бидэнтэй илэн далангүй хуваалцахыг хүсэе. Таны санал бидний хөгжүүлэлтийн ажилд маш их тус хүргэх юм.
Танд баярлалаа.

0%
  Товч унших

Дараагийн мэдээ