Хайлт хийх

Ц.Нямдорж: Эрдэнэт УЛСЫН ҮЙЛДВЭРИЙН СТАТУСААР ажиллахаар боллоо

  2019-03-21
 
Хууль зүйн сайд Ц.Нямдорж мэдээлэл хийлээ. Тэрбээр өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийг улсын үйлдвэрийн статусаар ажиллах шийдвэр гарсныг танилцууллаа.

100 хувь улсын үйлдвэр болж байгаатай холбогдуулан захирлыг Засгийн газраас томилох бөгөөд одоогийн захирал Х.Бадамсүрэн цаашид албан тушаалаа үргэлжлүүлэн хийх эсэх нь одоохондоо тодорхойгүй байна гэлээ. 

"Эрдэнэт үйлдвэр" ХХК-ийн 49 хувийг худалдан авах ажиллагаа санхүүгийн луйвар болсон гэдгийг ч тэрбээр хэлж байна. 

Хууль, зүйн сайд Ц.Нямдорж "Төрийн өмчийн хороо ТУЗ-ыг байгуулна. Шинэ захирлын тухайд тогтоол батлагдсаны дараа Х.Бадамсүрэнг захирлаар үлдээх үгүйг Ерөнхий сайд Засгийн газрын түвшинд санал хэлэх байх.

Би шулуухан хэлнэ. Энэ бол санхүүгийн луйвар. Энэ мөнгө улсаас гарсан

"Эрдэнэт үйлдвэр"-ийн 49 хувийн асуудалд УИХ болон Цэцийн шийдвэр гарсан. Хэргийн шалгах ажиллагаа хийгдэж байна. Маш нарийвчлан шалгах шаардлага байна. Энэ чинь зүгээр нэг үйлдвэрийн талыг худалдаж авсан асуудал биш. Цаад талд нь зах зээлийн нийгэмд гарчих гээд байдаг мафи оршин тогтнох уу үгүй юу гэдэг асуултад төр хариулт өгөх гээд байгаа юм. Яриад байгаа жижиг компаниуд бол дан амьгүй компани байсан. Улсын үйлдвэрийг хулгайлах болохоороо амь оруулчихсан асуудал. 

Би шулуухан хэлнэ. Энэ бол санхүүгийн луйвар. Энэ мөнгө улсаас гарсан. Энэ бол зүгээр нэг үйлдвэрийн асуудал биш, ноцтой асуудал. Шүүх будлиулаад байгаа шалтгаан нь захиалгаар томилогдсон шүүгч нар эзнийхээ төлөө шийдвэр гаргасан. Хорихгүй гэсэн шийдвэр гаргасан шүүгчийн эцэг нь 2014 оноос эхлэн Эрдэнэт үйлдвэрт ажилласан юм билээ.

Миний ярьж байгаа зүйлд худлаа зүйл байхгүй. Би зарим хүн шиг сонсоод ярьдаггүй. Би нүдээр үзэж, гараар барьж байж, баримттайгаар ярьдаг хүн. Улсаас 400 сая ам доллартай тэнцэх бараг тэрнээс илүү мөнгө гарсан шүү дээ. Монголбанк зээл өгдөг газар биш. 

Эрдэнэтийн 51 хувь гэж толгой эргүүлээд байгаа чинь барьцаанд тавьсан юм байхгүй

2014 оноос хойшхи баримтыг гаргаж ирээд их зөөлөн аргаар “Та нар Эрдэнэтийг буцааж өг. Улс өгсөн мөнгөө авахаа больё, данс дугуйлчихъя” гэсэн энгийн санал шүү дээ.

ХХБ-г зарчих юм бол Монголын баялаг, нутаг байхгүй болчих гээд байна. Зөвхөн Монголросцеветмит дээр 35 лиценз бий. Дээр нь энэ хоёр банкны барьцаанд 37 лиценз байна. Нэг гэр бүлд 60 лиценз байна гэдэг чинь энэ. Дарханы төмөрлөгийн үйлдвэр, Эрдэнэт байхгүй, Дархан-Уул, Эрдэнэтийг тойрсон бүх байгалийн баялаг байхгүй шүү дээ. Төмөртолгойн ордын асуудалд Монгол Улсыг хожигдуулах луйвар хүртэл явсан. Эрдэнэтийн 51 хувь гэж толгой эргүүлээд байгаа чинь барьцаанд тавьсан юм байхгүй. Баталгаа гэдэг юм хийгээд, баримт бичгийг нь хуурамчаар бүрдүүлээд хамгийн сүүлд нь үндсэн баримтуудаа цаг тухайд нь арбитрын шүүхэд гаргаж өгөлгүй ялагдах процесс хийсэн " гэлээ. 

Нийтэлсэн:

Р.Адъяасүрэн

Сэтгүүлч

2019-03-21 10:25 GMT+8
Энгийн уншилт
  Товч унших

Холбоотой мэдээллүүд
  • Шинэ мэдээ

  • Их уншсан

  • Их сэтгэгдэлтэй

Гамшиг ослын үед энгийн иргэд бие биедээ үзүүлж байгаа тусламжийг тайван цагт сайн дурын идэвхтнүүд сурч дадлагажиж гүйцэтгэдэг. Аливаа осол гэмтлийн үед энгийн иргэд бие биедээ зөв тусламж үзүүлснээр амь насыг нь хамгаалах 90 хувийн магадлалтай. Тиймээс иргэд өөрсдийгөө, албан байгууллага ажилчдаа зайлшгүй анхны тусламж үзүүлэх чадвартай болгох, гамшигтай тэмцэх сайн дурын багийнхныг бэлтгэж сургах нь чухал байна. Аливаа байгууллагын сайн дурын баг 15 хүний бүрэлдэхүүнтэй байдаг. Үүнд багийн ахлагч, холбоочин (тухайн объектод хэдэн хүн байсан, тэднээс хэд нь дутуу, хэд нь гэмтэж бэртсэн зэргийг мэдээлнэ), анхны тусламж үзүүлэх таван хүн, өвчтөн зөөвөрлөх дөрвөн хүн, нийгмийн сэтгэл зүйн дэмжлэг үзүүлэх ажилтан багтана. Тэд анхны тусламж үзүүлэх чадвартай, гамшиг ослын үед сэтгэл зүйн дэмжлэг үзүүлэх болоод бэртсэн иргэдийг зөөхөд бэлтгэгдсэн байх хэрэгтэй. Харин манай улсын 100 аж ахуйн нэгж тутмын 20-д нь л сайн дурын иргэд байна. Цаашдаа энэ тоог нэмэх үүргийг Монголын улаан загалмайн нийгэмлэг хүлээн ажилладаг. Тус байгууллага олон улсын стандартад нийцсэн, мэргэжлийн багш ажилчдаар сургалтаа зохион байгуулдаг байна. Сургалт дадлага ажилтайгаа нийлээд 4-8 цаг үргэлжилдэг бол сургагч багш нарын сургалт 72 цаг үргэлжилдэг. Ямар нэг гамшиг тохиолдож, хэн нэгэн цус алдсан тохиолдолд ДАР, ӨРГӨ, БОО гэх зарчмаар тухайн эд эрхтнийг өргөнө, дараа нь боолтоо хийгээд эмнэлгийн байгууллагад хүлээлгэж өгөх хэрэгтэй. Харин газар хөдлөлтийн үед ГҮЙХГҮЙ, ЯРИХГҮЙ, БУЦАХГҮЙ. Нэг эгнээгээр баруун гарын зарчмаар барилгаас тайван гарах ёстой юм байна.

  уржигдар

Хөгжүүлэлт хийгдэж байна. Тун удахгүй танд хүрэх болно.

Та яг одоо вэбсайтын сайжруулалтын альфа хувилбарыг үзэж байна. Энэхүү хэсэг бүрэн дуусаагүй байгаа бөгөөд тун удахгүй танд хүрэх болно.

Санал хүсэлт илгээх

Та өөрт бодогдож байгаа зүйлсийг бидэнтэй илэн далангүй хуваалцахыг хүсэе. Таны санал бидний хөгжүүлэлтийн ажилд маш их тус хүргэх юм.
Танд баярлалаа.

0%
  Товч унших

Дараагийн мэдээ