Хайлт хийх

Г.Занданшатар нум сум эвшээлгэж, шагайн асарт зочилжээ

  2019-07-12
 
Тулгар төрийн 2228, Их Монгол Улс байгуулагдсаны 813, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо зарлан тунхагласны 108, Ардын хувьсгалын 98 жилийн ойн баяр наадмын нээлтийн үйл ажиллагаанд /2019.07.11/ Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар оролцож, үзэж сонирхжээ.

Наадмын нээлтийн үйл ажиллагааны дараа УИХ-ын дарга Г.Занданшатар сурын талбайд зочлов. Энэ үеэр монгол төрийн уламжлалын дагуу нум эвшээлгэн, сум тавьж, наадамчин олондоо хүндэтгэл үзүүлсэн байна.

Үүний дараа шагайн асарт саатаж, харвах үеэрээ таван бай оноход наадамчин олон уухайлан баяр хүргэлээ. Шагайн харваа үндэсний баяр наадмын нэгэн төрөл болоод 21 жил болж байгаа билээ.

Энэ үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар хэвлэлийнхэнд ярилцлага өглөө. Тэрбээр монгол түмэн, наадамчин олноос цог хийморь, баяр жавхлан илт мэдрэгдэж байгаа нь сайхан цаг ирж буйн илрэл хэмээн бэлгэшээж байгаагаа дурдаад, улс орон маань цэгцэрч, тэгшрэхийн ерөөлийг дэвшүүллээ хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Нийтэлсэн:

Э.Онон

Gogo.mn сэтгүүлч

2019-07-12 12:40 GMT+8
Энгийн уншилт
  Товч унших

Холбоотой мэдээллүүд
  • Шинэ мэдээ

  • Их уншсан

  • Их сэтгэгдэлтэй

Ерөнхийлөгчийн санаачилсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн УИХ-ын гишүүдийн тоог 108 болгож, бүрэн эрхийн хугацааг таван жил болгох заалтыг та дэмжиж байна уу.
Нийт 1091 санал өгсөн байна.

Хөгжүүлэлт хийгдэж байна. Тун удахгүй танд хүрэх болно.

Та яг одоо вэбсайтын сайжруулалтын альфа хувилбарыг үзэж байна. Энэхүү хэсэг бүрэн дуусаагүй байгаа бөгөөд тун удахгүй танд хүрэх болно.

Санал хүсэлт илгээх

Та өөрт бодогдож байгаа зүйлсийг бидэнтэй илэн далангүй хуваалцахыг хүсэе. Таны санал бидний хөгжүүлэлтийн ажилд маш их тус хүргэх юм.
Танд баярлалаа.

0%
  Товч унших

Дараагийн мэдээ