Хайлт хийх

П.Гялбаа: Кино театрт зөвхөн кино үзүүлэх бус хүүхэд залууст танин мэдэхүйн мэдлэг олгохыг зорьж байна

  2019-06-19
 
Хүүхэд залуусын чөлөөт цагаа өнгөрөөдөг зугаатай газруудын нэг яах аргагүй кино театр билээ. Сүүлийн жилүүдэд олон улсын стандартад нийцсэн кино театрууд шинээр бий болж буй нь сайшаалтай. 

Өнгөрсөн оны нэгдүгээр сард нээлтээ хийсэн, Зайсан Хилл Цогцолборт байрладаг Prime Cineplex кино театрын шинэ салбар Encanto Tower-т удахгүй ашиглалтад орох гэж байна. 

Prime Cineplex кино театрын шинэ салбарын онцлог, хүүхэд залууст зориулан хийж буй шинэлэг үйлчилгээний энэ талаар Prime Cineplex кино театрын захирал П.Гялбаатай ярилцлаа. 

-Зайсан Хилл дэх Prime Cineplex кино театр нээлтээ хийсэн цагаасаа хойш ямар үр дүнтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна вэ?
-Бид анх 2017 онд Азийн сүлжээ Prime Cineplex кино театрыг Монголд оруулж ирэхээр ажлаа эхэлж 2018 оны нэгдүгээр сарын 20-нд Зайсан Хиллд кино театрын анхны салбараа нээсэн. Одоогоор нийт 560 хүний суудалтай зургаан танхимтайгаар үйл ажиллагаагаа явуулж байна. Бид танхим бүрээ өөр өөрийн гэсэн онцлогтой байлгахын зорьдог бөгөөд хэрэв дуу, дуугаралтыг чухалчилдаг хүнд Dolby Atmos дуугаралттай танхим, хосуудад зориулсан VIP танхим, энгийн танхим эсвэл түүнээс арай илүү тав тухтай байдлыг чухалчилдаг хүмүүст зориулсан Premium танхимыг хийсэн. 

Монгол орны үзэсгэлэнт байгалиар аялж байгаа мэт дүрслэлийг харуулж, тэр дундаа аянга цахилгаан, бороо, салхи гээд байгалийн хүчин зүйлийг 4DX технологиор мэдрүүлнэ. 

Мөн бид Солонгосын CJ группийн CJ 4DPLEX компанитай хамтраад 4DX технологийг Монголдоо хамгийн анх удаа оруулж ирээд удаагүй байна. Зайсан салбарт ажлын өдрүүдэд 500-600 хүн, ажлын сүүлийн өдөр болон амралтын өдрүүдэд 1200-1500 хүн үйлчлүүлдэг. Зуны урин дулаан цагийн үед үйлчлүүлэгчдийн тоо улам нэмэгддэг. 

-Та сая 4DX технологийг дурдлаа. Үүнийг энгийнээр тайлбарлавал?
-Одоо гарч байгаа 2D болон 3D кинонд гарах үйл явдал, орчны эффектүүдийг кодлоод 4D хэлбэрт шилжүүлсэн хувилбар гэсэн үг. Ингэснээр дуу чимээ, салхи, шуурга, үнэр, хөдөлгөөн (сандалын тусламжтайгаар) зэргээр яг тухайн үйл явдал дунд байгаа мэт мэдрэмж төрүүлэх технологийг 4DX гэж нэрлэдэг. 

-Одоо ашиглалтад орох шинэ салбарын талаар сонирхуулбал?
-Бид жилд нэг салбар нээх зорилготой ажиллаж байна. 2018 онд Зайсан салбараа нээсэн бол 2019 онд Home Plaza-гийн дэргэд байрлах Encanto Tower-т хоёр дахь салбар болон Энканто салбарыг тун удахгүй нээнэ. 

Шинэ салбарын кино театр маань барилгын 4, 5-р давхарт байрлах ба нийт 6 танхимтай бөгөөд танхим бүр мөн л өөр өөрийн гэсэн онцлог бүхий бүтэцтэй. Тэр дундаа LASER проектор, Dolby Atmos дуугаралттай нэг том танхимтай, 4DX танхим, хосуудад зориулсан VIP танхим, хоёр энгийн танхим болон Монголдоо хамгийн анхдагч Fly Tour танхимыг бий болгоно. 

-Fly Tour танхим нь ямар онцлогтой байх вэ?
-Шинэ салбарын Fly Tour танхим маань 25 хүний суудалтай бөгөөд хүүхэд залууст зориулсан танин мэдэхүйн орчныг бүрдүүлэх хэсэг юм. Хүүхэд, залуус зөвхөн кино үзээд зогсохгүй дэвшилтэт техник технологи дээр суурилж танин мэдэхүйн мэдлэг, мэдээлэл авах боломжтой гэсэн үг. Үүндээ зориулж бид богино хэмжээний 20-30 минутын хэмжээтэй контент бэлдэж байна.  

Энэ нь дотроо Fly Park, Fly Tour, Fly Education гэсэн 3 ангилалтай байх юм.  Монгол орны үзэсгэлэнт байгалиар аялж байгаа мэт дүрслэлийг харуулж, тэр дундаа аянга цахилгаан, бороо, салхи гээд байгалийн хүчин зүйлийг 4DX технологийн олон төрлийн эффектээр мэдрүүлнэ. 

Мөн уг танхимаар дамжуулж Fly Education хэсэгт дунд ерөнхий сургуулийн хүүхдүүдэд одон орон, газар зүй, түүх гэх мэт боловсролын мэдлэг бүхий контентуудыг хүргэхээр ажиллаж байна. Кино театр гэхээр зөвхөн кино үздэг гэсэн ойлголт үгүй болсон. Өөрөөр хэлбэл бид зөвхөн кино биш олон төрлийн контентоор дамжуулж хүмүүст боловсролын мэдлэг олгож, энтертаймэнт чиглэлийн бүтээгдэхүүн хүргэхийг зорьж байна. Мөн энэ чиглэлээр бид хэд хэдэн төслүүд дээр боловсролын байгууллагуудтай хамтран ажиллаж байгаа. 

Prime Cineplex Encanto салбарт хүүхдийн тоглоомын төв, автомат тоглоом, трамплэйн, мөргөлддөг машинууд бүхий тоглоомын талбай гээд кино театртайгаа хосолсон чөлөөт цагаа хөгжилтэй өнгөрүүлж болох олон төрлийн энтертаймэнт хэсгүүд бий. 

-LASER проектор гэхээр ямар давуу талтай байдаг вэ?
-Бид бүх танхимдаа Кристигийн проекторыг ашигладаг. Лазер проектор нь дүрслэлийн хувьд илүү чанартай байдаг. Шинэ салбарын 200 хүний суудалтай том танхимдаа хамгийн сайн чанарын Кристигийн проекторыг ашиглана. Мөн уг танхимд 360 градус бүхий Dolby Atmos технологитой учир дуугаралт болон дүрслэлийн хувьд өндөр чанартай гэж ойлгож болно. 

Кино театрууд олноор нэмэгдэж, дэлгэцэнд гарах чанартай бүтээлүүд үзэгчдэд хүрэхийн хэрээр энэ зах зээл тэлнэ.

-Шинэ салбар хэзээ ашиглалтад орох вэ?
-Шинэ салбарын ажлуудаа бид шат дараатай хийж байна. Одоогоор дотоод заслын ажлыг хийж байгаа ба долдугаар сард тоног төхөөрөмжүүдийг угсарч бэлэн болгоно. Бид шинэ салбарын нээлтийн товыг наймдугаар сарын 2-нд байлгахаар төлөвлөж байна. 

-Шинэ салбарт ашиглагдах тоног төхөөрөмж өмнөхөөсөө хэр дэвшилттэй вэ?
-Prime Cineplex нь өөрөө тоног төхөөрөмж нийлүүлдэг дистрибютер компани юм. Тэгэхээр бид хөндлөнгийн эсвэл хоёрдогч компаниар дамжилгүй шууд үйлдвэрээс нь тоног төхөөрөмжөө захиалан авдаг. Дээр дурдсанчлан бид  Кристигийн проекторыг ашигладаг бөгөөд энэ чиглэлийн тоног төхөөрөмжийн чанараар дэлхийд дээгүүрт ордог брэнд юм. Бусад тоног төхөөрөмжүүд Америк, Солонгос, Хятадын сайн чанарын брэндүүдийнх байх болно. 

-Кино театрын тоног төхөөрөмжний нийлүүлэгч юм байна. Тэгэхээр бусад кино театруудад мөн завсар үйлчилгээ хийж, тоног төхөөрөмж нийлүүлдэг гэсэн үг үү?
-Тийм. Бид бусад кино театртай хамтран ажилладаг бөгөөд одоогоор нэг кино театрын шинээр ашиглалтад орох салбарын тоног төхөөрөмжийн нийлүүлэлт, угсралт, техник технологийн шийдлүүд дээр хариуцан ажиллаж байна. Мөн кино театрын сэлбэг хэрэгсэл нийлүүлэлт, засвар үйлчилгээг ч гэсэн хийдэг. 

-Үйлчлүүлэгчдийн соёлын талаар ярилцъя. Тэдний үйлчлүүлэх соёл өмнөхөө бодоход хэр их нэмэгдсэн гэж та боддог вэ?
-Бид таван жилийн өмнө Өргөө, Тэнгис гэсэн хоёр л кино театртай байлаа. Одоо кино театрын зах зээлд өмнөхөө бодоход олон тоглогчтой болсон. Тэр хэмжээгээрээ кино үзэх иргэдийн давтамж нэмэгдлээ. Кино театрууд маань ч стандартад нийцсэн, илүү тохилог тав тухтай орчинтой болохын хэрээр иргэдийн үйлчлүүлэх соёл тэр хэмжээгээрээ нэмэгддэг. Ядаж л кино эхлэхээс өмнө утасныхаа дууг хааж, хоорондоо чанга ярих нь багассан байна. Мөн кино театрт гарч байгаа дурын киног шууд үзэх биш, сонголт хийхээсээ өмнө кино шүүмжлэгчдийн саналыг онлайнаар харж сайн, муу эсэхэд шүүлт хийх чадвартай болжээ. 

Найман танхимтай кино театр барих мега төсөл маань 2022 онд хэрэгжинэ 

-Дэлгэцэнд гаргах кино сонголтоо та бүхэн хэрхэн хийдэг вэ?
-Холливүүдын кино нийлүүлдэг компаниудтай бид хамтран ажилладаг. Тэд тухайн жилд нээлтээ хийх кинонуудын жагсаалтыг бидэнд өгдөг бөгөөд түүнээс ихэнх контентийг сонгон авч дэлгэцэнд гаргадаг. Монгол киноны хувьд ёс бус үг хэллэг, хүчирхийлэл, улс төрийн агуулгатай эсэх, нийгэмд ямар мессеж өгч байна гэдгийг нь урьдчилсан баг тодорхойлж сонголтоо хийдэг.

Зарим киног дэлгэцэнд гаргах цорын ганц кино театр байхыг эрмэлзэх үе байх ч манайд энэхүү зах зээл хангалттай тэлж амжаагүй байгаа энэ цагт тохиромжгүй юм. Учир нь кино театрууд олноор нэмэгдэж, дэлгэцэнд гарах чанартай бүтээлүүд үзэгчдэд хүрэхийн хэрээр энэ зах зээл тэлнэ. Өөрөөр хэлбэл, энэ нь нэг талаараа бизнес ч тухайн кино хэдий чинээ олон хүнд хүрнэ төдий чинээ энэ салбар хөгжинө гэсэн үг. 

-Хэрэглэгч, үзэгчид улам л шинэлэг, ухаалаг, гайхалтай зүйлсийг эрэлхийлдэг болсон. Та бүхэн үүнд нийцүүлэн хэрхэн ажиллаж байна вэ?
-Хийхээр төлөвлөсөн олон зүйл бий. Нэг талаараа манай үзэгчид ч их уйдамхай улс. Нэг шинэ технологийг нэвтрүүллээ гэхэд маш амархан уйддаг, дараагийн зүйлийг эрэлхийлж эхэлдэг. Тиймээс тэдний хүсэл сонирхолд нийцүүлж бид жилд хамгийн багадаа нэг шинэ салбар нээхээр зорилго тавин ажиллаж байна. Салбар бүртээ аль болох өөр өөр шийдэл, загвар, хүний мэдрэхүй бүрт хүрэх технологийг нэвтрүүлэхийг зорьж байна. Бид дараа дараагийн салбаруудад шинэ концепттой VIP танхим, ScreenX (гурван талтай) дэлгэцийг нэвтрүүлэхээр ажиллаж байна. 

-Төлөвлөж байгаа дараагийн шинэ зүйл юу байна вэ?
-Налайх дүүрэгт 200 орчим хүний суудалтай, 3 танхимтай Prime Cineplex кино театртай болгохоор барилгын ажлыг эхлүүлсэн бөгөөд 2020 онд ашиглалтад орно. Мөн Дорноговь аймгийн төв Сайншандад нэг танхимтай кино театрын төсөл дээр ажиллаж байгаа ба энэ ондоо багтаж ашиглалтад орно. Түүнээс гадна 8 танхимтай кино театр барих мега төсөл маань 2022 онд хэрэгжинэ гэх мэт олон зүйл төлөвлөн ажиллаж байна.

2018 онд Улаанбаатарт нэг хүн дунджаар хоёр удаа кино үзэж энэ нь давтагдсан тоогоор нийт 3 сая хүрсэн

Бид Улаанбаатар хотноо ойрын дөрвөн жилд нийт 30-40 орчим дэлгэцтэй зургаан кино театрын төслийг хэрэгжүүлэх төлөвлөгөөтэй. Кино театр олон болох тусам зах зээлээ хувааж байна гэж хардаг ч хэрэглэгчдийн гэрт ойртож тэдний цагийг улам хэмнэж кино үзэх давтамж ихэсдэг давуу талтай. Хэрэглэгчийн давтамж ихсэх тусам зах зээл өөрөө тэлнэ. 

2018 онд Улаанбаатарт нэг хүн дунджаар хоёр удаа кино үзэж энэ нь давтагдсан тоогоор нийт 3 сая хүрсэн. Энэ тоо цаашид 4-6 сая хүрэх бүрэн боломжтой. Жишээ нь Япон, Солонгос, Америкт 3-4 удаа үздэг гэсэн тооцоолол бий. Хэдий хүн амын тоо цөөн ч манайд кино театрын зах зээл тэлэх боломжтой юм. 

-Сүүлийн үеийн стандарт бүхий кино театр шинээр ашиглалтад орохоор үнийн хувьд харьцангүй өндөр байх гэж хэрэглэгчид эмээдэг. Prime Cineplex шинэ салбарын кино тасалбарын үнэ ямар байх бол?
-Үнийн хувьд одоогийн Prime Cineplex Зайсан салбартай яг адилхан байх болно. Байршлын хувьд ойролцоо дүүрэгт байрладаг учир ижилхэн үнийн бодлого барина. Харин Налайх болон бусад салбаруудын үнийг харьцангуй хямдаар тооцсон. 

-Нийгмийн хариуцлагын хүрээнд танай байгууллага ямар үйл ажиллагаа хийдэг вэ?
-Нийслэлийн харьяа олон төрлийн байгууллагатай хамтарч хүүхэд багачуудыг  үнэ төлбөргүй кино үзүүлдэг. Мөн асрамжийн газрын хүүхдүүдэд зөвхөн кино үзүүлэх бус Зайсан Хилл цогцолбор дээр хөгжилтэй аялал зохион байгуулах байдлаар нэг өдрийг зугаатай өнгөрүүлэх боломжийг олгодог, олон төрлийн сургалт, семинар зохион байгуулдаг гэх мэт ажлуудаа тогтмол зохион байгуулахыг зорьж байна. 

-Ярилцсанд баярлалаа. Та бүхний цаашдын ажилд амжилт хүсье. 

2019-06-19 09:22 GMT+8
Энгийн уншилт
  Товч унших

Холбоотой мэдээллүүд
  • Шинэ мэдээ

  • Их уншсан

  • Их сэтгэгдэлтэй

Ерөнхийлөгчийн санаачилсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн УИХ-ын гишүүдийн тоог 108 болгож, бүрэн эрхийн хугацааг таван жил болгох заалтыг та дэмжиж байна уу.
Нийт 1093 санал өгсөн байна.

Хөгжүүлэлт хийгдэж байна. Тун удахгүй танд хүрэх болно.

Та яг одоо вэбсайтын сайжруулалтын альфа хувилбарыг үзэж байна. Энэхүү хэсэг бүрэн дуусаагүй байгаа бөгөөд тун удахгүй танд хүрэх болно.

Санал хүсэлт илгээх

Та өөрт бодогдож байгаа зүйлсийг бидэнтэй илэн далангүй хуваалцахыг хүсэе. Таны санал бидний хөгжүүлэлтийн ажилд маш их тус хүргэх юм.
Танд баярлалаа.

0%
  Товч унших

Дараагийн мэдээ