Хайлт хийх

АХБ: Улаанбаатар хотын агаарын бохирдлын эсрэг тэмцэлд ЯЛАХ НЬ

  2019-01-24
 
Азийн хөгжлийн банкнаас Улаанбаатар хотын агаарын бохирлыг хэрхэн бууруулах талаар санал, зөвлөмж гаргажээ. "Улаанбаатар хотын агаарын бохирдлын эсрэг тэмцэлд ялах нь" хэмээх энэхүү санал, зөвлөмжид агаарын бохирдлоосоо ангижирсан улс орнуудын туршлага болон манай улсын нийслэлд хамгийн тохиромжтой байж болох гарц шийдлийг тусгасан байна. 

Улаанбаатар хот дэлхийн хамгийн хүйтэн, хамгийн их агаарын бохирдолтой нийслэлд тооцогддог. Агаарыг бохирдуулагч PM2.5 буюу нарийн ширхэглэгт тоосонцрын 80 хувь нь гэр хороололд түлэх түүхий нүүрснээс ялгарч байна. Хөдөө орон нутагт эдийн засгийн боломж хязгаарлагдмал байдгаас хотжилт хурдацтай явагдаж, Улаанбаатар хотын агаарын бохирдлыг шийдвэрлэхэд хүндрэл учруулж байна.

Агаарын бохирдлын үр дагавар асар их бөгөөд нийгэм-эдийн засгийн өртөг зардал нь үлэмж өндөр юм. Эдгээр сөрөг нөлөө нь хүн амын эмзэг хэсэг болох ядуу иргэд, бага балчир хүүхдүүд болон ахмад настнуудад хамгийн хүндээр тусаж, архаг өвчлөл, эрүүл мэндийн өндөр зардал, дундаж наслалт буурах зэрэг нь улс орны бүтээмжид сөргөөр нөлөөлдөг.

Агаарын бохирдлыг бууруулахад тулгарч буй бэрхшээл нь Монгол улсын хувьд нэлээд онцлог шинжтэй тул тэрхүү онцлогт нийцсэн шийдлүүдийг шаардана. Түүнчлэн, агаарын бохирдлыг амжилттай бууруулсан улс орнуудын туршлага, сургамжаас суралцаж оновчтойг нь авч хэрэгжүүлэх хэрэгтэй.

Тухайлбал: Өгөгдөл мэдээлэл цуглуулж, хяналт тавих асуудлыг сайжруулах, иргэдийн мэдлэг ойлголтыг дээшлүүлэх, төрийн албаны хариуцлагыг өндөржүүлэх, институцийг бэхжүүлэх, технологи нэвтрүүлэх, цэвэр эрчим хүчийг ашиглахад дэмжлэг үзүүлэх санхүүжилтийн оновчтой механизмыг бий болгох зэрэг өөрчлөлтийг дэмжсэн арга шийдлүүдээс суралцах нь чухал. 
Улаанбаатар хотын бохирдлын хэмжээг бууруулах нь богино болон урт хугацааны зорилтот арга хэмжээнээс бүрдсэн, цаг хугацаа шаардсан үйл явц болно. Монгол Улсын Засгийн газраас сүүлийн үед авч хэрэгжүүлж буй арга хэмжээнүүд нь орчны бохирдлын эсрэг Монгол улс шийдэмгий тэмцэж буйг харуулж байна.

Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулахаар одоо авч хэрэгжүүлж буй бодлогын алхмуудыг урт хугацаанд хадгалагдах тогтвортой шийдлүүд бүхий институцийн орчин болгон бэхжүүлэх зөвлөмжүүдийг энэхүү баримт бичигт тусгалаа.

Бодлогын богино хугацааны тэргүүлэх чиглэлд: Институцийн засаглалыг бэхжүүлэх, мэдээллийн урсгалыг эрчимжүүлэх, богино хугацаанд бодитой үр дүн авчрахуйц урьдчилан сэргийлэх арга хэмжээнүүдийг авах зэргийг тусгах нь оновчтой.

Урт хугацаандаа: Хөдөө орон нутагт амьдран суух боломжийг нэмэгдүүлэх, байгаль орчны зорилтуудад нийцүүлэн хот суурин газруудыг оновчтойгоор дахин төлөвлөх зэргээр хөдөөгөөс хот руу шилжих хөдөлгөөнийг сааруулан, бохирдлыг бууруулах хүчин чармайлтын тогтвортой байдлыг хангах шинэчлэлийг хийх нь чухал.

Улаанбаатар хотын агаарын бохирдол аюултай түвшинд хүрээд байна. Хөдөөгөөс хот руу чиглэсэн хүн амын шилжилт хөдөлгөөнийг зохицуулах хот төлөвлөлт байхгүй байгаа нь асуудлын гол шалтгаан юм. Үр дагавар нь эрүүл мэндийн сөрөг нөлөөллөөс нэгэнт хальж улс орны хөгжлийн томоохон сорилтыг бий болгожээ. Үүний нэг жишээ нь, 2013 онд агаарын бохирдлоос үүдэлтэй нийгмийн халамжийн зардал тухайн жилийнхээ ДНБ-ий 6.9 хувьтай тэнцсэн байна.

Улаанбаатар хотын хүн ам 2007 оноос хойш 30 хувиар өсөж 1.5 саяд хүрчээ. Шинээр шилжин ирэгсдийг зохистой шингээхүйц хот төлөвлөлт дутагдсанаас томоохон талбайг хамрах гэр хорооллууд үүсэн бий болсон. Өнөөдөр нийслэлийн нийт хүн амын 60 хувь буюу 800 мянган хүн гэр хороололд оршин сууж байна. Нийслэлийн хүн ам 2025 онд 1.9 сая, 2050 онд 2.7 сая болж өсөх тооцоо бий. 

Шийдэмгий арга хэмжээ цаг алдалгүй авахгүй бол бохирдол болон түүнээс гарах хохирол ноцтой түвшинд хүрэх аюул нүүрлэлээ. Улаанбаатар хотын агаарыг бохирдуулж буй гол хүчин зүйлст дүн шинжилгээ хийсний үндсэн дээр агаарын бохирдлын эсрэг тэмцэх цогц шийдлийг боловсруулахтай холбогдох бодлогын зөвлөмжүүдийг энэхүү баримт бичигт толилууллаа.

Улаанбаатар хотын агаарын бохирдол ба бодлогын сорилт: 

Засгийн газар 2016 оны 11-р сард Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хороог сэргээн байгуулсан. Тус хороо 2017-2025 онд хэрэгжих 9.8 их наяд төгрөг буюу 4.5 тэрбум ам.долларын төсөв бүхий Агаар болон орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөрийг боловсруулах ажлыг удирдан чиглүүлсэн бөгөөд хөтөлбөр 2017 оны 3-р сард батлагджээ.

Цогц хөтөлбөрийг боловсруулан баталсан явдал нь сайн эхлэл хэдий ч түүний хэрэгжилтийг хангахад ихээхэн хүчин чармайлт шаардлагатай байна. Өөрөөр хэлбэл, Засгийн газар улс төрийн мөчлөгөөс үл хамааран урт хугацаанд тогтвортой ажиллаж байж уг хөтөлбөр үр дүнгээ өгөх юм.

БУСАД УЛС ОРНЫ ТУРШЛАГА: 

Бодлогын тодорхой алхмууд болон Засгийн газрын идэвхтэй оролцооны дүнд бохирдлын хяналт амжилттай хэрэгждэгийг олон улсын туршлага харуулж байна. Олон нийтийн мэдлэг ойлголт, иргэдийн шахалт дарамт нь засгийн газрын хариуцлагыг бэхжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэдэг.

Жишээлбэл, 1970-аад онд АНУ-д агаарын бохирдлыг бууруулахад чухал нөлөө үзүүлсэн Байгаль хамгаалах алба байгуулагдаж, Цэвэр агаарын тухай хууль батлагдахад байгаль хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагууд голлох үүргийг гүйцэтгэж байв.

-Зарим улс орнууд бохирдлыг ихээр үүсгэгч авто машины болон түлшний хэрэглээг бууруулахад чиглэсэн хөшүүрэг бүхий хууль эрх зүйн орчныг амжилттай бүрдүүлсэн байдаг. Энэхүү арга нь боломжийн өртгөөр орлуулах хувилбарт сонголт, шаардлагатай өөрчлөлтийг хүлээж авахад бэлэн олон нийтийн мэдлэг ойлголт, засгийн газрын тогтвортой бодлого, тууштай үйл ажиллагаанд тулгуурлан хэрэгжүүлсэн тохиолдолд бодитой үр дүнд хүрдэг болохыг олон улсын туршлага харуулдаг.

-Ирланд улсын Дублин хотод “Утаат нүүрсийг хориглох тухай хууль”-ийг 1990 онд батлан хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд үр дүнд нь 8,000 дутуу төрөлтөөс урьдчилан сэргийлж чадсан байна. Энэ туршлагадаа үндэслэн Ирландын засгийн газар “агаарын чанарыг сайжруулах бүсүүд”-д нүүрс болон зарим түлшийг хориглох тухай шийдвэрийг мөн гаргаж байв. Хоригийг орон даяар хэрэгжүүлэх тухай шийдвэрийг 2017 оны 12-р сард гаргасан бөгөөд нүүрс түгээгчдэд үлдэгдэл нөөцөө борлуулах боломжийг олгох үүднээс 2019 оноос хүчин төгөлдөр болгохоор шийдвэрлэжээ.

-Агаар бохирдуулагч хорт бодисуудыг технологи ашиглан хязгаарласан тод жишээг Германы туршлагаас харж болно. Хамгийн цэвэр цахилгаан станцтай улсад тооцогддог тус улсын эрчим хүчний салбар шатдаг түлшнээс хамааралтай хэвээр байгаа ч агаарын бохирдлын эсрэг тэмцлийг тус улс түүчээлж байгаа билээ. Герман улс болон ИБУИНВУ нь түлшний хатуу хяналтын тогтолцоог 1980-аад онд нэвтрүүлсний үр дүнд (хар тугалгагүй болон хүхрийн нэн бага агууламжтай түлш) тээврийн хэрэгслээс үүдэлтэй агаарын бохирдлыг үлэмж хэмжээгээр бууруулж чадсан байна.

-БНХАУ-ын арга барилыг харахад сургамжтай зүйл их байна. Хэрэгжихүйц, зорилтот арга хэмжээнүүдийг боловсруулан, судалгаа шинжилгээнд үндэслэн бохирдлыг ойлгож, бэрхшээлийг тодруулахад хөрөнгө санхүү харамгүй зарцуулжээ. Эрх бүхий байгууллагуудын хийсэн дүн шинжилгээнд үндэслэн өртөг зардал өндөр хэдий ч үр дүнтэй алхмуудыг тодорхойлж, үндэсний хэмжээний томоохон хөтөлбөрт тусгасан байдаг. Үүнд, нүүрсний хэрэглээнд хязгаар тогтоох, гангийн үйлдвэрлэл зэрэг үндэсний томоохон үйлдвэрүүдийн бүтээгдэхүүний хэмжээнд хяналт тавих зэрэг заалтууд тусгагдсан байна. Засгийн газрын хүчин чармайлт, манлайлал нь бодлогын хэрэгжилтэд хамгийн том түлхэц болсон байдаг.

Эдгээр хүчин чармайлт оргилдоо хүрч, эхний гарсан амжилтуудаа бодит болгох, авч хэрэгжүүлсэн арга хэмжээгээ үргэлжлүүлэхэд институцийн түвшинд дэмжлэг үзүүлэх зорилгоор 2018 оны 3-р сард “хүчирхэг” байгаль орчны яамыг үүсгэн байгуулсан байна.

ЗӨВЛӨМЖҮҮД:

Дээр дурдсан сургамж туршлагуудаас авах зүйл их бий ч хөдөөгөөс хотыг зорих хүн амын шилжилт хөдөлгөөн эрчимтэй явагдаж байгаа, тэсгим хүйтэн өвлийн улиралтай Монгол улсын хувьд тулгарч буй сорил бэрхшээл нь нэлээдгүй өвөрмөц тул онцлогт нийцсэн арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэх шаардлагатай.

  • 2020 он хүртэл богино хугацаанд авч хэрэгжүүлэх арга хэмжээнүүд нь агаарыг бохирдуулагч гол үүсвэрүүдийг цөөлөх, бохирдлоос үүдэж буй өвчлөлийг бууруулах зэрэгт чиглэвэл зохилтой.
  • Харин 2030 он хүртэлх урт хугацааны арга хэмжээний хүрээнд агаарын чанарыг тогтвортой сайжруулах асуудалд анхаарах нь чухал юм. Урт болон богино хугацааны бодлогыг боловсруулах, төлөвлөх, төсөвлөх нь амар хийгдэх ажил биш ч амжилттай хэрэгжүүлсэн тохиолдолд Монгол Улсын бүтээмжийг тогтвортой өсгөж, ирээдүйн хөгжил цэцэглэлтийг тодорхойлох эдийн засгийн идэвхитэй хот суурин газруудын үндэс суурийг тавих юм.
  • Монгол Улсын Засгийн газар олон тооны зөв зүйтэй алхмыг авч хэрэгжүүлж буйн тод жишээ нь Улаанбаатар хотод хэрэглэгдэх түлшний чанарыг дээшлүүлэх, агаарын чанарыг сайжруулахтай холбогдох хууль эрх зүйн орчинг боловсронгуй болгох тал дээр АХБ-наас өгсөн зөвлөмжийг хэрэгжүүлэхэд өндөр ач холбогдол өгч байгаа явдал юм. Түүнчлэн, асуудлыг шийдвэрлэхэд шаардлагатай дэмжлэг туслалцааг бусад олон хөгжлийн түншүүд үзүүлсээр байна.

Гаргасан амжилтаа ахиулж, илүү ихийг хийх боломж байгааг харгалзан дараах зөвлөмжүүдийг өгч байна. Үүнд:

А.Богино хугацааны бодлогын арга хэмжээнүүд

-Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хороо нь агаарын чанарт эерэг нөлөө үзүүлэх гол арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэх эрх мэдэлтэй байх хэрэгтэй. Учир нь агаарын бохирдлыг бууруулахад олон жилийн туршид тогтвортой, тууштай, харилцан уялдаатай ажиллах шаардлагатай байдаг тул улс төрийн түвшинд талууд бүрэн зөвшилцөлд хүрэх нь нэн чухал юм.

-Ингэж чадвал улс төрийн ямар хүчин эрх барьж байгаагаас үл хамааран агаарын бохирдолтой тогтвортой бөгөөд тууштай тэмцэх баталгаа үүснэ. Түүнчлэн, бодлогын залгамж чанарыг үргэлжлүүлэх үүднээс тухайн ажлын алба нь агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр авч хэрэгжүүлсэн арга хэмжээнүүдийг дэс дараалан бүртгэж, баримтжуулан хадгалах үүрэгтэй байвал зохино. Тус ажлын албанд бодлого тодорхойлогчид, иргэний нийгмийн байгууллагууд, сэтгүүлчид, хувийн хэвшлийн төлөөлөл зэрэг талуудыг байлцуулснаар бүх талын оролцоог ханган, дэмжлэгийг авч, Засгийн газрын хүрээнд хариуцлагын тогтолцоог бэхжүүлэх боломжтой болох юм.

-Агаарын бохирдлын талаарх мэдээлэл сурталчилгааг эрчимжүүлснээр олон нийтийн ойлголтыг нэмэгдүүлэх. Агаарын бохирдлын бодит түвшин болон эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөөллийн талаарх үнэн зөв мэдээллийг Улаанбаатар хотын иргэдэд тогтмол өгч байх хэрэгтэй. Энэ ажлын хүрээнд хотын тодорхой байршлуудад агаарын чанар ямар байгаа талаар тогтмол сануулга анхааруулга цацах, мөн эмнэлэг, сургууль зэрэг олон нийтийн газруудын агаарын бохирдлын хэмжээг тогтмол хянах зэрэг ажлуудыг хийж болох юм.

-Агаарын бохирдлоос үүдэх хор хохирлыг сааруулах үр дүнтэй арга замыг иргэдэд мэдээлэх,
Жишээ нь: Амны маскны ач холбогдол, маскны сонголт зэрэг асуудлаар иргэдийн мэдлэг ойлголтыг дээшлүүлэх кампанит ажил хийх хэрэгтэй. Дотор болон гадна орчны агаарын бохирдлын уялдаа холбооны талаар иргэдийн мэдлэг ойлголтыг бэхжүүлэх нь кампанит ажлын бас нэгэн чухал чиглэл байж болох юм.

-Агаарын бохирдлын үзүүлж буй нөлөөлөлд дүн шинжилгээ хийх аргачлалыг сайжруулах, нөлөөг бууруулах, түүнээс зайлсхийх үр дүнтэй арга хэрэгслийг тодорхойлох. Монгол улсад агаарын бохирдлын эсрэг хэрэгжүүлж болох төрөл бүрийн бодлогууд хэр үр дүнтэй байх талаар бодлого тодорхойлогчид болон бусад оролцогч талууд нэгдмэл ойлголтгүй байна.

Тиймээс агаарын чанарын удирдлагын асуудлаар судалгаа шинжилгээний хөтөлбөр боловсруулах зэргээр агаарын бохирдлын нөлөөллийн судалгааг өргөжүүлэхэд анхаарах нь чухал байна.

-Эрүүл мэндийг хамгаалахад чиглэсэн үйл ажиллагаанд стандарт тогтоож, гэрчилгээжүүлэх. Агаарын бохирдлын сөрөг нөлөөг бууруулах арга хэрэгслийн талаарх олон нийтийн мэдлэг, ойлголт сул байна. Өөрөөр хэлбэл, Улаанбаатар хотын оршин суугчид сөрөг нөлөөг бууруулах арга хэрэгслийг хэрэгжүүлдэггүй, аль эсвэл буруу хэрэглэдэг гэсэн үг юм. Амны маск, бохирдлыг хянах төхөөрөмж, агаар цэвэршүүлэгч зэрэг хамгааллын арга хэрэгслүүдийн талаар суурь стандартуудыг олон улсын хэм хэмжээнд тулгуурлан боловсруулах хэрэгтэй.

УЛААНБААТАР ХОТОД ТҮҮХИЙ НҮҮРС ТҮЛЭХИЙГ ХОРИГЛОХ ШИЙДВЭР ГАРГАСАН НЬ САЙШААЛТАЙ ЭХЛЭЛ

-Түүхий нүүрс болон хатуу хог хаягдал шатаах үйл ажиллагааг хязгаарлах. Байгальд ээлтэй түлшний хэрэглээг тогтвортой түвшинд хөхиүлэн дэмжих хүчин чармайлтыг бодлогын тэргүүлэх чиглэл болгох нь чухал байна. 2019 оны 5-р сараас Улаанбаатар хотод түүхий нүүрс түлэхийг хориглох шийдвэр гаргасан нь сайшаалтай эхлэл бөгөөд цаашлаад цэвэр нүүрсний худалдан авалт, түгээлтийн механизмыг бий болгох замаар цэвэр нүүрсний зах зээлд хувийн хэвшлийг татан оролцуулах хэрэгтэй.

-Ажиглалт ба санал нь эргээд хөнгөлөлт татаас олгох шаардлагыг бууруулж, хангалттай хэмжээний түлшийг агуулах болон түгээх сувгуудыг үүсгэн бий болгох юм. Үүний зэрэгцээ, сайжруулсан болон цахилгаан зуухыг нэвтрүүлэх ажлыг зэрэг явуулснаар үр нөлөөг хамгийн өндөр түвшинд хүргэх боломж бүрдэнэ.

-Хорт бодис ялгаруулах хэмжээгээр нь бохирдуулагч бараа бүтээгдэхүүнийг ангилах. Агаарын бохирдлыг бууруулж, гаргасан амжилтаа урт хугацаанд хадгалахад зан үйлийн өөрчлөлт зайлшгүй шаардлагатай бөгөөд үүний тулд цэвэр түлш, аль эсвэл ялгаруулалт багатай зуухны хэрэглээг дэмжин хөшүүрэгдэх өөрчлөлтийг хийх хэрэгтэй. Үүний тулд Засгийн газраас бохирдлын эх үүсвэрүүд (зуух, түлш г.м.)-ийг ялгаруулалтын түвшнээр нь ангилах зохицуулалтыг нэвтрүүлбэл зохино. Энэ нь улмаар тээврийн салбарт чанар муутай түлш нийлүүлэгч илүү өндөр татвар төлдөг, цэвэр түлш нийлүүлэгчид хөнгөлөлт эдэлдэг гэх мэт практик үр дагавар бүхий алхмуудын урьтал болох юм. Бизнесийн үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөл, агаар бохирдуулагч бодисын зөвшөөрөгдөх хэмжээ, “бохирдуулагч нь төлөх” зарчим зэрэгтэй холбоотой хууль тогтоомжийн хэрэгжилтийг ханган ажиллах нь төрийн хяналтыг хэрэгжүүлэгч байгууллагуудын хувьд чухал.

-Шинэ технологи нэвтрүүлэлтийг дэмжих. Шинэ технологи, шилдэг стратегийн бүрдэл нь агаарын бохирдлыг бууруулах урт хугацааны шийдлүүдийг тодорхойлоход дэмжлэг болно. Эдгээрт төлбөрийн чадварт нийцсэн орон сууцны хангамжийг сайжруулах, цахилгаан халаалтын дэд бүтцийг хүртээмжтэй болгох, цэвэр нүүрс, цахилгаан зуух гэх мэт бохирдлыг бууруулах арга шийдлүүдийг дурьдаж болно.

-Эдгээр шийдлүүдийг урт хугацааны бодлогод тусгахаас гадна технологи, стратегийг нь одоо нэвтрүүлж, туршиж үзэх нь туйлын чухал. Ингэснээр хот төлөвлөлт, байгуулалтын явцад орон сууц, эрчим хүчний шийдлүүдийг өргөн хүрээнд хэрэгжүүлэх боломж бүрдэх үед олон төрлийн хувилбаруудын аль нь илүү үр ашигтай болохыг урьдчилан тодорхойлж, нотолсон байх юм. Ийм санал санаачлага, технологиуд санхүүжилт шаардах тул Засгийн газар, хувийн хэвшил, хөгжлийн түншүүд эхний ээлжинд шаардлагатай хөрөнгө оруулалтыг шийдвэрлэх, ирээдүйд өргөжүүлэн хэрэгжүүлэх үндэс суурийг тавих тал дээр хамтран ажиллах нь чухал юм.

Б.Урт хугацааны бодлогын арга хэмжээнүүд: 

-Хот суурин газрыг дахин төлөвлөж, хот байгуулалтыг байгаль орчны зорилтуудтай уялдуулан хэрэгжүүлэх. Орчны бохирдлыг бууруулах тогтвортой шийдлүүд нь хот суурин газрыг дахин төлөвлөхийг шаардах бөгөөд үүний дүнд иргэд байгальд ээлтэй цэвэр цахилгаан, дулаан, ариутгах татуурга бүхий чанартай орон байранд орох боломжтой болох юм. Улаанбаатар хотод хэрэгжих төсөл хөтөлбөрүүдийг өнөөгийн дэд төвүүдээр хязгаарлахгүйгээр өргөжүүлэн тэлж, гэр хорооллыг нийтийн аж ахуйн суурь үйлчилгээнд өргөнөөр хамруулахад анхаарах нь чухал байна.

Агаарын бохирдол төдийгүй хөрс, усны бохирдол зэрэг орчны бохирдлын хүчин зүйлсийг хот байгуулалт, төлөвлөлтийн түлхүүр асуудал болгон авч үзэх нь чухал.

-Хөдөө орон нутагт амьдрах боломжийг дээшлүүлж, хүн амын шилжилт хөдөлгөөнийг бууруулах: Хотжилттой холбоотой үүсэн бий болж буй дарамтыг бууруулах хамгийн найдвартай арга бол хотод байгаа эдийн засгийн боломж бололцоог хөдөө орон нутагт бүрдүүлэх явдал юм. Үүний тулд хөдөөгийн хөгжлийн бодлого төлөвлөлтийг үндэсний хөгжлийн стратегитай нийцүүлэн боловсруулах, ингэхдээ ажлын байр, эдийн засгийн өсөлт бий болгох тухайн орон нутгийн харьцангуй давуу талыг харгалзах нь чухал. Энэ арга шийдэл нь хэдийгээр илүү ярвигтай, амаргүй боловч шилжилт хөдөлгөөнийг шууд хязгаарлах арга замаас илүү үр дүнтэй хэмээн үзэж байна. Иргэд эдийн засгийн шалтгаанаар шилжин суурьшиж буй нөхцөлд шилжилт хөдөлгөөнийг хязгаарлах шийдвэрийг хэрэгжүүлэх, хэрэгжилтэд хяналт тавихад хүндрэлтэй юм.

-Институцийн чадавхийг бэхжүүлэх. Төр захиргааны бүхий л түвшинд хэрэгжилтийг хангах чадавхи бэхжиж гэмээнэ агаарын бохирдлыг тогтвортой бууруулах зорилт биелэх боломж бүрдэнэ. Түүнчлэн, өгөгдөл мэдээллийг үр дүнтэй цуглуулж, дүн шинжилгээ хийх чадавхийг бэхжүүлснээр бохирдлыг бууруулах хүчин чармайлтыг тогтвортой үргэлжлүүлэх бодлого, зохицуулалтыг шинээр боловсруулах боломжтой болох юм. Сургалт явуулах, чадавхи бэхжүүлэх, илүү сайн тоног төхөөрөмж худалдан авах, цахим мэдээллийн удирдлагын системийг бүрдүүлж, ажиллуулахад шаардагдах технологийг нэвтрүүлэх зэрэг ажлуудыг цогцоор хийснээр хяналтыг сайжруулна.

-Тогтвортой тээврийн салбарын төлөвлөлтийг хийх. Тээврийн салбар нь Улаанбаатар хотын агаарын бохирдлын гол эх үүсвэр биш хэдий ч хотыг дахин төлөвлөх, хотын эдийн засгийн эрчим нэмэгдэх хэрээр тээврийн салбарын эрэлт хэрэгцээ өсөх нь тодорхой. Тиймээс агаарын бохирдлыг улам дордуулахгүйгээр өсөн нэмэгдэх эрэлтийг бүрэн хангахуйц тээврийн системийг хөгжүүлэх нь чухал. Энэ чиглэлээр хэрэгжих бодлогын хүрээнд хөдөлгүүрийн хорт хийн ялгарлын стандартад нийцсэн цэвэр түлшний хэрэглээ, хувийн автомашины тоог бууруулах нийтийн тээврийн оновчтой систем, автомашины дундын хэрэглээ, хөдөлгөөн хязгаарлах бүсүүд зэрэг олон асуудлыг авч үзэх боломжтой.

-Хот суурин газрын эрчим хүчний хангамжийн урт хугацааны шийдлүүдийг хөгжүүлэх. Улаанбаатар хотын эрчим хүч, дулааны хэрэгцээ улам бүр өсөж байна. Өсөн нэмэгдэх хэрэгцээг хангах эрчим хүчний хангамжийн шийдлүүдийг урьдчилан боловсруулах, байгаль орчны зорилтуудтай нягт уялдуулах нь туйлын чухал. Хотын дахин төлөвлөлтийн хүрээнд гэр хорооллын эрчим хүчний хангамжийн шийдлүүд, үүний дотор гэр хорооллыг найдвартай бөгөөд цэвэр эрчим хүч болон дулааны эх үүсвэрт холбох асуудлыг шийдвэрлэх шаардлагатай байна. Энэ утгаар цахилгаан эрчим хүчний болон дулааны шинэ эх үүсвэрүүдийг ашиглалтад оруулах нь 2025 оны бодлогын зорилтуудын хэрэгжилтийг хангахад чухал үүргийг гүйцэтгэх болно. Цахилгаан дулааны хамгийн сүүлийн үеийн технологи бүхий хосолмол үүсгүүрүүдийг байгуулж, төлбөрийн чадварт нийцэх цахилгаан эрчим хүч, дулаан нийлүүлэх хувилбаруудыг судлан үзэх нь зүйтэй. Төвлөрсөн дулаан хангамжид холбох нь эдийн засгийн үр ашиггүй хэмээн үзэж буй байршлуудад сэргээгдэх эрчим хүчний төвлөрсөн бус хангамж (жишээ нь газрын гүний дулаан, нарны эрчим хүч, хураагуурын хосолмол шийдлүүд) -ийг туршиж, ирээдүйд нэвтрүүлэх боломжийг судлах нь зүйтэй хэмээн үзэж байна. 

Эх сурвалж: Азийн хөгжлийн банк /ADB/ 

Нийтэлсэн:

Э.Оргил

Сэтгүүлч

2019-01-24 11:40 GMT+8
Энгийн уншилт
  Товч унших

Холбоотой мэдээллүүд
  • Шинэ мэдээ

  • Их уншсан

  • Их сэтгэгдэлтэй

Ерөнхийлөгчийн санаачилсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн УИХ-ын гишүүдийн тоог 108 болгож, бүрэн эрхийн хугацааг таван жил болгох заалтыг та дэмжиж байна уу.
Нийт 940 санал өгсөн байна.

Хөгжүүлэлт хийгдэж байна. Тун удахгүй танд хүрэх болно.

Та яг одоо вэбсайтын сайжруулалтын альфа хувилбарыг үзэж байна. Энэхүү хэсэг бүрэн дуусаагүй байгаа бөгөөд тун удахгүй танд хүрэх болно.

Санал хүсэлт илгээх

Та өөрт бодогдож байгаа зүйлсийг бидэнтэй илэн далангүй хуваалцахыг хүсэе. Таны санал бидний хөгжүүлэлтийн ажилд маш их тус хүргэх юм.
Танд баярлалаа.

0%
  Товч унших

Дараагийн мэдээ