Хайлт хийх

Дэлхийн эдийн засагт таагүй нафта

Газрын тос нэрэх үйлдвэрээс гардаг нийтэд төдийлөн танил бус бүтээгдэхүүн хөрөнгө оруулагчдад дэлхийн эдийн засгийн баргар тавиланг хэлж өгч байна.

Энэ бүтээгдэхүүн бол бензин үйлдвэрлэлийн салшгүй бүрдэл, үй олон төрлийн бараа бүтээгдэхүүний үйлдвэрлэлд ашигладаг нафта (англ. naphtha) гээч.

Европ, Азийн нефть нэрэх үйлдвэрүүд энэхүү бүтээгдэхүүний үйлдвэрлэлээс олдог ашиг сүүлийн жилүүдэд үнэмлэхүй муудсан. Тэр ч байтугай Азийн зарим үйлдвэр нафтагийн үйлдвэрлэлээс алдагдал хүлээдэг. БНХАУ-д үйлдвэрлэлийн өсөлт суларсан цаг үед АНУ-д занарын тос, шатдаг хийн нийлүүлэлт өсөн нефть-химийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийг түүхий эдээр дарлаа. Зарим үйлдвэр засвар үйлчилгээ хийх үүднээс үйлдвэрлэлээ түр зогсоогоод байгаа ч хэт нийлүүлэлт нафтагийн зах зээлд цохилт болов.

Европ, Азийн нефть нэрэх үйлдвэрүүд энэхүү бүтээгдэхүүний үйлдвэрлэлээс олдог ашиг сүүлийн жилүүдэд үнэмлэхүй муудсан. Тэр ч байтугай Азийн зарим үйлдвэр нафтагийн үйлдвэрлэлээс алдагдал хүлээдэг.

Нафтагийн эрэлт эдийн засгийн нөхцөлөөс шалтгаалж маш эмзэг өөрчлөгддөг. Үүнийг дэлхийн нефть нэрэх олон зуун үйлдвэрийн үйлдвэрлэлийн ашгийн судалгаа эрхэлдэг Oil Analytics Ltd-ийн Лондон дахь төвийн захирал Жан-Жэйкоб Верскур анхааруулж байлаа. “Худалдааны дайны улмаас тариф өссөн нь Азийн үйлдвэрлэлийн орчинд таагүйгээр нөлөөлж нефть-химийн үйлдвэрүүдийн ашгийг муутгасан”-ыг захирал тайлбарласан юм.

Тэр чигээр нь бараг хэрэглэдэггүй нафта мэдээллийн хэрэгслийн сэдэв болох нь ховор. Нефть-химийн үйлдвэрүүд газрын тосноос гаргаж авсан нафтаг ихэвчлэн бензиний үйлдвэрлэлд, мөн хуванцар болон бусад төрлийн үйлдвэрлэлийн түүхий эд болгон ашигладаг. Персийн булангийн ойролцоо халдлагад өртсөн танкер-онгоцонд энэхүү түлш ачаатай байсан юм. Крекинг буюу газрын тосноос нафта нэрэх үйлдвэрлэлийн ашиг багассаар. Японд Азийн шатахууны үнийн бенчмарк хэдхэн долоо хоногийн дотор сүүлийн дөрвөн жилийн үнэмлэхүй түвшинд буурлаа.

Европ тивд мөн хэмжүүр улирлын чанартай сул байгаагаас зарим нэрэх үйлдвэрийн ажиллагааг хязгаарлах замаар үнэ өсгөх тухай ярьж эхлэв. АНУ, БНХАУ-ын хоорондох худалдааны дайн нафтагийн хэрэглээг тодорхойлогч Азийн улсын эдийн засагт таагүй нөлөөлсөн. Хятадад автомашины борлуулалт 12 сар үргэлжлэн унаж, жижиглэн худалдаа сүүлийн хэдэн жилийн үнэмлэхүй түвшинд  буураад байгаа. Хятадын үйлдвэрлэлийн худалдан авах менежерийн индекс тавдугаар сард 49.4 болж доошилсон нь 2005 оноос хойш тохиолдож байгаагүй сул үзүүлэлт юм. Нефть-химийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн орлого бүс нутгийн хэмжээнд саарсаар.

Асуудлын гол нь эрэлт төдий бус. Нафта нь нефть-химийн үйлдвэрүүдэд пропантай өрсөлдөгч түүхий эд болдог. АНУ дахь занар олборлолтын давалгааны улмаас шингэрүүлсэн шатдаг хийн (LPG – Liquefied Pe-troleum Gas) үнэ унасан нь сүүлийн таван долоо хоногийн дотор нафтагийн эрэлтийг бууруулах бас нэг нөхцөл болсныг Marex Spectron-ы аналист Хуй Хэнтань зургадугаар сарын 10-нд анхааруулсан.

АНУ-ын шингэрүүлсэн шатдаг хийн экспорт өссөөр байгаа тул нефть-химийн үйлдвэрүүд нафта хэрэглэх сонирхол мөддөө сэргэхгүй бололтой. Нафта өргөн хэрэглэдэг бас нэг зах зээл бол бензинийх. Гэтэл нефть-химийн бүтээгдэхүүний эрэлт суларсан нөхцөлд бензиний хэрэглээ ч  өсөхгүй байгаа.

JBC Energy GmbH-гийн судалгаанаас үзвэл, ердийн нөхцөлд бензиний эрэлт өсөж байгаа л бол хольц нь болох нафтагийн эрэлт дагалдаж өсдөг жамтай. Гэтэл саяхан Европ тивд бензиний үнэ өссөн нь нафтагийн үйлдвэрлэлийн цэвэр ашгийг дээшлүүлж чадаагүйг Венад төвтэй судалгааны компани тооцоолжээ. “Бензиний эцсийн бэлэн бүтээгдэхүүнд нафтагийн хэмжээ нэгэнт ханасан бололтой. Иймд нефть-химийн зах зээлд цаашид нафта одоогийн үнээ хадгалах нь” хэмээн JBC-гийн материалд тайлбарлав.

Өдгөө олборлож буй газрын тосны төрөл нь нафтаггийн зах зээл муудсан бас нэг шалтгаан
болж байна. АНУ-ын нэрэх үйлдвэрүүдэд нягтшил багатай газрын тосны нийлүүлэлт ихэссэн нь нафта зэрэг хөнгөн чанарын бүтээгдэхүүн ихээр үйлдвэрлэх нөхцөл бүрдүүлж өглөө. Мексикийн булан дахь АНУ-ын бензиний нөөц 1990-ээд оноос хойш тохиолдож байгаагүйгээр өслөө. Дэлхийн гол хоёр эдийн засгийн хоорондох худалдааны дайн эцэслэх найдвар хомс үед АНУ-ын газрын тосны үйлдвэрлэл зогсолтгүй өсөх төлөвтэй нь нафтагийн зах зээлд хянуур хандах нөхцөл болж байна.

Жэк Уиттельс

Дэлхийн эдийн засагт таагүй нафта

2019-06-20 15:05 GMT+8
Энгийн уншилт
  Товч унших

Холбоотой мэдээллүүд
  • Шинэ мэдээ

  • Их уншсан

  • Их сэтгэгдэлтэй

Ерөнхийлөгчийн санаачилсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн УИХ-ын гишүүдийн тоог 108 болгож, бүрэн эрхийн хугацааг таван жил болгох заалтыг та дэмжиж байна уу.
Нийт 336 санал өгсөн байна.

Хөгжүүлэлт хийгдэж байна. Тун удахгүй танд хүрэх болно.

Та яг одоо вэбсайтын сайжруулалтын альфа хувилбарыг үзэж байна. Энэхүү хэсэг бүрэн дуусаагүй байгаа бөгөөд тун удахгүй танд хүрэх болно.

Санал хүсэлт илгээх

Та өөрт бодогдож байгаа зүйлсийг бидэнтэй илэн далангүй хуваалцахыг хүсэе. Таны санал бидний хөгжүүлэлтийн ажилд маш их тус хүргэх юм.
Танд баярлалаа.

0%
  Товч унших

Дараагийн мэдээ