Хайлт хийх

СУРВАЛЖИЛГА: “Торгоны зам” раллигийн халуун цэгээс...

  2019-07-10
 
Улс дамнасан хамгийн том ралли болох “Торгоны зам” Дэлхийн цомын уралдаан анх удаа манай улсын газар нутгаар үргэлжилж байгаа билээ. Өчигдөр ОХУ-ын Улан-Үдээс Алтанбулаг боомтоор орж ирж, Хөшигийн хөндийд бариалсан раллигийнханыг сурвалжлахаар өглөөний 06.00 цагийн орчимд шинэ Нисэх онгоцны буудалд зассан бааз руу очлоо.

Тамирчид нойроо авч байгаа бололтой, нам жим. Харин зарим багийн механикаар ажиллаж буй хүмүүс эртлэн босч машин, мотоциклынхоо бүрэн бүтэн байдлыг шалган, үйлчилгээ хийх аж. Машин, мотоциклын үйлдвэрийг төлөөлж тус ралли өрсөлдөж буй багийнхан хангамж сайтай байдаг нь илт. Тамирчид нь амрах зориулалтын машиндаа тухалж байхад хувиараа уралдаж буй тамирчид шиддэг манайхандаа шурган нойр авах аж.

Хэдийгээр зохион байгуулагчид үнэгүй хоолоор үйлчилж байгаа ч гэсэн зарим үйлдвэрийн багийн тамирчид нутгийнхаа хоолыг идэж “тансагладаг” бололтой. БНХАУ-ын ачааны машины төрөлд уралдаж буй багийн хоёр туслах эртлэн босч мөөг, ногоо тэргүүтэн хөшиглөн хоол хийнэ.

Монголын багийнхнаа хайж явсаар T2 ангилал буюу үйлдвэрээс гарсан машиныг тоноглож уралддаг төрөлд өрсөлдөж буй Э.Оргил, Ш.Гансүх нарын улаан Toyota Land cruiser 200 машиныг олж харлаа. Дөхөж очвол манай багийнхан босоцгоожээ. Энд мотоциклын төрөлд өрсөлдөж буй ОУХМ Д.Болдбаатар, Д.Энхсаруул, Э.Амгалан нар паркалж хоножээ.
 
Тамирчдаа эх орноосоо гараа руу үдэн гаргах үед тэд “ОХУ-ын нутагт тэр дундаа Сибирийн тайгаар уралдаж үзэж байгаагүй учраас зам нь хэцүү байх” хэмээн таамаглаж ярьж байсан.

Харин замынхаа талыг туулж эх орондоо ирээд буй тамирчдаасаа сэтгэгдлийг нь асуухад Д.Энхсаруул “Сибирийн тайгаар уралдаж үзлээ. Тэмцээнээс хасагдахгүй, эх орондоо уралдана гэсэн сэтгэл зүйгээр хурдтай явах гэж хичээгээгүй. Тайван явсан. Эх орондоо орж ирээд, уралдаанаа үргэлжлүүлж байгаадаа баяртай байна” гэсэн юм.
 
Харин Д.Болдбаатарын хувьд тэрбээр амжилттай сайхан уралдаж байгаагаа хэлсэн. Түүнээс Дакарын үеэр баазын гадаа нутгийн иргэд цугларсан байдаг гэсэн. Манайхан нам жим байгаа талаар асуухад “Өмнөд Америкчууд халуун цустай л даа” гэснээ инээсэн юм. Авто машин, мотоциклын олимп гэгддэг Дакар раллид гурван удаа оролцсон түүний хувьд “Торгоны зам” раллигийн зохион байгуулалтад сэтгэл хангалуун байгаагаа дуулгасан юм. Тэрбээр “Дакарын үеэр яг л ийм баазад байрлаж уралддаг. Харин замын хувьд Дакар илүү хүнд л дээ” гэсэн юм.

Э.Амгалангийн хувьд “Эх орондоо ийм том хэмжээний уралдаанд оролцож байгаа нь сайхан байна. Дархан-Уул аймгаас хөдлөхөд Дарханчууд маш гоё гаргаж өгсөн. Сэтгэл хөдөлж байсан шүү” хэмээн ярьсан.
 
Мотоциклын гараа 08:00-ээс эхлэх тул манай тамирчид уралдааны гараандаа бэлтгэж эхлэв. Тэднийг орхин цааш явлаа.

Баазад байрласан машинууд дундуур гайхаж, сонирхож зураг дарсаар зүүн захад хүрвэл “Улз” клубээс оролцож буй багийнхантай таарлаа. Тус багт автомашины OPEN төрөлд өрсөлдөж буй А.Бүрэнтогтох, Б.Сайнтөр нар болон мотоциклын төрөлд өрсөлдөж буй Б.Өнөрбаяр болон манай багийн ганц бүсгүй Б.Бат-Ундрал нар багтаж буй мөн механикаар Б.Баатар, Б.Батмөнх, Б.Энхтүвшин нарын Тундра машин байх аж.

Автомашины OPEN төрөлд өрсөлдөж буй А.Бүрэнтогтох, Б.Сайнтөр нар ОХУ-руу хөдөлсөн өдрийнхөө үүрээр машинаа угсарч дууссан бөгөөд эд ангийг нь эрэг боолт бүрээр нь дэлхийн өнцөг булан бүрээс захиж авч ирсэн хэмээж байсан. Тэд аль хэдийнээ машиндаа дасжээ. Машиныхаа бүрэн бүтэн байдлыг шалгана.
 
Манай багийнхан эх орондоо ирсэн тул бусад багийнхан тэднийг зорин ирж, мэдэхгүй зүйлээ асууна. ОХУ-ын багийн тамирчин машины эд ангийн зураг бүхий ном барьж ирэн “Энэ сэлбэгийг зардаг дилер байвал холбож өгөөч” хэмээн манай багийнханд хандав. Багийн механик түүнийг найрсгаар хүлээн авч, тэр дор нь утсаараа залгаж, түүнийг яриулсанд хайсан сэлбэг нь байсан бололтой инээмсэглэл тодруулан баярласнаа хэлээд явж одов.
 
Манай багийн ганц бүсгүй Б.Бат-Ундралын хувьд багахан ядарч байгаа бололтой. “Орой бариандаа ороод ярилцлага өгье. Одоо гараа болох гэж байна” гэсээр хувцсаа өмсч эхлэв.
 
Энэ үеэр биднийг тойрон Японы багийн мотоциклын тамирчин давхина. Түүнийг харсан манай багийнхан “Лайсон руу яаж явж байгаа юм бол доо. Энэ нөхөр төөрсөн бололтой” хэмээн ярилцав.
 
Манай тамирчдыг хилээр орж ирэнгүүт л гар утасных нь сүлжээ орж, танил нөхөд, авто спорт сонирхогчид “Хаана явж байна” хэмээн лавласан гэнэ. Хэдийгээр бариандаа орж, бааздаа байрлаад тэдэнтэй уулзах цаг байсан ч боломж байсангүйг тэд хэлж байв.
 
ОХУ-д раллигийн баазаа нэг жуулчны баазад байгуулсан тул сонирхогчид нэг өдрийн тасалбар авч, чөлөөтэй орж гарч болж байсан гэнэ.

Гэвч манай улсад Нисэх онгоцны буудалд байрлуулсан нь Улсын онцгой объект хэмээн гаднын хүнийг нэвтрүүлэх боломжгүй байгааг хэллээ. Мөн нэг өдрийн тасалбар ч байхгүй байгаа нь сэтгэл дундуур байна гэсэн юм. Учир нь энэ удаагийн раллид Дакар раллид 1-3 удаа түрүүлсэн авто спортын “од”-ууд уралдаж буй. Тэднийг харж, хамт зургаа авхуулах хүсэлтэй олон хүн тамирчид руу хандаж байгааг хэлсэн.

Гарааны цаг эхэлжээ. Гараанд гарахдаа өмнөх гурван өдрийн амжилтаараа тэргүүлж буй тамирчид түрүүлж гардаг. Тэр жаягаар мотоциклынхан ар араасаа 1-2 минутын зайтай гарлаа. Манай тамирчдаас хамгийн түрүүнд Б.Өнөрбаяр гарав.
 
Монгол тамирчдын сэтгэл зүй илт сайн байгааг тэдний гараанаас харж болохоор. Гараа хүлээн зогсохдоо үзэгчид рүү гараараа даллана. Дохио гурван удаа дуугарах мөчид хаазаа тултал атгаж, тоос татуулан давхиж одох тэдний араас цугларсан үзэгчид уухай хадуулан үлдэх аж.
 
Ийнхүү мотоциклын гараа дуусч, автомашины ангиллынханы ээлж ирлээ.

Өнгөрсөн гурван өдөр амжилтаараа тэргүүлж буй Катарын багийн машин гарааны зурвас руу дөхлөө. Автомашин сонирхогчид дэлхийн “од”-ыг угтан авч, бүчин хамт зургаа татуулна. Зарим нь бүр подвалькан дээрээ маркараар гарын үсгийг нь зуруулан авна.
 
Тус багийн жолооч Нассер ал аттияа бол Дакарын гурван удаагийн аварга, Раллигийн дэлхийн аварга, 2012 оны Лондонгийн олимпын наадамд буудлагын төрлөөр хүрэл медаль хүртсэн ясны тамирчин нөхөр. Түүнийг таньсан манай авто спорт сонирхогчид ийнхүү баяр хөөр болов.

Дөрөв дэх тойрог хэлбэрийн замаар уралдах болно. Уралдааны замыг товчхон танилцуулахад, нийт 476.96 км замаар уралдах бөгөөд үүний 470.19 км нь тусгай зам юм. Замын 70 хувь нь хайрга, 20 хувь нь элсэрхэг зам байх бол 10 хувь нь чулуурхаг байх болно.
 
Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт үргэлжлэх энэхүү өдрийн уралдааны гараа болон бариа нь та бүхний буудаллаж буй газраас хоёрхон км-ийн зайд байх болно.
 
Монголын газар нутагт ихэвчлэн тохиолдох хуурай сайр, намхан толгодууд бүхий хээр талд тулгарах бэрхшээлүүдийг хүлээн зөвшөөрөх цаг иржээ. Тэгш тал цэлийх ч чулуурхаг зам, үзэсгэлэнт хад, давсархаг нуурууд таны энэ удаагийн шалгуур.
 
Мөн зэрлэг амьтдаас болгоомжлох нь зүйтэй болов уу. Учир нь тэд уралдаанд дуртай.

2019-07-10 18:10 GMT+8
Энгийн уншилт
  Товч унших

Холбоотой мэдээллүүд
  • Шинэ мэдээ

  • Их уншсан

  • Их сэтгэгдэлтэй

Ерөнхийлөгчийн санаачилсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн УИХ-ын гишүүдийн тоог 108 болгож, бүрэн эрхийн хугацааг таван жил болгох заалтыг та дэмжиж байна уу.
Нийт 941 санал өгсөн байна.

Хөгжүүлэлт хийгдэж байна. Тун удахгүй танд хүрэх болно.

Та яг одоо вэбсайтын сайжруулалтын альфа хувилбарыг үзэж байна. Энэхүү хэсэг бүрэн дуусаагүй байгаа бөгөөд тун удахгүй танд хүрэх болно.

Санал хүсэлт илгээх

Та өөрт бодогдож байгаа зүйлсийг бидэнтэй илэн далангүй хуваалцахыг хүсэе. Таны санал бидний хөгжүүлэлтийн ажилд маш их тус хүргэх юм.
Танд баярлалаа.

0%
  Товч унших

Дараагийн мэдээ