Хайлт хийх

“Аранзал зээрд”-ийн нуруун дээр Монголын үрс гийнгоолном

  2019-05-30
 
Хүүхэд бурхдыг соён гэгээрүүлэх авьяасын одонд төрсөн Жамбын Дашдондог найрагч 17насандаа “Аргатай хүү” анхны номоо  түмэн хувь хэвлүүлснээс хойш авьяас билгээ гагцхүү хүүхдэд зориулан тэдний хэлэх шүлэг унших, үзэх ном бүтээлийг насан туршаа дагнан туурвисаар  Монгол Улсын гавьяат цолтон,  Төрийн шагналтан болсон Монголын анхдагч яруу найрагч юм. Эрдэмтэн зохиолч Л.Түдэв түүний энэ амжилтыг “Тэр Монголын хүүхдийн утга зохиолд шинэ үнэлэмж тогтоов” хэмээн үнэлсэн байдаг.

Ж.Дашдондог 100 шахам ном хэвлүүлсний дээр “Тэмүүжин”, “Дэлхий ээжийн төрсөн өдөр”, “Гэсэр”, “Модон могой” гэсэн тайз дэлгэцийн 30-аад бүтээл туурвиж, гадаадад 34 номоо гурван сая хувиар хэвлүүлсэн байна. Эрхэлсэн ажлынх нь гол талбар хүүхэд, залуучуудын хэвлэл, “Залуучуудын үнэн”, “Пионерийн үнэн” сонин тэргүүтэй олон хэвлэлийн ерөнхий эрхлэгчийн нөр их ажлынхаа зав чөлөөгөөр бүх бүтээлээ туурвисан юм.

Ж.Дашдондог эрхлэгч маань хүүхэд танихдаа гойд, захидал, шүлэгт нь онцгой анхаардаг, хэдэн мөр үг өгүүлбэр, цөөн шад шүлгээс эзнийг нь нэвт шувт мэдэрдэг, ганц нэг үг нэмж хасаад л чухамхүү санааг нь ургуулан, утгыг нь төгөлдөржүүж хөөрхөн шүлэг, өгүүлэл болгоод тавьчихна. Чухам л өөрөө шинэ шүлэг зохиол бичсэн  мэт түүндээ баясан жаргадагсан. “Пионерийн үнэн” сониндоо байсгээд л захидал, шүлгээр нь бүтэн нүүр гаргаж хүүхдийн урам авьяасыг хөглөдөг байлаа. Тэрээр “Монгол хүүхэд онцгой  авьяастай, хүүхэд болгон шүлэгч, зураач” гэдэг,  тэдний сэтгэл зүйг аав ээжээс нь илүү мэдэрдэг,  дотно анд, үнэнч нөхөр нь болсон жинхэнэ хүүхдийн зохиолч байсан юм. Хүүхдийн захидлын төлөө бол бидэнд ёстой нэг  хатуурхаж чаддагсан.

Ж.Дашдондог эрхлэгч хүүхэд багачуудын дунд орохоороо ёстой нэг нүд нь гэрэлтээд ирнэ.  

Ж.Дашдондог эрхлэгч, зохиолч, сэтгүүлч Готовын Нямаа хоёр  нэг өдөр  Завханы Бавуудорж гэдэг хүүгийн шүлгийг гар дамжуулан үзэж, дуу шуу болон  өрөө өрөөгөөр орж ахин дахин уншиж бөөн хөөр болж байсан нь санаанд тодхон.

“Өглөө босоод гэрээс гартал өндөр атны бөхөн дунд  өнгөт нар тухалсан байна. Атан тэмээ тухасхийн босоход алтан наран өнхрөөд явчихав” гэсэн шүү утгатай шүлэг байсан санагдана. “Энэ бол яах аргагүй яруу найраг” хэмээн өхөөрдөж үг, мөр бүрт нь олзуурхан байж билээ. Тэр цагт Ж.Дашдондог найрагчийн сэтгэлийг хөвсөлзүүлэн хөөргөсөн “Пионерийн үнэн” сонины идэвхтэн бичигч, хөдөөгийн жаал хүү Цогдоржийн Бавуудорж  Төрийн соёрхолт яруу найрагч болчихсон байна.

Ж.Дашдондог эрхлэгч хүүхэд багачуудын дунд орохоороо ёстой нэг нүд нь гэрэлтээд ирнэ.  Шүлгээ хаана уншина орчин тэр аяараа, олон үзэгч том багагүй сургуулийн зүг яаран тэмүүлсэн сурагч хүүхэд болон аранзал зээрд мориороо алхуулан шогшуулна, шогшуулснаа хатируулна, хатируулснаа ергүүлнэ… Сумын төв ойртон сургуулийн бараа харагдана. Мөн ч сайхан даа.

Шүлгийг яаж яруу тод уншиж,  өгүүлэмжийг нь хэрхэн амилуулж болдгийн гайхамшигт үлгэр дууриал тэр өөрөө байлаа. Гадаадын хүнд ч орчуулгагүйгээр бүтээлээ чухам л зүрх сэтгэлд нь хүргэх их авьяас ганц түүнд л заяагаа болов уу гэмээр.

2012 онд Лондон хотноо болсон хүн төрөлхтний олимпийн наадам, Олон улсын хүүхдийн номын зөвлөлийн (IBBY) ээлжит 33 дугаар их хуралд оролцсон дурсамж тэмдэглэлдээ

-Хүүхдийн номын зөвлөлийн их хурал гэдэг чинь нэг ёсондоо ирээдүй үеийнхний оюун санааны олимпийн их том баяр шүү дээ. Дэлхийн 77 орныг эгнээндээ нэгтгэсэн IBBY-ийн маргаашийн тухай гэгээн асуудлуудыг дээд хэмжээнд авч ярилцдаг газар. Андерсенийн шагналтнууд, нэрт эрдэмтэд үг хэлдэг Нэгдсэн их хурал дээр үг хэлэх урилга надад ирсэн юм. Үгээ бэлдээд очтол өөрийнхөө зохиол бүтээлээс ямар ч орчуулгагүйгээр эх хэлээрээ уншиж ярь. Тэгэхдээ эгшиглэнт үг, уран зураг, дуу хөгжим, жүжиглэлт гээд  санаагаа бүрэн ойлгуулахад юу хэрэгтэй байна, тэр бүхнийг ашиглаж болох талаар зөвлөлөө. 

Намайг зарлаад тайзан дээр гаргачихлаа. Миний өөдөөс 77 орны уран үгийн томчууд ширтээстэй. Эхлээд хөдөлгөөнтэй “Үхэр тэрэг” шүлгээ уншлаа. Зочид төлөөлөгчид алга ташиж урам өглөө. Тэрхэн зуур зориг орж “Аранзал зээрд” шүлгээ ширээ тогшин уншиж эхэлтэл алга нижигнээд л явчихлаа. Араас нь “Цааны алхаа” шүлгээ уншлаа. Надад оногдсон 20 минут яагаа ч үгүй тул хүүхдийн ертөнц дэх гүн ухааныг нээн харуулсан зураг зурахад минь тэд ойлгов бололтой, их танхим дүүрэн хүмүүс хөгжилдөн инээлдэж, үг аяыг нь зохиосон “Өнгөт зүүд” дуугаа дуулахад их баяр хөөр болон, намайг тайзнаас буухад олон хүн ирж баяр хүргэсэн бөгөөд тэдний амнаас “wonderful” гэсэн үг байнга сонсогдож байсан.

Шүлгийг яаж яруу тод уншиж,  өгүүлэмжийг нь хэрхэн амилуулж болдгийн гайхамшигт үлгэр дууриал тэр өөрөө байлаа.

Лондонгийн их хурлыг зохион байгуулагчид орчуулгагүй ойлгох шинэ арга замыг хайж  Ж.Дашдондог эрхлэгч маань тийнхүү дэлхийн тайзнаа салхи хагалан туршилтыг нь эхлүүлжээ. Үгийн урлагийг өөр хэлэнд орчуулна гэдэг бараг боломжгүй зүйл гэнэ. Дэлхий ертөнцийг хүүхдийн нүд сэтгэлээр тольдогч олон зохиолч тэр танхимд   “Зохиол гагцхүү эх хэлээрээ л яруу тансаг, давтагдашгүй өвөрмөц бүтээл байдаг”-ийг тал бүрээр батлан ярилцжээ. Эх орондоо харьж ирээд “Таны тоглолт хамгийн шилдэг нь байлаа” гэсэн халуун дотно үгтэй цахим захидал хурал зохион байгуулагчдаас хүлээн авчээ. 

“2007, 2013 онд АНУ-д болсон  уулзалтууд ч бас л иймэрхүү сэтгэл хөдөлгөсөн, урам хайрласан, хэзээ ч мартагдашгүй дурсамжаар дүүрэн он жилүүд минь болж өнгөрсөн юм даа. Тэр бол миний сайхных биш, чихнээ чимэг болсон аялгуу сайхан монгол хэлний маань суу гайхамшиг л юм. Ертөнцийн нөгөө бөөрөнд эх хэлээрээ бахархан зогсоход цээж өөд нэг юм өгсөөд ч ирэх шиг, нүдний нулимс өөрийн эрхгүй мэлмэрч билээ гээд,

Аранзал зээрдийг Монголдоо уншихад

Алтан дэлхий ойлгож байлаа

Аргагүй шүү дээ, нэгэн цагт дэлхий

Аялгуу сайхан хэлээр минь ярьж байсан хэмээн шүлэглэжээ. Эрдэмтэн зохиолч Л.Түдэв гуай “Яруу найргийг нэмэгдэл ая зохиож байж сая дуу болгодог бол Ж.Дашдондог үг, мөр, бадаг бүрт нь өвөрмөц хөг аялгуу, хэм хэмнэл оруулан бичиж эхэлсэн юм. Тийм онцлог бүтэцтэй шүлэг олныг туурвисан бөгөөд хамгийн тод нэг үлгэр загвар нь “Аранзал зээрд” мөн гэж онцлон дурдсан байдаг. Харин ахмад зохиолч Бөхийн Бааст гуай “Зохиолчид бид олон газар хот, хөдөөгийн хөдөлмөрчидтэй уулзсан. Тэр бүрийд л бид зохиолоо уншдаг. Уншигчдаас хамгийн том оноог авдаг нь Ж.Дашдондог маань байлаа.

Тэр шүлгээ маш сайхан уншина. Уулзалт дээр Ж.Дашдондогийн маань онгод бүр гаарчихна. Түүний шүлэг хүүхэд гэлтгүй бүх хүнд хүрнэ. Тэр “Аранзал зээрд” шүлгээ уншихаараа “Ёстой нэг хүн бүрийн зүрх сэтгэлд хүрсэн шиг хүрч байдаг юм даа. Ингэж би Дондогийгоо уран бүтээлийн нь хувьд юутай суга үсрэн, Монголын уран зохиолын олон уулс дунд, нэгэн сүрхий ноёлог өндөр сүндэр сарьдаг болсны нь ойлгож мэдэж авсан юм даа” хэмээн бичсэн байдаг юм.

Монголын хүүхдийн яруу найргийг ийнхүү дэлхийн дайдад дуурсгасан яруу найрагч Ж.Дашдондогийн гэгээн дүр  “Аранзал зээрд”-ийнхээ үг, мөр, шад  болгонд буй төрх, дуу хоолойгоороо үлдэж Монголын төдийгүй бүх дэлхийн хүүхдийн зүрх сэтгэлд мөнхөрчээ. “Аранзал зээр”-д бол Монголын хүүхдийн яруу найргийн оргил шүлгийн нэгэн төдийгүй дэлхийн хүүхдийн ертөнцөд ч Монголын хүүхдийн утга зохиолын нэрийн хуудас болсон бүтээл юм. Ж.Дашдондог найрагчийн хань, хүүхдийн эмч Т.Хандсүрэнг манай пионерийн сониныхон андахгүй. Үгүйлэн дурсах ханийнх нь үг эрхэм яруу найрагч маань аль хэдийнэ өвөө болсон хэрнээ хүүхдээрээ хүн явсныг илтгэнэ. Аав ээж нь үр хүүхдээ “Номоо унш, даалгавраа хий” гэдэг шиг “шүлгээ бич, номоо бүтээ” гэж Ж.Дашдондог найрагчийг насан турш нь шавдуулсан хүн бол хань нь юм.

Сайхан ханилсан та хоёр минь, ханийгаа дэлхийн хүүхдийн утга зохиолын тэнгэрт дуугаа хадаахад ижийгээс нь өөрцгүй хайрлаж, элээний сүүдрээс ч халхлан байж юм юманд хүргэсэн халамжит гэргий нь гэдгийг хүмүүс мэднэ.

Ерөөлийн үзүүрт сүү, Ж.Дашдондог эрхлэгчийн маань ганц хүү, эх хэлний эрдэмтэн судлаач Боролзой ихэр хөөрхөн жаалтай болж найрагчийн удам хоёр нуган үрээр бүл нэмсэнд бахархаад баршгүй.

Гадаад дотоодын олон найз нөхдийнх нь түүний минь тухай бичсэн магтаал шүүмж, дурсамж, үнэлгээ, элэглэлээс эхлээд өөрийнх нь сонин сэтгүүлд бичсэн зуу зуун мэдээ, сурвалжилга, ярилцлагыг нь нандигнан хадгалж байгаа тул хүү бид хоёр олны хүртээл болгохыг хичээсээр байх болно. Хүүхэд залуучуудын байгууллагын сонин сэтгүүлийн эрхлэгчээр ажиллаж байсан 30 гаруй жилийн хөдөлмөр бүтээл нь хүртэл бидэндээ олон жил ноцолдох “судалгаа”-ны ажил. Цаг нь ирэхээр ханийн минь үргэлжлэл болсон ач гуч нар нь ч аваад л явна даа хэмээн өгүүлэх Хандаа бүсгүй  их найрагчийг сэтгэл сэмрүүлэн одсноос хойш  өв их бүтээлээр нь хань хийн, эмхэлж цэгцлэн нэлээдгүй хэдэн ном хэвлүүлсэн байх юм.

Монголын хүүхэд багачуудад алдарт “Аранзал зээрд”-ийн төвөргөөн чухамхүү яруу найрагчийнх нь дуу хоолойгоор  үгүйлэгдсэн  бороотой, цэцэгтэй зуны хүүхдийн баяраар энэ бяцхан зураглалыг  уншигч танаа илгээв.

Шүлгийг нь уншиж хэлд орж, шүлэг хүлгээр нь хорвоог таньж, бүтээл туурвилаар нь уран зохиолд шимтэн дурласан хүүхдийн ертөнцийн эрхэм суудалд  Ж.Дашдондог найрагч мөнхөд заларнам. Түүний бүтээл дэлгүүрийн лангуу, номын сангийн хорго, сургуулийн анги танхим, хүүхэд багачуудын ширээн дээр шив шинэхнээр хэвлэгдэн тасралтгүй заларсаар.

Хүүхдэд хамгийн их хайртай хүнийг олоод ир гэвэл  Ж.Дашдондог эрхлэгчийг лавтайяа манлайд нь авчирна. Аав ээжийнхээ ачийг хариулж  амар мэнд дээр нь жаргаасан  сайн хүүг олж тодруулъя гэвэл бас л тэргүүнд нь түүнийг нэрлэнэ. Тэр дандаа амар амгалан, аз жаргал дүүрэн ертөнцийг хүсдэг. Өөрөө тийм амгалан орчлонгийн их найрагч байлаа.  Хүүхэд хэвээр хорвоог туулах  хувь заяа зөвхөн түүнийх байсан. Түүний “Аранзал зээрд”-ийн нуруун дээр монголын үрс үеийн үед гийнгоолном.

Жамбын ДАШДОНДОГ

Аранзал зээрд

Аранзал зээрд мориороо алхуулан шогшууллаа, шогшуулснаа хатирууллаа, хатируулснаа ергүүллээ, ергүүлснээ цогиуллаа, цогиулснаа давхиуллаа, талаар талаар ташуур өгөн ташуур өгөн довтолгов.

Замаар замаар тоос босгон тоос босгон хурдалгав.

Хатан дэлхийг дөрвөн туурай дөрвөн туурай бөмбөрдөнө.

Хайр чулуу арван зүгтээ арван зүгтээ цацагдана.

Хөрст дэлхий хөлийн доор хөлийн доор жирэлзэнэ.

Хөтөл гүвээ холын холд холын холд торолзоно

Сумын бараа тодорлоо тодорлоо

Сургуулийн байшин

Ойртлоо

Ойртлоо

Аранзал зээрд мориныхоо амыг татан цогиуллаа, цогиулснаа ергүүллээ, ергүүлснээ хатирууллаа, хатируулснаа шогшууллаа, шогшуулснаа алхууллаа.

Өвдөгцөө ус

Өндөөр гээчийн хөх тэмээ

Гол гатлаад гарч явж

Өөдөөс нь тэгтэл нэг ямаа

Зам дөтлөөд хүрч ирж

-Гарч болох нь уу үүгээр? гэж Сэлмэн эвэрт майлан асууж

-Гайгүй, өвдөгцөө л юм байна гэж Ширээ бөхт буйлан хариулж. Үерлэсэн гол руу өнөө ямаа

Үгийн ч хариугүй шоволзоод орж Эргэлдсэн усанд хөл алдаж

Эврийнх нь үзүүр цухалзаад ирж

Ам хамар нь ангалзах тоолноор -Амь авар! гээд бархирч байж

Урт хүзүүгээ тэмээ сунгаад

Усны эрэгт татаж гаргаж

-Эвэр далдрам цүнхээл усыг Өвдөгцөө гэж дэгсдүүлдэг

Эргүү тэнэг мал уу чи! гээд л

Сахалт ямаа омогдож гарч.

Атан тэмээ тоосон шинжгүй Алсын бараа ширтэн зогсоно Тэмээ гэдэг тэмээ л юм даа ямаа гэдэг ямаа л юм даа

Морин хуур

Морин хуураа татлаа

Монгол аялгуу үүслээ

Аялгуунаас нь – аясын салхи Салхинаас нь – цагаан үүл

Үүлнээс нь – үер бороо

Борооноос нь – боргио харгиа Харгианаас нь – хаврын униар Униараас нь – уулын шугуй

Шугуйнаас нь – шувуун жиргээ Жиргээнээс нь – жимст товцог Товцгоос нь – тойром бүрд

Бүрдээс нь – бөөрөг элс

Элснээс нь – ингэн буулиа

Буулианаас нь – бутуул сондуул Сондуулаас нь – сонин зэрэглээ Зэрэглээнээс нь – зээрийн яралзаа Яралзаанаас нь – ялгуун саарал Саарлаас нь – сайвар жороо Жорооноос нь – жолоо цулбуур Цулбуураас нь – хүлгийн эзэн!

Эзэн хүн нь – эрэлхэг Монгол!

Морин хуурын эгшгэнд

Монгол бүгдээр багтана.

Тэмээний зураг

Харандаа цаас нийлүүлж сураад Хамгийн түрүүнд тэмээ зураад

Ахдаа үзүүлтэл толгой сэгсэрч

-Арай л биш байна даа гээд

Мэддэг хүнд нь үзүүл! гэлээ

Мэргэн үгийг нь сонс! гэлээ.

Анхныхаа зургийг барьсаар

Айлынхаа хаалгыг татлаа

-Тэмээ нь уул нь тэмээ л дээ

Тэгэхдээ л нэг биш дээ хө

Ширээ бөх нь босоодож!

Ширнэн гуай ингэж зөвлөлөө.

Баллаж зассаар байтал

Бараг бөхгүй болчихов оо.

Хараад байвал нэг л биш ээ

Хажуу айлдаа бас л орлоо

-Тэмээ нь уул нь тэмээ л дээ

Тэгэхдээ л нэг биш дээ хө

Хүзүү нь арай өндөрдөж!

Хүрлээ гуай ингэж зөвлөлөө.

Баллаж зассаар байтал

Бараг хүзүүгүй болчихов оо

Сайн ажвал нэг л биш ээ

Саахалт айлдаа бас л очлоо

-Тэмээ нь уул нь тэмээ л дээ

Тэгэхдээ л нэг биш дээ хө.

Таван зүс

-Хурга хурга яагаад чи

Хундан цагаан болсон юм бэ? -Цасны сүүлчээр төрсөн юм чинь цагаан болох нь аргагүй биз ээ

-Ишиг ишиг яагаад чи

Хадган цэнхэр болсон юм бэ? -Цэлмэг өглөө төрсөн юм чинь Цэнхэр болох нь аргагүй биз ээ -Тугал тугал яагаад чи

Зосон улаан болсон юм бэ?

-Ургах нарнаар төрсөн юм чинь Улаан болох нь аргагүй биз ээ -Унага унага яагаад чи

Хилэн хар болсон юм бэ? -Харанхуй шөнө төрсөн юм чинь хар болох нь аргагүй биз ээ

-Ботго ботго яагаад чи

Алтан шаргал болсон юм бэ?

-Шаргын говьд төрсөн юм чинь

Шар болох нь аргагүй биз ээ

/Олон улсын хүүхдийн дууны уралдаанд үгийн төрлөөр тэргүүн байр эзлэжээ. Зохиогч нь түүнээс хойш олон улсын хүүхдийн утга зохиолын шагналыг есөн удаа хүртсэн байна./

Мөндөр

Тайгын нуруунд бөмбөрсөн

Танан цагаан мөндөрсөн

Цааны нуруунд бөмбөрсөн

Цалин цагаан мөндөрсөн

Усан дээгүүр бөмбөрсөн

Уран цагаан мөндөрсөн

Урцан дээгүүр бөмбөрсөн

Шүрэн цагаан мөндөрсөн

Мөсөн цагаан мөндөр чи

Мөнгөрч юунаас төрөө вэ?

Цасан цагаан мөндөр чи

Цацарч хаанаас ирээ вэ?

Тэнгэрийн аянга тас хийхэд

Тэргүүн сүмбэр оргилоос

Түмэн цагаан мөндөр чи

Түсрэн цацарч төрөө юу

Галт цахилгаан гялсхийхэд

Гантиг сүмбэр оргилоос

Буман цагаан мөндөр чи

Бутран цацарч ирээ юу?

Цааны алхаа

Зайвар голцуу

Зайвар голцуу тайгаар нь

Зарийн цэрций

Зарийн цэрций шаагиулна

Заач л тойруу

Заач л тойруу хангайгаар

Замтай замгүй

Замтай замгүй жийгүүлнэ.

Хуулаг голцуу

Хуулаг голцуу тайгаар нь

Хуудайн цэрций

Хуудайн цэрций шаагиулна

Хурц л шовх л

Хурц л шовх л хясаагаар

Хурдан түргэн

Хурдан түргэн жийгүүлнэ

Хунгар цастай

Хунгар цастай даваагаар

Донгор цаатай

Донгор цаатай явлаа даа

Тэнгэр тольдоо

Тэнгэр тольдоо мөсөнд нь

Тэшиж ташиж

Тэшиж ташиж үзээгүй ээ!

Танан цастай

Танан цастай даваагаар

Тасван цаатай

Тасван цаатай явлаа даа

Эгмээ шүргээ

Эгмээ шүргээ цасанд нь

Эцэж цуцаж

Эцэж цуцаж үзээгүй ээ!

2019-05-30 15:07 GMT+8
Энгийн уншилт
  Товч унших

Холбоотой мэдээллүүд
  • Шинэ мэдээ

  • Их уншсан

  • Их сэтгэгдэлтэй

Хөгжүүлэлт хийгдэж байна. Тун удахгүй танд хүрэх болно.

Та яг одоо вэбсайтын сайжруулалтын альфа хувилбарыг үзэж байна. Энэхүү хэсэг бүрэн дуусаагүй байгаа бөгөөд тун удахгүй танд хүрэх болно.

Санал хүсэлт илгээх

Та өөрт бодогдож байгаа зүйлсийг бидэнтэй илэн далангүй хуваалцахыг хүсэе. Таны санал бидний хөгжүүлэлтийн ажилд маш их тус хүргэх юм.
Танд баярлалаа.

0%
  Товч унших

Дараагийн мэдээ