Хайлт хийх

Төрийн наадамд хамгийн олон давсан бөхчүүд

  2019-06-19
 
Ардын хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний их баяр наадамд эхлэхэд сар хүрэхгүй хугацаа үлджээ. Монгол түмний хүсэн хүлээдэг, онцгой баяр нь наадам бөгөөд наадмын гол чимэг нь бөхийн барилдаан байдаг. Улсын баяр наадмын үндэсний бөхийн барилдаантай холбоотой сонирхолтой, баталгаат тоо баримттай мэдээллүүдийг уншигчдадаа цувралаар хүргэж байна.

  1. Дархан аварга Хорлоогийн БАЯНМӨНХ /250 даваа/

Увс аймгийн Хяргас сумын харьяат, хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, дархан аварга Х.Баянмөнх улсын их баяр наадамд 250 давжээ. Тэрээр 10 удаа түрүүлж, дөрвөн удаа үзүүрлэж, 30 шахам удаа шөвгөрсөн цуут бөх юм. 250 даваанд 1962 онд анх барилдахдаа гурав давсан нь ч мөн багтсан билээ.

  1. Дархан аварга Жигжидийн МӨНХБАТ /224 даваа/

Төв аймгийн Эрдэнэсант сумын харьяат, хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, дархан аварга Ж.Мөнхбат улсын их баяр наадамд 224 давжээ. Түүний хувьд таван жил дараалан түрүүлсэн, анх барилдахдаа шууд шөвгөрсөн, 53 насандаа шөвгөрсөн зэрэг бахдам амжилтын эзэн юм.

  1. Дархан аварга Дарийн ДАМДИН /219 даваа/

Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын харьяат, хөдөлмөрийн баатар, гавьяат жүжигчин, дархан аварга Дарийн Дамдин улсынхаа их баяр наадамд 219 давсан байна. Тэрээр улсын наадамд анх удаа тав дараалан түрүүлсэн, зургаан жил дараалан түрүү булаалдсан, 20 гаруй шөвгөрсөн, хамгийн бага цаг зарцуулж шөвгөрсөн зэрэг амжилтыг мөнхөлжээ.

  1. Дархан аварга Бадмаанямбуугийн БАТ-ЭРДЭНЭ /193 даваа/

Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат, хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, дархан аварга Б.Бат-Эрдэнэ төрийн их баяр наадамд 193 давжээ. 12 удаагийн түрүү, нэг үзүүр, долоон их шөвөг, хоёр дунд шөвөг, нэг бага шөвөг хүртсэн тэрээр улсын наадамд хоёр удаа шөвгөрөөгүй байна. Анх барилдсан жилээ гурав, хамгийн сүүлд барилдахдаа дөрөв давсан байна.

  1. Дархан аварга Бадамдоргийн ТҮВДЭНДОРЖ /173 даваа/

Булган аймгийн Сэлэнгэ сумын харьяат, үндэсний спортын гавьяат мастер, дархан аварга Б.Түвдэндорж улсын их баяр наадамд 173 давжээ. Тэрээр ид барилдаж байх үедээ барилдахгүй өнжсөн тохиолдол цөөнгүй байдаг. Хэрэв барилдсан бол энэ тоо илүү олон байх нь дамжиггүй юм.

Т.Түмэндэмбэрэл

2019-06-19 14:20 GMT+8
Энгийн уншилт
  Товч унших

Холбоотой мэдээллүүд
  • Шинэ мэдээ

  • Их уншсан

  • Их сэтгэгдэлтэй

Ерөнхийлөгчийн санаачилсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн УИХ-ын гишүүдийн тоог 108 болгож, бүрэн эрхийн хугацааг таван жил болгох заалтыг та дэмжиж байна уу.
Нийт 336 санал өгсөн байна.

Хөгжүүлэлт хийгдэж байна. Тун удахгүй танд хүрэх болно.

Та яг одоо вэбсайтын сайжруулалтын альфа хувилбарыг үзэж байна. Энэхүү хэсэг бүрэн дуусаагүй байгаа бөгөөд тун удахгүй танд хүрэх болно.

Санал хүсэлт илгээх

Та өөрт бодогдож байгаа зүйлсийг бидэнтэй илэн далангүй хуваалцахыг хүсэе. Таны санал бидний хөгжүүлэлтийн ажилд маш их тус хүргэх юм.
Танд баярлалаа.

0%
  Товч унших

Дараагийн мэдээ