Хайлт хийх


Тэргүүн хатагтай асан Х.Болормаагийн дүү: Ц.Элбэгдоржид 600 орчим уран зураг байгаа байх


  2019-03-22
 

Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн эхнэрийн дүү Х.Болдбаатар мэдээлэл хийж байна.

Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн ажлын өрөөнд Эрүүгийн цагдаагийн албанаас нэгжлэг хийсэн тухай мэдээлэл гарсан. Тодруулбал, өрөөнд байсан уран зургуудыг хураасан, тэр дунд Монголын уран зургийн галерейгаас алдагдсан зургууд ч байсан тухай мэдээлэл гараад байгаа билээ.

Гэвч энэ талаар Цагдаагийн ерөнхий газраас прокурорын зөвшөөрөлгүй мэдээлэл өгөхгүй гэсэн бол Нийслэлийн прокурорын газраас албан ёсны мэдээлэл өгөөгүй юм. Тэгвэл Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн эхнэрийн дүү Х.Болдбаатар энэ талаар мэдээлэл хийж байна. 

Х.Болдбаатар Дүрслэх урлагийн бүтээл цуглуулагчдын үндэсний нийгэмлэгийн тэргүүнээр ажилладаг бөгөөд зураг цуглуулах сонирхол цэргийн алба хааж ирснээс хойш эхэлсэн байна. 

Тэрбээр "Энэ сарын 19-ний өдөр Ц.Элбэгдоржийн ажлын өрөөнд бус манай архиваас 10 зургийг шинжлүүлэхээр авч явсан. Их тэнгэрээс 20 орчим зураг алга болсон тул шалгаж байна гэж хэлсэн. Ингээд арван зургийг алга болсон зургийг ойролцоо байна хэмээн шинжлүүлэхээр авч явсан. Тухайн шалгалтын комиссынхон дунд тухайн зургийг шинжилж мэдэх хүн байхгүй тул ийн авч явсан. Үзлэг хийхэд хэмжээ, харагдах байдал ойролцоо хэд хэдэн зураг гарсан түүнийг нь үзүүлж, шинжлүүлье гэж хэлсэн. Хэмжээ л авчирсан болохоос фото зураг авчирч үзүүлээгүй. Манайд нэгжлэг хийсэн нь үнэн, Ц.Элбэгдоржийн ажлын өрөөнд бол нэгжлэг, үзлэг хийгээгүй. Зурагнууд авч явснаас хойш надаас байцаалт аваагүй байна" гэсэн мэдээллийг өгсөн юм. 

Тухайн үед зургуудыг хураан авахдаа прокурорын зөвшөөрөл үзүүлээгүй бөгөөд авч явснаас хоёр хоногийн дараа прокурорын зөвшөөрөл ирсэн гэв. 

Түүний хувьд 1999 он хүртэл гурван жилийн турш одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулгын жолоочоор ажиллаж байсан бөгөөд "Би түүнийг оймсыг нь угааж, гутлыг ч тосолж явсан" хэмээн хэлсэн юм. Харин одоо тэрбээр 260 орчим хүний ажлын байраар хангаж байгаа бизнес эрхэлж байгаа юм байна. 

Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид өөрийн гэсэн галерей байхгүй бөгөөд үзэсгэлэнгийн танхим шахуу барилга барьж байгаа нь үнэн гэв. 

Ц.Элбэгдоржийн уран зургийн цуглуулгад хичнээн зураг байгаа талаар тэрбээр "Хөрөнгө орлогын мэдүүлэгтээ 600 орчим зурагтай гэж мэдүүлсэн байдаг юм билээ, тэр орчим байгаа байх" гэсэн юм. 




  Шууд мэдээ

Тэргүүн хатагтай асан Х.Болормаагийн дүү: Ц.Элбэгдоржид 600 орчим уран зураг байгаа байх


  2019-03-22
 
Нийтэлсэн:

Р.Адъяасүрэн

Сэтгүүлч

2019-03-22 10:05 GMT+8
Хугацаагаар эрэмбэлэх
Мэдээллийг Шууд хүргэхээр Gogo баг ажиллаж байна.
  10 цаг 05 минут
2019.03.22

Х.Болдбаатар Дүрслэх урлагийн бүтээл цуглуулагчдын үндэсний нийгэмлэгийн тэргүүнээр ажилладаг бөгөөд зураг цуглуулах сонирхол цэргийн алба хааж ирснээс хойш эхэлсэн байна. 

Тэрбээр "Энэ сарын 19-ний өдөр Ц.Элбэгдоржийн ажлын өрөөнд бус манай архиваас 10 зургийг шинжлүүлэхээр авч явсан. Их тэнгэрээс 20 орчим зураг алга болсон тул шалгаж байна гэж хэлсэн. Ингээд арван зургийг алга болсон зургийг ойролцоо байна хэмээн шинжлүүлэхээр авч явсан. Тухайн шалгалтын комиссынхон дунд тухайн зургийг шинжилж мэдэх хүн байхгүй тул ийн авч явсан. Үзлэг хийхэд хэмжээ, харагдах байдал ойролцоо хэд хэдэн зураг гарсан түүнийг нь үзүүлж, шинжлүүлье гэж хэлсэн. Хэмжээ л авчирсан болохоос фото зураг авчирч үзүүлээгүй. Манайд нэгжлэг хийсэн нь үнэн, Ц.Элбэгдоржийн ажлын өрөөнд бол нэгжлэг, үзлэг хийгээгүй. Зурагнууд авч явснаас хойш надаас байцаалт аваагүй байна" гэсэн мэдээллийг өгсөн юм. 

Тухайн үед зургуудыг хураан авахдаа прокурорын зөвшөөрөл үзүүлээгүй бөгөөд авч явснаас хоёр хоногийн дараа прокурорын зөвшөөрөл ирсэн гэв. 

Түүний хувьд 1999 он хүртэл гурван жилийн турш одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулгын жолоочоор ажиллаж байсан бөгөөд "Би түүнийг оймсыг нь угааж, гутлыг ч тосолж явсан" хэмээн хэлсэн юм. Харин одоо тэрбээр 260 орчим хүний ажлын байраар хангаж байгаа бизнес эрхэлж байгаа юм байна. 

Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид өөрийн гэсэн галерей байхгүй бөгөөд үзэсгэлэнгийн танхим шахуу барилга барьж байгаа нь үнэн гэв. 

Ц.Элбэгдоржийн уран зургийн цуглуулгад хичнээн зураг байгаа талаар тэрбээр "Хөрөнгө орлогын мэдүүлэгтээ 600 орчим зурагтай гэж мэдүүлсэн байдаг юм билээ, тэр орчим байгаа байх" гэсэн юм. 

  10 цаг 04 минут
2019.03.22

Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн ажлын өрөөнд Эрүүгийн цагдаагийн албанаас нэгжлэг хийсэн тухай мэдээлэл гарсан. Тодруулбал, өрөөнд байсан уран зургуудыг хураасан, тэр дунд Монголын уран зургийн галерейгаас алдагдсан зургууд ч байсан тухай мэдээлэл гараад байгаа билээ.

Гэвч энэ талаар Цагдаагийн ерөнхий газраас прокурорын зөвшөөрөлгүй мэдээлэл өгөхгүй гэсэн бол Нийслэлийн прокурорын газраас албан ёсны мэдээлэл өгөөгүй юм. Тэгвэл Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн эхнэрийн дүү Х.Болдбаатар энэ талаар мэдээлэл хийж байна. 

  10 цаг 02 минут
2019.03.22
  10 цаг 02 минут
2019.03.22

Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн эхнэрийн дүү Х.Болдбаатар мэдээлэл хийж байна.

Холбоотой мэдээллүүд
  • Шинэ мэдээ

  • Их уншсан

  • Их сэтгэгдэлтэй


Гамшиг ослын үед энгийн иргэд бие биедээ үзүүлж байгаа тусламжийг тайван цагт сайн дурын идэвхтнүүд сурч дадлагажиж гүйцэтгэдэг. Аливаа осол гэмтлийн үед энгийн иргэд бие биедээ зөв тусламж үзүүлснээр амь насыг нь хамгаалах 90 хувийн магадлалтай. Тиймээс иргэд өөрсдийгөө, албан байгууллага ажилчдаа зайлшгүй анхны тусламж үзүүлэх чадвартай болгох, гамшигтай тэмцэх сайн дурын багийнхныг бэлтгэж сургах нь чухал байна. Аливаа байгууллагын сайн дурын баг 15 хүний бүрэлдэхүүнтэй байдаг. Үүнд багийн ахлагч, холбоочин (тухайн объектод хэдэн хүн байсан, тэднээс хэд нь дутуу, хэд нь гэмтэж бэртсэн зэргийг мэдээлнэ), анхны тусламж үзүүлэх таван хүн, өвчтөн зөөвөрлөх дөрвөн хүн, нийгмийн сэтгэл зүйн дэмжлэг үзүүлэх ажилтан багтана. Тэд анхны тусламж үзүүлэх чадвартай, гамшиг ослын үед сэтгэл зүйн дэмжлэг үзүүлэх болоод бэртсэн иргэдийг зөөхөд бэлтгэгдсэн байх хэрэгтэй. Харин манай улсын 100 аж ахуйн нэгж тутмын 20-д нь л сайн дурын иргэд байна. Цаашдаа энэ тоог нэмэх үүргийг Монголын улаан загалмайн нийгэмлэг хүлээн ажилладаг. Тус байгууллага олон улсын стандартад нийцсэн, мэргэжлийн багш ажилчдаар сургалтаа зохион байгуулдаг байна. Сургалт дадлага ажилтайгаа нийлээд 4-8 цаг үргэлжилдэг бол сургагч багш нарын сургалт 72 цаг үргэлжилдэг. Ямар нэг гамшиг тохиолдож, хэн нэгэн цус алдсан тохиолдолд ДАР, ӨРГӨ, БОО гэх зарчмаар тухайн эд эрхтнийг өргөнө, дараа нь боолтоо хийгээд эмнэлгийн байгууллагад хүлээлгэж өгөх хэрэгтэй. Харин газар хөдлөлтийн үед ГҮЙХГҮЙ, ЯРИХГҮЙ, БУЦАХГҮЙ. Нэг эгнээгээр баруун гарын зарчмаар барилгаас тайван гарах ёстой юм байна.

  уржигдар



Хөгжүүлэлт хийгдэж байна. Тун удахгүй танд хүрэх болно.

Та яг одоо вэбсайтын сайжруулалтын альфа хувилбарыг үзэж байна. Энэхүү хэсэг бүрэн дуусаагүй байгаа бөгөөд тун удахгүй танд хүрэх болно.

Санал хүсэлт илгээх

Та өөрт бодогдож байгаа зүйлсийг бидэнтэй илэн далангүй хуваалцахыг хүсэе. Таны санал бидний хөгжүүлэлтийн ажилд маш их тус хүргэх юм.
Танд баярлалаа.

0%
  Товч унших

Дараагийн мэдээ