Хайлт хийх

Охин, хадам дүүтэйгээ худалдан авах гэрээ байгуулсан цэцэрлэгийн эрхлэгчийг ажлаас нь чөлөөлжээ

  2019-05-21
 
Иргэдээс ирүүлсэн гомдлын дагуу Дархан-Уул аймгийн боловсролын салбар дахь худалдан авах ажиллагааны явц байдал, гүйцэтгэл, үр дүн болон авлигын эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилтийг хянан шалгаад илэрсэн зөрчлүүдийг арилгах, буруутай албан тушаалтнуудад хариуцлага тооцуулах чиглэлээр Авлигатай тэмцэх газраас албан бичиг хүргүүлсэн билээ.

Уг албан бичгийн дагуу Дархан-Уул аймгийн Засаг дарга С.Насанбат захирамж гаргаж нэр бүхий албан тушаалтнуудыг Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд заасан хариуцлагыг тооцсон байна.

Нийтийн албанд тавигдах хориглолт, хязгаарлалтыг хэрэгжүүлж ажиллах талаар удирдлага, зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллах шаардлагатайг анхаарууллаа

Тухайлбал, өөрийн хамаарал бүхий этгээд болох охин, хадам дүү нартай худалдан авах гэрээ байгуулсан Дархан сумын 10 дугаар цэцэрлэгийн эрхлэгч С.Алтанчимэгийг үүрэгт ажлаас нь чөлөөлжээ.

Ажлаас чөлөөлөгдсөн хүмүүсийн нэр дээр нийгмийн даатгалын шимтгэлийг улсаас төлүүлж төсвийн хөрөнгийг хууль бусаар зарцуулсан, бусдад давуу байдал олгосон 9 дүгээр сургуулийн захирал Т.Орхонтуяагийн албан тушаалын цалин хөлсийг 3 сарын хугацаатай 30 хувь бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан байна.

Түүнчлэн 10 дугаар цэцэрлэгийн нягтлан бодогч Ж.Эрдэнэсанааг ажлаас халж, 9 дүгээр цэцэрлэгийн нягтлан бодогч Ц.Отгонцагааны үндсэн цалинг бууруулахаар шийдвэрлэжээ.

Хамаарал бүхий этгээдийн эрх ашгийг хөндсөн захиргааны шийдвэр гаргасан “Од” цогцолбор сургуулийн захирал Д.Уртнасан, Дархан сумын “Жигүүр” цогцолбор сургуулийн захирал Б.Давааням, 4 дүгээр цэцэрлэгийн эрхлэгч Д.Гэрэлт-Од нарын албан тушаалын цалинг 1 сарын хугацаатай 30 хувиар бууруулах сахилгын шийтгэл тус тус ногдуулсан тухайгаа Дархан-Уул аймгийн Засаг дарга С.Насанбат Авлигатай тэмцэх газарт албан бичгээр мэдэгдсэн байна.

Цаашид Дархан-Уул аймгийн хэмжээнд Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулиар хүлээсэн нийтлэг үүргийг болон нийтийн албанд тавигдах хориглолт, хязгаарлалтыг хэрэгжүүлж ажиллах талаар удирдлага, зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллах шаардлагатай байгааг Авлигатай тэмцэх газар анхааруулж байна.

Нийтэлсэн:

Р.Адъяасүрэн

Сэтгүүлч

2019-05-21 16:50 GMT+8
Энгийн уншилт
  Товч унших

Холбоотой мэдээллүүд
  • Шинэ мэдээ

  • Их уншсан

  • Их сэтгэгдэлтэй

Гамшиг ослын үед энгийн иргэд бие биедээ үзүүлж байгаа тусламжийг тайван цагт сайн дурын идэвхтнүүд сурч дадлагажиж гүйцэтгэдэг. Аливаа осол гэмтлийн үед энгийн иргэд бие биедээ зөв тусламж үзүүлснээр амь насыг нь хамгаалах 90 хувийн магадлалтай. Тиймээс иргэд өөрсдийгөө, албан байгууллага ажилчдаа зайлшгүй анхны тусламж үзүүлэх чадвартай болгох, гамшигтай тэмцэх сайн дурын багийнхныг бэлтгэж сургах нь чухал байна. Аливаа байгууллагын сайн дурын баг 15 хүний бүрэлдэхүүнтэй байдаг. Үүнд багийн ахлагч, холбоочин (тухайн объектод хэдэн хүн байсан, тэднээс хэд нь дутуу, хэд нь гэмтэж бэртсэн зэргийг мэдээлнэ), анхны тусламж үзүүлэх таван хүн, өвчтөн зөөвөрлөх дөрвөн хүн, нийгмийн сэтгэл зүйн дэмжлэг үзүүлэх ажилтан багтана. Тэд анхны тусламж үзүүлэх чадвартай, гамшиг ослын үед сэтгэл зүйн дэмжлэг үзүүлэх болоод бэртсэн иргэдийг зөөхөд бэлтгэгдсэн байх хэрэгтэй. Харин манай улсын 100 аж ахуйн нэгж тутмын 20-д нь л сайн дурын иргэд байна. Цаашдаа энэ тоог нэмэх үүргийг Монголын улаан загалмайн нийгэмлэг хүлээн ажилладаг. Тус байгууллага олон улсын стандартад нийцсэн, мэргэжлийн багш ажилчдаар сургалтаа зохион байгуулдаг байна. Сургалт дадлага ажилтайгаа нийлээд 4-8 цаг үргэлжилдэг бол сургагч багш нарын сургалт 72 цаг үргэлжилдэг. Ямар нэг гамшиг тохиолдож, хэн нэгэн цус алдсан тохиолдолд ДАР, ӨРГӨ, БОО гэх зарчмаар тухайн эд эрхтнийг өргөнө, дараа нь боолтоо хийгээд эмнэлгийн байгууллагад хүлээлгэж өгөх хэрэгтэй. Харин газар хөдлөлтийн үед ГҮЙХГҮЙ, ЯРИХГҮЙ, БУЦАХГҮЙ. Нэг эгнээгээр баруун гарын зарчмаар барилгаас тайван гарах ёстой юм байна.

  өчигдөр

Хөгжүүлэлт хийгдэж байна. Тун удахгүй танд хүрэх болно.

Та яг одоо вэбсайтын сайжруулалтын альфа хувилбарыг үзэж байна. Энэхүү хэсэг бүрэн дуусаагүй байгаа бөгөөд тун удахгүй танд хүрэх болно.

Санал хүсэлт илгээх

Та өөрт бодогдож байгаа зүйлсийг бидэнтэй илэн далангүй хуваалцахыг хүсэе. Таны санал бидний хөгжүүлэлтийн ажилд маш их тус хүргэх юм.
Танд баярлалаа.

0%
  Товч унших

Дараагийн мэдээ