Хайлт хийх

Ч.Цэцэгмаа: Хүн заавал дээд сургууль төгсөх албагүй, гол нь амьдрах ухаанд суралцах хэрэгтэй

Хэн нэгэнд бизнес эхлүүлэх санаа байгаа ч түүнийгээ хэрэгжүүлэх, хөрөнгө мөнгө босгох, цаашид амжилттай явах туршлага дутдаг нь хэн хүнд тохиолддог бэрхшээл. Үүний тулд  эхлээд зорилгоо зөв тодорхойлж, судалгаа хийж, нарийн төлөвлөгөө гарган, тухайн салбарыг сайн мэддэг  хэдэн хүнтэй холбогдож зөвлөгөө авах хэрэгтэй.

Мөн бизнесийн гараагаа эхлүүлж байгаа хүмүүсийг зөв чиглүүлж өгдөг ментор хүний дэмжлэг туслалцаа чухал.  Гадны улс орнуудад залуучууд өөрсдийн зорилгодоо богино хугацаанд бага эрсдэлтэйгээр хүрэхэд сайн дурын менторууд чухал үүрэг гүйцэтгэдэг.

Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн төв /БЭЭТ/ гарааны болон жижиг бизнес эрхлэгчид бэрхшээлийг даван туулахад нь дэмжлэг үзүүлдэг менторингийн хөтөлбөрийг хэрэгжүүлж байна.

Ингэхдээ Хөгжлийн Шийдэл ТББ-тай хамтран Английн Лондон хотод төвтэй Youth Business International Олон Улсын Байгууллагын тусгай хөтөлбөрийн дагуу зохион байгуулдаг бөгөөд БЭЭТ-ийн гишүүдэд сайн дурын менторууд мэдлэг туршлагаа үнэ төлбөргүйгээр хуваалцдагаараа онцлогтой.

Хөгжлийн Шийдэл ТББ нь 2013 оноос Монголд менторингийн үйл ажиллагааг нэвтрүүлэн төрийн болон ТББ-тай хамтран ажиллаж байна. БЭЭТ төслийн хүрээнд 50 сайн дурын ментор бэлтгээд байгаа бөгөөд 1:1 буюу ганцаарчилсан менторинг-35 / 1 ментор,1 залуу бизнес эрхлэгч/, Бүлгийн менторинг-927/ 1 ментор 15-20 хүнд туршлага хуваалцах хэлбэр/ хүнийг хамруулсан байна.

БЭЭТ нь Монгол дахь Азийн сан, БНСУ-ын Хамтын Ажиллагааны Нийгэмлэг КОЙКА-ийн санхүүжилтээр гурван жилийн хугацаанд 5000 гаруй эмэгтэйг төрөл бүрийн сургалтад хамруулж, 2700 бүсгүйг гишүүнээр элсүүлэн тэдний 33-ынх нь шинэ санааг дөрвөн сарын хугацаатай эрчимжүүлсэн инкубатор хөтөлбөрөөр “бойжуулан” бизнесээ амжилттай явуулахад нь тусалсан билээ.

Бид Хөгжлийн шийдэл ТББ-ын сайн дурын ментор, ХААН Банкны мэргэжилтэн Ч.Цэцэгмаатай ярилцлаа.

-Та бизнесийн ментороор ажиллаж байгаа гэсэн. Энэ салбар руу хэрхэн орсон бэ?

-Би бизнес эрхэлж байгаа эмэгтэйчүүддээ туслахаар “Хөгжлийн шийдэл” ТББ-д сайн дурын ментороор ажилладаг. Миний эрхэлж байгаа ажил  Жижиг дунд бизнес эрхлэгчдийг дэмжих, тэднийг чадваржуулах  чиглэл рүү  болохоор илүү ойр байдаг юм. Би ХААН Банкинд олон жил  ня-бо мэргэжилтэн, салбар тооцооны төвийн  захирал, бизнес зөвлөхөөр  ажиллаж,  залуучуудаа  сургаж, хамтдаа хөгжиж, олон өөрчлөлтийг хамтдаа хийж байна.

Банкны ажилтан хүн харилцагчаа сургаж, чадваржуулах, тайлан балансаа үнэн зөв гаргадаг болгох, бизнесийг зөв замаар хөгжүүлэхэд чин сэтгэлээсээ  туслах гэж толгойгоо ажиллуулна. Менторын албан ёсны гэрчилгээгээ 2015 онд авсан. 7-8 хүн менторлож, одоо ч тэдэнтэйгээ холбоотой ажилладаг. Одоо эргээд санахад 2003-2004 оны үеэс л би бизнес эхэлж байгаа хүмүүсийн ментор нь байжээ гэж боддог.

Ментор хүн гэдэг чиглүүлэгч. Өөдлөхөд нь дэм болж дэмжигч, замыг нь чиглүүлдэг байх хэрэгтэй.

-Ментор гэж хэн бэ, зөвлөхөөс  /консалтинг/ юугаараа ялгаатай вэ?

-Зөвлөхийг эмч гэж тодорхойлж болно. Өвчтөнг үзээд, оношоо тавиад, шинжилгээ хийлгээд, ямар эмчилгээ хийх шийдлийг гаргадаг хүнийг зөвлөхтэй зүйрлэж болно.

Нэг удаагийн юманд битгий шуна гэж чиглүүлдэг. Алсдаа тэрийг хэрэглэж байгаа хүнд хэрэгтэй, чамд ашигтай, Монголд ээлтэй үр ашгаа өгдөг байгаасай гэж  хэлдэг, боддог.

Хуучин бизнес нь  хуучин аргаар явсаар байгаад таазандаа тулчихсан байна. Нийгэм маш хурдацтай өөрчлөгдөж байгаа нөхцөлд хуучин аргаараа явах боложгүй болж байна. Тэгэхээр заавал эмч буюу бизнесийн зөвлөх авах хэрэгтэй.

Харин ментор бол чиглүүлэгч, дэм өгдөг, урамшуулж, зоригжуулдаг, зөвлөж санаагаа хэлдэг байх хэрэгтэй. Бизнес эрхлэх гэж байгаа хүнийг эргэн тойрныхон нь  цуг ажилладаг хүмүүс, магадгүй бизнес нь шатчихсан хүн тухайн хүнийг эрсдэлээр айлгаад, цааш хөдлөхгүй болгочихдог.  Ментор хүн чиглүүлэх хүнээ маш сайн сонсоод, урам өгч, шалтгааныг нь олоод, юу гэж   хэлээд яаж замыг нь зааж өгвөл энэ хүний бизнес цааш явах вэ гэдэг саналаа хэлдэг. Харах өнцгөө өөрчил, олон талаас нь хар, алдаа дээрээ суралц гэж зааж чиглүүлж өгөх хэрэгтэй.

Би шударга үнэн зүйлд дуртай. Нэг удаагийн юманд битгий шуна гэж чиглүүлдэг. Алсдаа тэрийг хэрэглэж байгаа хүнд хэрэгтэй, чамд ашигтай, Монголд ээлтэй үр ашгаа өгдөг байгаасай гэж  хэлдэг, боддог.

-Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн төвийн ямар хүмүүсийг менторлосон бэ?

Чи чадна, хамгийн гол нь эрүүл бай гэж хэлсэн. Түүнд өөртөө итгэлтэй байж, бусад хүмүүсийг сайн таньж мэдэж, зорилгоо  зөв тодорхойлж зөв  шийдвэр гаргаарай гэсэн.

-Гялгар хүүдийг халъя гэж ярьж байгааг би их дэмжиж байна. Тэрнийг дэмжье гээд цаасан уут хийж байгаа нэг охиныг менторлосон. Бас нэг гутал хийж байгаа бүсгүйг дэмжсэн. Яаж дэмжих вэ гэж бодоод банкиндаа хүртэл авчирч гутлыг танилцуулж борлуулалтанд нь тусалж, санхүүгээ удирдах арга барилд нь сургах  зөвлөх ажил хийсэн. Би тэр хүнд чин сэтгэлээсээ тусалбал, бизнес нь амжилттай байвал  нэг айлын амьдрал ч гэсэн сайжрах, Монголд үйлдэрлэл хөгжихөд хэрэгтэй. Миний үнэт зүйлтэй таарахгүй бол татгалзсан нь дээр гэж үздэг.

Хүнд залилуулаад, өрөнд ороод, орон гэрээ өгөөд алдчихсан, сэтгэлээр унасан эмэгтэй хандсан. Чи чадна, хамгийн гол нь эрүүл бай гэж хэлсэн. Нүдэнд нь харагдтал итгэл сэтгэлээр  чиглүүлээд өгөхөөр хүн сэргэдэг. Түүнд өөртөө итгэлтэй байж, бусад хүмүүсийг сайн таньж мэдэж, зорилгоо  зөв тодорхойлж зөв  шийдвэр гаргаарай гэсэн.

Их хэмжээний мөнгөний өрөнд орчихсон болохоор дотны хүмүүс нь түүнийг үгүйсгээд байсан юм билээ. Түүний яриаг сонсоод, шигшээд судлаад үзэхэд их ажилсаг эмэгтэй байсан. Түүнийг сайн зөв чиглүүлж, урам өгч, амь оруулахыг л ментор хүн хийх хэрэгтэй гэж бодсон юм.

-Та БЭЭТ-тэй анх яаж холбогдсон бэ?

Харин хүний хийгээгүй юмыг хийх, алдаан дээрээ суралцах нь маш чухал. Тууштай байсан хүн ямар ч тохиолдолд амжилтад хүрдэг.

-Манай банк  Бизнес инкубатор төвөө 2006 оноос байгуулсан. 2013 оноос   “Хөгжлийн шийдэл” ТББ-тай хамтраад ажиллаж байгаа. Бизнес инкубатор төвд мэргэжилтнээр ажиллаж байхдаа  би менторын сургалтад суусан юм.  Банкинд ажилладаг  гэхээр хүмүүс мөнгө гэж хардаг. Мөнгөнөөс илүү үнэ цэнтэйгээр туслах мэдлэг надад бий. Би олон удаа ментор хийж байжээ  гэдгээ тэнд очиж суусан хойноо ойлгосон.  

-Бизнес эхэлж байгаа хүмүүс голчлон юун дээр алддаг юм бэ?

-Сайн судалгаагүй, бусдыг дуурайж хийдэг. Тэр ашигтай гэвэл тэр лүү л ордог. Харин хүний хийгээгүй юмыг хийх, алдаан дээрээ суралцах нь маш чухал. Тууштай байсан хүн ямар ч тохиолдолд амжилтад хүрдэг.

“Бизнест хэдэн удаа бүтэлгүйтэж байж боссон бэ” гэдэг агуулгатай номыг би өгч уншуулдаг юм. Монгол хүн  мөнгийг хялбархнаар олох гэдэг. Мэдээж ментор, зөвлөхүүдээс туслалцаа аваад таван жил хийх ажлыг хоёр жилд, арван жилд хийх юмыг таван жилд хийх боломж нээлттэй байна.

Ихэнх жижиг бизнес нэг түвшиндээ  олон жил салганаад л  байгаад байна. Жинхэнэ ментор хүн дараагийн шат руу нь бэлдэх хэрэгтэй. Дэлхий даяар шинэ старт-апууд  тэсрэлт хийж байгаа тохиолдол зөндөө байна.  Бид яагаад болохгүй гэж? Явах л ёстой.

ДӨРВӨН ХАНАТАЙ ГЭРТЭЭ БИЗНЕСЭЭ ЭХЛҮҮЛЖ БАЙСАН ЗАЛУУ ХОС ОДОО ИТАЛИ, ЯПОН РУУ БҮТЭЭГДЭХҮҮНЭЭ ГАРГАЖ БАЙНА

-Таны менторлосон бизнес эрхлэгчдээс одоо амжилттай яваа хүний жишээ ярихгүй юу?

-Арьс боловсруулдаг үйлдвэрт ажиллаж байгаад нэг боошиг /арьс боловсруулах төхөөрөмж/ түрээслээд бизнесээ эхлүүлнэ гээд банкнаас зээл хүссэн залуу хос манайд хандсан юм. Бид 2 дээд сургуульд сурч чадаагүй юм гэж билээ. Нэг нь аравдугаар анги, нөгөө нь долоодугаар анги төгссөн байсан. 15 жилийн дараа эргээд харахад би тэр хоёрыг их зөв чиглүүлжээ гэж боддог. Тэр хоёрт барьцаа байхгүй ч зээл өгсөн. Учир нь миний санаанд багтаад байсан юм. Тэд ч их сайн ажилласан.

Зорилго нь тодорхой, тууштай хүмүүс амжилтад хүрдэг юм байна.

Зурагтад ахынхаа хашаанд дөрвөн ханатай гэрт амьдардаг, хоёр хүүхэдтэй,  өнчин дүү нартай тийм л эгэл хүмүүс. Юуг нь би үнэлсэн бэ гэхээр тэд маш  ажилсаг үнэнч зөв  залуус байсан,  тэд ч их сайн ажилласан, тэрнийхээ төлөө мятаршгүй явсан. Тав, найм, арван боошигтой боллоо. Би тэдэнд яаж туслах вэ, яаж энэ хоёрыг тооцоотой болгож, хар дэвтэрт бичиж байсныг дараагийн шат руу оруулах вэ гэж их бодож  тусалж байлаа.

Тэдэнд  би санаа хэллээ

  1. Та хоёр боошгоо түрээслэх биш өөрсдөө худалдаад авбал яасан юм бэ гэсэн санал тавьсан. 
  2. Хятадуудад 3 юань биш 5 юаниар тооцож  үнэлж хий, арьсаа вагонд ачихаасаа өмнө мөнгөө авдаг болооч” гэж  Учир нь тэдэнд түүхий эд авах, ажилчдын цалин хөлс, хоол унд гээд мөнгө их хэрэгтэй шүү дээ. Тэд сайн ажиллаж, нэг үйлдвэртэй болж, 50 хүн ажиллуулдаг болсон. 2010 онд тэд арьсаа хадгалах агуулах хэрэгтэй гэж жижиг шавар байшин авла. Дахиж зээлээр агуулахынхаа газартаа дахиад үйлдвэр барьсан.

Би тэднийг их хүндэлдэг. Зорилго нь тодорхой, тууштай хүмүүс амжилтад хүрдэг юм байна. Олон харилцагчтай уулзаж байлаа. Нэг жишээ нь тэд. Тэр хоёрт би нэг нь ч болтугай санхүүгээ хөтлөх чадвартай болох  хэрэгтэй гэлээ. Нэг нь сураад, нөгөө нь үйлдвэрээ барьсан. Үйлдвэрийн зураг гаргахад их үнэтэй болдог учраас ерөнхий зураг гаргаад эдийн засгийн тооцоог нь  би хүмүүст хэлээд туслаад үнэ төлбөргүй хийлгүүлсэн юм. Менторын гол давуу тал бол тэр. Одоо тэд Итали, Японд арьс гаргаж байна. Хүнийг зөв чиглүүлээд, тус болбол Монгол хөгжих юм байна гэж хардаг даа.

ТОЛГОЙДОО ТӨЛӨВЛӨСӨН ЮМ 4 ХУВЬ, ТӨЛӨВЛӨӨД БИЧСЭН БОЛ 44 ХУВИЙН АМЖИЛТ ОЛНО

Шинэ бизнес эрхэлж байгаа хүн энэ надад ямар өгөөжтэй вэ гэхээс өмнө хэрэглэх гэж байгаа хүнд ямар өгөөжтэй вэ гэдгийг бодох нь чухал.

-Бизнес эхэлж байгаа хүмүүс сэтгэлзүйн ямар чадвартай байх хэрэгтэй юм бол оо?

-Сэтгэлзүйн хувьд өөрийгөө маш сайн таньсан байх ёстой. Өөрийгөө таньж байж өрөөлийг танина шүү дээ. Тэгэхээр би үүнийг үнэхээр хийж чадах уу? Надад ямар ямар чадварууд давуу байгаа юм? Дутуу нь юу вэ? Сул талаа яаж нөхөх вэ? гэдэг асуултуудад хариулаарай. Хүмүүс хийж чаддаг юмаа хийе гэдэг. Миний хувьд дурласан юмаа хийх нь илүү амжилт олдог.

-Та бизнес эрхэлж байсан уу?

-Би олон бизнес эрхэлж байлаа. Мөнгөгүй болсон үедээ долоо хоногт 10 дээл оёод зах дээр аваачиж өгч байсан. 76 мянган төгрөгөөр өгөөд, 760 мянган төгрөг олж авч байсан үе бий. Надад хэзээ ч долоо хоногт 10 дээл оёх хүч чадал гарна гэж бодож байгаагүй. Тулаад ирэхэд хийдэг юм. Шөнө бараг унтахгүй оёж байлаа.

Түүнээс гадна нарийн боов, хүүхдийн өлгий хийж байсан. Ажлынхаа хажуугаар хэвийн боов хийж, гадагшаа наймаанд явж байлаа. Тэрний зовлонг  амссан учраас сайн талыг нь мэднэ. Хүн их мөнгөтэй болоод ирэхээр толгой бас ажилладаггүйг ч мэднэ.

-Тэгэхээр шинэ бизнес эхлэх гэж байгаа хүн юун дээр анхаарах хэрэгтэй вэ?

-Шинэ бизнес эрхэлж байгаа хүн энэ надад ямар өгөөжтэй вэ гэхээс өмнө хэрэглэх гэж байгаа хүнд ямар өгөөжтэй вэ гэдгийг бодох нь чухал. Хэрэглэдэг хүн л чиний бизнесийг ашигтай, өгөөжтэй байна уу гэдгийг хэлнэ.

Хоёрдугаарт, маш сайн судалдаг байх нь чухал. Манайхан туршаад үзье гээд дампууруулаад байдаг. Магадгүй бизнес санаагаа мэддэг хүнээс сайн асуух нь чухал. Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн төв сургалт хийгээд, туршаад, төхөөрөмж нь энэ шүү гээд заагаад өгч байна. Энэ боломжийг олон хүн зөв ашиглаасай гэж боддог.

Гуравдугаарт, шинэ бизнес эхэлж байгаа хүн санхүүгээ салгах хэрэгтэй. Бизнесийн мөнгө бол бизнесийн мөнгө. Өөрийнх нь мөнгө бол цалин л байх ёстой. Тэгж салгаж байж амжилтад хүрнэ. Нэг цүнхэнд мөнгөө хийгээд түүхий эдээ ч авдаг, өөрөө ч хооллодог бол цаашаагаа явахад хэцүү.

Дөрөвдүгээрт, манайхан төлөвлөхгүй, бичдэггүй. Бизнес төлөвлөгөөгөө ч бичихгүй байна. Бичиж төлөвлөсөн ажлын амжилт арай өөрөөр харагддаг. Толгойдоо төлөвлөсөн юм 4 хувь, төлөвлөөд бичсэн бол 44 хувийн амжилт олно. Тэр чадварыг бизнес эрхлэгч эзэмшсэн байх хэрэгтэй.

Болж өгвөл хүний хийгээгүй, хүнд хэрэгцээтэй бизнес хий. Хэрэглэгч юу хүсээд байна гэдгийг олж харвал тэр бизнес хөгжинө.

Залуухан бизнес эрхлэгчид наад зах нь компьютер мэдэхгүй, утсаа ч зөв ашиглаж чадахгүй байна. Тиймээс өөрийгөө өөрчилж, хөгжих  хэрэгтэй.

Мэдэхгүй юмаа бусдаас ичихгүйгээр асуудаг байх хэрэгтэй. Жижиг дунд бизнес эрхлэх гэж байгаа хүн хууль журам заавар унших хэрэгтэй. Алсыг харж юмаа хийх нь чухал. Өнөө маргаашаа бодож хийсэн жижиг бизнес явуургүй

Хэрвээ бизнесээ тэлж, бүтээгдэхүүнээ гадагшаа гаргах гэж байгаа бол стандартын дагуу хийх ёстой.

Дэлгүүр ажиллуулдаг хүн барилга руу орж байна. Хаана ашигтай байна тэр рүү ордог.  Уг нь хамтарч хийж нэгдэн нийлж боловсруулж  бүтээгдэхүүн болгоод гадагш гаргах хамтын ажиллагаа Монголд дутаад байна.

Жижиг бизнесийг томууд нь дээрээс нь няц гишгээд босгохгүй байна. Нэг нь ТҮЦ байгуулахад дагаад олон хүн ТҮЦ байгуулсан, найман нэрийн дэлгүүр нээхэд дагаад нээж нэг хэсэг явлаа. Монгол хөгжөөгүй. Бүгд л зэрэг намгандаа байгаад л байна. Болж өгвөл хүний хийгээгүй, хүнд хэрэгцээтэй бизнес хий. Хэрэглэгч юу хүсээд байна гэдгийг олж харвал тэр бизнес хөгжинө.

Хүн мэдэхгүй юмныхаа дайсан байдаг. Тиймээс тэр санаагаа хүнд хэлэх нь чухал. Чамайг хамгийн их дэмжих, технологийг нь сайн мэддэг хүнд хэл.  Ялангуяа тэрийг мэддэг эрдэмтэн, туршлагатай настай хүмүүс хэзээ ч   мэдлэг туршлагаа  харамлахгүй.  Маш сайн сонсож, өөрөө судална. Миний мэддэгээс гадна өшөө чадвартай  зөвлөх хүмүүсийг судална.

Хүн дуртай юмандаа, дуртай хамт олонтойгоо байна гэдэг жаргал. Гэхдээ өөрөө тэрнийг бий болгох ёстой.Бас дандаа бичих хэрэгтэй. Би өнөөдрийн хийх ёстой 11 ажлаас 10-ыг нь амжуулсан байна. Одоо би чамтай уулзаж дуусаад 11 дэхээ дугуйлна. Өөртөө сэтгэл ханамжтай, өнөөдрийн ажлаа хийж чадлаа.

-Хүмүүс мөнгөтэй мөртлөө ийм бизнес эхэлбэл дампуурчихна гэж ярьдаг. Дампууралд хүргэдэг шалтгаан юу вэ?

-Мөнгөтэй л болчихвол болно гэж хүн боддог. Гэвч мөнгөөр худалдаж авдаггүй юм гэж бас бий. Тэр үнэ цэнийг огт мэдэхгүй.  

Хэрэглэгч хэн бэ гэдгийг мэдэхгүй байна.

Хоёрдугаарт хүмүүс бие биеэ хуурсан, хуулийн дагуу ажиллаагүй, тооцоо судалгаагүй, төлөвлөгөөгүй, алсын хараагүй юм хийчихдэг. Хүнд мэхлэгддэг, зальтай хүмүүсийн хоол болчихсон хүмүүс ч бий.

-Яг энэ үед ментор юу хэлдэг вэ?

-Түрүүн ярьсан арьс боловсруулдаг эхнэр нөхөр хоёрт тохиолдсон явдлаар жишээ ярья. Тэр хоёр гурван жил цуглуулсан олон сая төгрөгөө банкнаас аваад түр машиндаа үлдээчихсэн байхдаа алдчихсан. Ченжийн зах орчихоод эргээд ирэхэд нь машинаас нь хулгайлчихсан. Тэгээд нөхөр нь сэтгэл санаагаар унаад хэд хоног архидсан байгаа юм.  Гэтэл эхнэр нь над руу залгаж гурван жилийн хөдөлмөрөө алдчихаад хямраад завсар чөлөөгүй архи уулаа гэж ярьсан.

Одоо бодоход би ментор хийж байсан юм билээ. Чи сайхан сэргээгээд дагуулаад ир гэсэн.  Тэгээд уулзахад их сэтгэлээр унаад уйлж байсан. Тэгэхэд нь би “Чи ямар хэрэггүй юманд уйлдаг юм? Хайран нулимс. Нулимс эр хүнд үнэ цэнтэй  байх ёстой. Банкнаас зээл авчихаад алдсан мөнгө биш. Гурван жил огт ажил хийгээгүй гэж бодохгүй юу. Харин наад мөнгөө нэг жилийн дотор ол. Чи 20 боошгоо 40 боошиг болго. Дахиад зээл ав, чи зөв ашиглаж чадна.  Чи ийм сайн ханьтай,  ийм мундаг хамт олонтой байж архи ууж байдаг яршиг л байна. Май бантан ид” гэсэн.

Маргааш өглөө нь эхнэр нь над руу залгаад нөхөр маань исгэрч дуулаад сүрхий байна. “Цэцэгмаа эгч  их зөв хэллээ. Банкнаас аваад алдчихсан биш. Гурван жил ажил хийгээгүй л  юм байгаа биз гэж бод гэдэг л үнэн юм. Олно оо хө гэсэн” гээд ярьж байсан.

Тэгээд агуулах дээр барьж байсан үйлдвэрээ дуусгаад, дахиад 20 боошиг угсраад зээл авсан.

Бас нэг удаа машин авмаар байна гэхэд нь чи өвөлжин үйлдвэрийн хашаанд машинаа уядаг. Чамд унаа байна. Ийм том машинаар яах юм. Тэр мөнгөө  хоёр дахин өсгөчихөөд дараа жил машин ав гэсэн. Тэгтэл дөрөв хоногийн дараа эхнэр нь залгалаа. Машин авахаа болиод бид хоёр Гуанжоуд болох үзэсгэлэнд очиж, төхөөрөмж судалдаг юм бил үү гэсэн. Ингээд төхөөрөмжөө авч, тэр төхөөрөмжөөр боловсруулсан арьсаа одоо Итали, Японд гаргаж байна.

Ментор хүн хэрэгтэй үед нь санаагаа хэлэхэд ухаантай хүн тусгаад авдаг. Энэ үед нь туслаад өгвөл Монгол хөгжинө. Заавал хүн дээд сургууль төгсөх албагүй. Хамгийн гол нь амьдрах ухаан сурах хэрэгтэй. Тэр жинхэнэ ур чадвар. Тэр ур чадварыг хэн ч авч чадахгүй.

Хүн чанартай, шударга, зорилготой, тууштай бай гэж хэлдэг. Амьдралд хамгийн чухал юм бол  боловсрол. Боловсролыг ямраар л бол ямраар олж авч болно. Манайхан сургуульд суугаад диплом авсныг боловсрол гэж боддог. Тэр бол суурь. Боловсролоо ашиглаж байгаа нь амьдрах ухаан ур  чадвар  юм.Чи бидний хүүхдүүд, ач зээ нар ямар нийгэмд амьдрах вэ гэдэгт бид л монгол хүн санаа зовохгүй бол өөр гаднаас хэнч  санаа тавихгүй.

-Нөгөө талаас Монголын хүн ам цөөн болохоор зах зээл байхгүй гэдэг. Үүнд ямар бодолтой байна вэ?

-Дэлхий хавтгай болчихсон. Манайхан зах зээл хязгаарлагдмал  гэж 3 сая хүн дотроо бодоод байна. Тэрбум хол давсан  хүнтэй Хятад, хойноо Оростой хиллэж байна. Янмал оймс Чита руу оймсоо гаргаж байна. Хийж чадаж байгаа бол онлайн худалдаагаар хаашаа ч бүтээгдэхүүнээ гаргаж болно. Анхнаас нь чанартай,  стандартын дагуу, байгальд болон хүнд ээлтэй, дэлхий дахинд хэн ч хэрэглэсэн зөв ЭКО байх хэрэгтэй.

-Танд баярлалаа. Ажлын амжилт хүсье!

Нийтэлсэн:

А.Наранцацрал

Сэтгүүлч

2018-12-16 13:39 GMT+8
Энгийн уншилт
  Товч унших

Холбоотой мэдээллүүд
  • Шинэ мэдээ

  • Их уншсан

  • Их сэтгэгдэлтэй

Хөгжүүлэлт хийгдэж байна. Тун удахгүй танд хүрэх болно.

Та яг одоо вэбсайтын сайжруулалтын альфа хувилбарыг үзэж байна. Энэхүү хэсэг бүрэн дуусаагүй байгаа бөгөөд тун удахгүй танд хүрэх болно.

Санал хүсэлт илгээх

Та өөрт бодогдож байгаа зүйлсийг бидэнтэй илэн далангүй хуваалцахыг хүсэе. Таны санал бидний хөгжүүлэлтийн ажилд маш их тус хүргэх юм.
Танд баярлалаа.

0%
  Товч унших

Дараагийн мэдээ