Хайлт хийх

Олны хөлд дарагдсан Төв цэнгэлдэхийн ЭРГЭН ТОЙРОНД

  2019-07-12
 
ШИНЭ ЦЭНГЭЛДЭХ БАРИХ ШААРДЛАГА ЯАХЫН АРГАГҮЙ ҮГҮЙЛЭГДЭЖ БАЙНА

Төв цэнгэлдэх хүрээлэн Монгол дээлээрээ гоёсон нийслэлчүүд болон гадаадын жуулчдын хөлд битүү дарагджээ. 

Жил ирэх тусам Төв цэнгэлдэхийн талбай жижгэрч, нэг үеийг бодвол зохион байгуулалт сайжирч байгаа ч хангалтгүй хэвээр. Төв цэнгэлдэх хүрээлэн 15,000 хүний суудалтай. Техник технологийн дэвшил хурдтай хөгжиж буй энэ эрин үед орчин үеийн гэрэл, тусгай эффэкт, дэлгэцтэй, олон суудалтай шинэ цэнгэлдэх барих шаардлага яахын аргагүй үгүйлэгдэж байна.

Төв цэнгэлдэх хүрээлэн 15,000 хүний суудалтай. 

Гадаадын жуулчид гэлтгүй Монголчууд өөрсдөө ч наадмын нээлтийн тасалбарыг олж авах гэж олон цаг дараалалд зогссон. Боломжтой бол наадмын нээлтийг үзэх хүсэлтэй бүх жуулчдад суудал гаргаж өгвөл манай аялал жуулчлалын салбарт эерэг нөлөө үзүүлж, тодорхой хэмжээний хөрөнгө мөнгийг ч Монгол улсад авчирна.

Энэ жил баяр наадмын өдрүүдэд оюутан залуус “Цэвэрхэн наадацгаая” аяныг хоёр дахь жилдээ явуулж байлаа. Төв Цэнгэлдэхэд хогийн савыг 15 метр тутамд байрлуулж, “шил лааз” “хуванцар, гялгар уут” “цаас” хэмээн ангилжээ. Гэхдээ ангиллыг дагуу хогоо хаяж байгаа иргэд цөөхөн харагдана. Өнгөрсөн жилийг бодвол наадамчин олон маань хогоо замбараагүй хаяхгүй, соёлжиж төлөвшсөн байгаа нь ажиглагдав.

ХУУШУУР 1500, 1 ЛИТР АЙРАГ 6000 ТӨГРӨГИЙН ҮНЭТЭЙ 

Төв цэнгэлдэхэд “Guide for tourist” гэсэн пудволкоор жигдэрсэн 40 орчим оюутан цагдаа нар жуулчдад тусламж үзүүлэх зорилготойгоор ажиллаж байлаа. Үүнээс гадна хөл хөдөлгөөнтэй үед хулгайн гэмт хэрэг гардаг тул гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөгөө, мэдээллүүдийг жуулчдад өгч байсан юм.

Хэдийгээр Төв цэнгэлдэхийн зохион байгуулалт бага багаар сайжирч байгаа ч нээлтийн үйл ажиллагаа дууссаны дараа хөл хөдөлгөөн эрс нэмэгдсэн. Энд тэндгүй чихцэлдэн зөрөх хүмүүс, хуушуураа хүлээн дараалалд зогсох наадамчид хаа сайгүй харагдаж байлаа. Төв цэнгэлдэхэд хуушуурын 350, худалдааны 50 цэг ажиллаж байсан ч яг нээлтийн дараа хоолны асрууд өндөр ачаалалтай болсон. Хуушуур 1500, 1 литр айраг 6000 төгрөгийн үнэтэй байна.

БҮХ ТӨРЛИЙН БАРАА ХУДАЛДААЛЖ БАЙСАН НЬ ЗАХ УУ ГЭМЭЭР СЭТГЭГДЭЛ ТӨРҮҮЛЭВ

Үүний зэрэгцээ Төв Цэнгэлдэхэд хонжворт сугалаа, шивээс наах үйлчилгээ, хөгжөөнт тоглоом, морь унуулах үйлчилгээ, монгол бичгээр хүссэн үгийг бичиж өгдөг цэгүүд үйл ажиллагаагаа явуулж байлаа. Зарим сонирхолтой тоглоомоос дурдвал 1000 төгрөгөөр 10 цагираг шидээд олмонд нь оруулж чадвал 1000 төгрөгөө буцааж авах боломжтой. 8 сум шидэж шаар хагалаад чихмэл тоглоом бэлгэнд нь авна. Үнэ 2000.

Гадаадын жуулчид их байсан тул монгол агуулгатай зураг, үндэсний хувцас, бэлэг дурсгалын худалдааг явуулж байсан нь нүдээ олсон санагдав. Монгол үндэсний хувцас өмсөөд зургаа даруулах цэгүүд ч байсан.

120 мянгатын автобусны буудлаас эхлэн Төв цэнгэлдэх хүртэл замд худалдаачид нарны малгай, шүхэр, хүүхдийн тоглоом, хувцас, шампунь зэрэг бүх барааг худалдаалж байсан нь зах уу гэмээр сэтгэгдэл төрүүлсэн юм. Харин сурын харвааны ард хүүхдүүдэд зориулсан тоглоомуудыг нэгтгэснээр хүүхдүүд нэг газарт тоглон, наадах боломжийг олгожээ.  

Төв Цэнгэлдэхийн эргэн тойрноос бэлтгэсэн зургуудыг хүргэж байна. 

Нийтэлсэн:

Э.Онон

Gogo.mn сэтгүүлч

2019-07-12 12:00 GMT+8
Энгийн уншилт
  Товч унших

Холбоотой мэдээллүүд
  • Шинэ мэдээ

  • Их уншсан

  • Их сэтгэгдэлтэй

Улаанбаатарын автозамыг гурван бүсэд хувааж, тээврийн хэрэгслийн төлбөртэй зогсоолын тоог нэмэгдүүлэхээр төлөвлөж, бэлтгэл ажил явагдаж байна. Ингэхдээ бүсчлэлээс хамааран зогсоолын төлбөр нь харилцан адилгүй байх юм.
Нийт 1851 санал өгсөн байна.

Хөгжүүлэлт хийгдэж байна. Тун удахгүй танд хүрэх болно.

Та яг одоо вэбсайтын сайжруулалтын альфа хувилбарыг үзэж байна. Энэхүү хэсэг бүрэн дуусаагүй байгаа бөгөөд тун удахгүй танд хүрэх болно.

Санал хүсэлт илгээх

Та өөрт бодогдож байгаа зүйлсийг бидэнтэй илэн далангүй хуваалцахыг хүсэе. Таны санал бидний хөгжүүлэлтийн ажилд маш их тус хүргэх юм.
Танд баярлалаа.

0%
  Товч унших

Дараагийн мэдээ