Хайлт хийх

Ямааны махны үнэ хамгийн их буюу 37 хувиар өсжээ

  2019-05-22
 
Энэ сарын 15-ны байдлаар гол нэрийн барааны үнийг өмнөх сартай харьцуулахад 10.7 хувь, өмнөх 7 хоногтой харьцуулахад 10.6 хувиар өссөн байна.

Өмнөх 7 хоногтой харьцуулахад ямааны ястай махны үнэ 37.5 хувь, адууны ястай махны үнэ 36.2 хувь, үхрийн ястай махны үнэ 24.1 хувь, үхрийн цул махны үнэ 21.9 хувь, хонины ястай махны үнэ 21.8 хувиар өссөн байна. 

Энэ сарын 15-ны байдлаар 1 кг үхрийн цул мах 14383 төгрөг, үхрийн /ястай/ мах 11912 төгрөг, хонины /ястай/ мах дунджаар 10658 төгрөг, адууны /ястай/ мах 9188 төгрөг, ямааны /ястай/ мах 8800 төгрөгийн үнэтэй байв.

Гурилын үнэ: Энэ сарын 15-ны байдлаар гурилын үнэ өмнөх сараас дээдийн дээд зэргийн савласан гурилын үнэ 1.7 хувь,1-р зэргийн савласан гурилын үнэ 0.5 хувиар буурсан бол дээд зэргийн савласан гурилын үнэ 0.5 хувиар өссөн байна. Өмнөх 7 хоногоос дээдийн дээд зэргийн савласан гурилын үнэ 3.1 хувь, 1-р зэргийн савласан гурилын үнэ 0.5 хувь, дээд зэргийн савласан гурилын үнэ 0.2 хувиар буурсан бол 2-р зэргийн савласан гурилын үнэ 0.5 хувиар өссөн байна.

Будаа, элсэн чихрийн дундаж үнэ: Энэ сарын 15-ны байдлаар цагаан будааны үнэ өмнөх сараас 1.1 хувь, өмнөх 7 хоногоос 0.5 хувиар өссөн байна. Элсэн чихрийн үнэ өмнөх сараас 1.0 хувь,өмнөх 7 хоногоос 0.4 хувиар буурсан байна. 

Төмс, хүнсний ногооны дундаж үнэ: 2019 оны 5-р сарын 15-ны байдлаар төмс, хүнсний ногооны үнийг өмнөх сарын дундаж үнэтэй харьцуулахад байцааны үнэ 25.7 хувь, луувангийн үнэ 7.7 хувь, сонгины үнэ 5.2 хувь, хүрэн манжингийн үнэ 4.5 хувь, төмсний үнэ 3.8 хувиар өссөн байна. Өмнөх 7 хоногоос байцааны үнэ 20.0 хувь, луувангийн үнэ 6.0 хувь, сонгины үнэ 5.2 хувь,төмсний үнэ 1.8 хувь, хүрэн манжингийн үнэ 1.4 хувиар өссөн байна.

Сүү, өндөг, ургамлын болон цөцгийн тосны дундаж үнэ: Энэ сарын 15-ны байдлаар өмнөх сараас задгай сүүний үнэ 6.1 хувь, савласан /1 литрийн/ сүүний үнэ 1.2 хувь,“элекстер” /0.5 литрийн/ сүүний үнэ 1.0 хувиар буурсан байна. Өмнөх 7 хоногоос “элекстер” /0.5 литрийн/ сүүний үнэ 0.9 хувь, савласан /1 литрийн/ сүүний үнэ 0.3 хувиар буурсан бол задгай сүүний үнэ өөрчлөлтгүй байна.

Цөцгийн тосны үнэ өмнөх сар болон өмнөх 7 хоногоос өөрчлөлтгүй байна. Ургамлын тосны үнэ өмнөх сараас 0.8 хувь, өмнөх 7 хоногоос 0.6 хувиар өссөн. Өндөгний үнэ өмнөх сараас 1.5 хувь, өмнөх 7 хоногоос 0.1 хувиар өссөн байна гэж ҮСХ-ны Эдийн засгийн статистикийн газраас мэдээлэв.

Нийтэлсэн:

Б.Эрдэнэчимэг

Сэтгүүлч

2019-05-22 13:35 GMT+8
Энгийн уншилт
  Товч унших

Холбоотой мэдээллүүд
  • Шинэ мэдээ

  • Их уншсан

  • Их сэтгэгдэлтэй

Гамшиг ослын үед энгийн иргэд бие биедээ үзүүлж байгаа тусламжийг тайван цагт сайн дурын идэвхтнүүд сурч дадлагажиж гүйцэтгэдэг. Аливаа осол гэмтлийн үед энгийн иргэд бие биедээ зөв тусламж үзүүлснээр амь насыг нь хамгаалах 90 хувийн магадлалтай. Тиймээс иргэд өөрсдийгөө, албан байгууллага ажилчдаа зайлшгүй анхны тусламж үзүүлэх чадвартай болгох, гамшигтай тэмцэх сайн дурын багийнхныг бэлтгэж сургах нь чухал байна. Аливаа байгууллагын сайн дурын баг 15 хүний бүрэлдэхүүнтэй байдаг. Үүнд багийн ахлагч, холбоочин (тухайн объектод хэдэн хүн байсан, тэднээс хэд нь дутуу, хэд нь гэмтэж бэртсэн зэргийг мэдээлнэ), анхны тусламж үзүүлэх таван хүн, өвчтөн зөөвөрлөх дөрвөн хүн, нийгмийн сэтгэл зүйн дэмжлэг үзүүлэх ажилтан багтана. Тэд анхны тусламж үзүүлэх чадвартай, гамшиг ослын үед сэтгэл зүйн дэмжлэг үзүүлэх болоод бэртсэн иргэдийг зөөхөд бэлтгэгдсэн байх хэрэгтэй. Харин манай улсын 100 аж ахуйн нэгж тутмын 20-д нь л сайн дурын иргэд байна. Цаашдаа энэ тоог нэмэх үүргийг Монголын улаан загалмайн нийгэмлэг хүлээн ажилладаг. Тус байгууллага олон улсын стандартад нийцсэн, мэргэжлийн багш ажилчдаар сургалтаа зохион байгуулдаг байна. Сургалт дадлага ажилтайгаа нийлээд 4-8 цаг үргэлжилдэг бол сургагч багш нарын сургалт 72 цаг үргэлжилдэг. Ямар нэг гамшиг тохиолдож, хэн нэгэн цус алдсан тохиолдолд ДАР, ӨРГӨ, БОО гэх зарчмаар тухайн эд эрхтнийг өргөнө, дараа нь боолтоо хийгээд эмнэлгийн байгууллагад хүлээлгэж өгөх хэрэгтэй. Харин газар хөдлөлтийн үед ГҮЙХГҮЙ, ЯРИХГҮЙ, БУЦАХГҮЙ. Нэг эгнээгээр баруун гарын зарчмаар барилгаас тайван гарах ёстой юм байна.

  өчигдөр

Хөгжүүлэлт хийгдэж байна. Тун удахгүй танд хүрэх болно.

Та яг одоо вэбсайтын сайжруулалтын альфа хувилбарыг үзэж байна. Энэхүү хэсэг бүрэн дуусаагүй байгаа бөгөөд тун удахгүй танд хүрэх болно.

Санал хүсэлт илгээх

Та өөрт бодогдож байгаа зүйлсийг бидэнтэй илэн далангүй хуваалцахыг хүсэе. Таны санал бидний хөгжүүлэлтийн ажилд маш их тус хүргэх юм.
Танд баярлалаа.

0%
  Товч унших

Дараагийн мэдээ