Хайлт хийх


“Хуавэй” компани microSD карт ашиглах боломжгүй боллоо


  2014-05-25
 

АНУ-ын компаниуд болон Хятадын ухаалаг гар утас үйлдвэрлэдэг Хуавэй компанийн хооронд худалдааны маргаан болж буй билээ. Тэгвэл энэхүү Америк Хятадын худалдааны дайны үр дүнд Хуавэй компани SD карт ашиглах боломжгүй болжээ.

Саяхан Google компаниас Android үйлдлийн систем ашиглах лицензээ цуцлуулаад байсан Хуавэй компани SD, microSD картын стандарт тогтоодог “SD Association” компанийн гишүүн байх эрхгүй болов. Ингэснээр тус компани цаашид үйлдвэрлэх ухаалаг гар утас, зөөврийн компьютертээ уг SD, microSD картын стандартыг ашиглах боломжгүй болж байгаа юм.

Харин Хуавэй компанийн нэгэнт үйлдвэрлэгдчихсэн, хэрэглэгчдийн гар дээр байгаа бүтээгдэхүүнүүдийн SD, microSD карт хэвийн ажиллах юм. Гэхдээ энэхүү хориг нь тус компанийн хувьд Android үйлдлийн системийн лицензийг алдсанаас харьцангуй жижиг асуудал хэмээн үзэж байгаа аж.

Эх сурвалж: techviral.net




  Энэхүү мэдээ нь хуучирсан буюу 2014.05.25 - нд нийтлэгдсэн байна.

“Хуавэй” компани microSD карт ашиглах боломжгүй боллоо


  2014-05-25
 
Нийтэлсэн:

А.Эрхэмбаяр

Gogo.mn сэтгүүлч

2014-05-25 13:10 GMT+8
Энгийн уншилт
  Товч унших

АНУ-ын компаниуд болон Хятадын ухаалаг гар утас үйлдвэрлэдэг Хуавэй компанийн хооронд худалдааны маргаан болж буй билээ. Тэгвэл энэхүү Америк Хятадын худалдааны дайны үр дүнд Хуавэй компани SD карт ашиглах боломжгүй болжээ.

Саяхан Google компаниас Android үйлдлийн систем ашиглах лицензээ цуцлуулаад байсан Хуавэй компани SD, microSD картын стандарт тогтоодог “SD Association” компанийн гишүүн байх эрхгүй болов. Ингэснээр тус компани цаашид үйлдвэрлэх ухаалаг гар утас, зөөврийн компьютертээ уг SD, microSD картын стандартыг ашиглах боломжгүй болж байгаа юм.

Харин Хуавэй компанийн нэгэнт үйлдвэрлэгдчихсэн, хэрэглэгчдийн гар дээр байгаа бүтээгдэхүүнүүдийн SD, microSD карт хэвийн ажиллах юм. Гэхдээ энэхүү хориг нь тус компанийн хувьд Android үйлдлийн системийн лицензийг алдсанаас харьцангуй жижиг асуудал хэмээн үзэж байгаа аж.

Эх сурвалж: techviral.net



Холбоотой мэдээллүүд
  • Шинэ мэдээ

  • Их уншсан

  • Их сэтгэгдэлтэй

Хөгжүүлэлт хийгдэж байна. Тун удахгүй танд хүрэх болно.

Та яг одоо вэбсайтын сайжруулалтын альфа хувилбарыг үзэж байна. Энэхүү хэсэг бүрэн дуусаагүй байгаа бөгөөд тун удахгүй танд хүрэх болно.

Санал хүсэлт илгээх

Та өөрт бодогдож байгаа зүйлсийг бидэнтэй илэн далангүй хуваалцахыг хүсэе. Таны санал бидний хөгжүүлэлтийн ажилд маш их тус хүргэх юм.
Танд баярлалаа.

0%
  Товч унших

Дараагийн мэдээ