Хайлт хийх

Гал түймэр гарч болзошгүй 18,785 зөрчил дутагдлыг илрүүлжээ

  2019-03-21
 
Онцгой байдлын ерөнхий газрын даргын баталсан удирдамжийн дагуу улсын хэмжээнд гэр хорооллын айл өрхүүдэд гамшгаас хамгаалах болон гал түймрийн улсын хяналтыг хэрэгжүүлэх төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг зохион байгуулжээ.

Төв, орон нутгийн Онцгой байгууллагын алба хаагчид гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх, хяналт шалгалтад нийт 283 баг, хороо, дүүргийн 23,457 айл өрхийг хамруулж, гал түймэр гарч болзошгүй 18,785 зөрчил дутагдлыг илрүүлсэн байна.

Илэрсэн зөрчил, дутагдлыг хувиар авч үзвэл, 15 хувь нь гал унтраах автомашин хүрэлцэн очих боломжгүй, 24 хувь нь  гэр, хашаандаа үнс нурмаа ил задгай асгасан, 12 хувь нь пийшин зуухны галын аюулгүй байдлын зөрчилтэй, 13 хувь нь  гэр, байшин хоорондын зай хэмжээ ойр, 25 хувь нь цахилгаан дамжуулах утас шаардлага хангаагүй, 11 хувь нь бага насны хүүхэд орон байрандаа эзэнгүй орхисон зэргээс шалтгаалжээ.

Хяналт шалгалтын явцад 6591 зөрчлийг арилгуулж, 12,194 зөрчлийг арилгуулахаар гал түймрийн улсын хяналтын байцаагчийн заавал биелүүлэх албан шаардлага 39, мэдэгдэл 1557, танилцуулга 39 бичиж тухайн аймаг, нийслэл, дүүрэг, баг, хорооны холбогдох албан тушаалтанд хүргүүлж ажиллажээ.

Эх сурвалж: Онцгой байдлын ерөнхий газар

Нийтэлсэн:

Э.Онон

Gogo.mn сэтгүүлч

2019-03-21 16:05 GMT+8
Энгийн уншилт
  Товч унших

Холбоотой мэдээллүүд
  • Шинэ мэдээ

  • Их уншсан

  • Их сэтгэгдэлтэй

УИХ-аар Авто тээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна. 2021 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхлэх уг хуулийн төсөлд буруу талдаа жолооны хүрдтэй автомашиныг хилээр оруулахыг хориглосон заалт бий. Буруу талдаа жолооны хүрдтэй машиныг хилээр оруулахыг хориглохыг Та дэмжиж байна уу?
Нийт 4259 санал өгсөн байна.

Хөгжүүлэлт хийгдэж байна. Тун удахгүй танд хүрэх болно.

Та яг одоо вэбсайтын сайжруулалтын альфа хувилбарыг үзэж байна. Энэхүү хэсэг бүрэн дуусаагүй байгаа бөгөөд тун удахгүй танд хүрэх болно.

Санал хүсэлт илгээх

Та өөрт бодогдож байгаа зүйлсийг бидэнтэй илэн далангүй хуваалцахыг хүсэе. Таны санал бидний хөгжүүлэлтийн ажилд маш их тус хүргэх юм.
Танд баярлалаа.

0%
  Товч унших

Дараагийн мэдээ