Хайлт хийх

УИХ-ын гишүүд өрөөндөө согтууруулах ундаа хэрэглэх нь даамжирснаар ЭРДЭНЭТ ХҮНИЙ АМЬ сүйдэх нөхцөл бүрдлээ

  2019-05-23
 
-Ерөнхийлөгч Х.Баттулга УИХ хугацаанаасаа өмнө тарах саналыг хоёр дахь удаагаа гаргаж байна-

УИХ-ын чуулганы өнөөдрийн үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Ерөнхийлөгч Х.Баттулга оролцож, үг хэллээ. Төрийн тэргүүний хэлсэн үгийг хүргэж байна. 

Эрхэм гишүүд ээ, УИХ-ын дарга аа! 
Миний бие энэ удаа чуулганы нэгдсэн хуралдаанд үг хэлэх болсон шалтгаан нь өмнө нь тавьж байсан саналаа дахин тавих гэж байна. 2018 оны 10-р сарын 29-ний өдөр би УИХ бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болсон тул өөрөө тарах шийдвэр гаргахыг УИХ-д санал болгосон билээ. 

Тухайн үед УИХ-ын даргаар ажиллаж байсан М.Энхболд энэ саналыг УИХ-аар хэлэлцэхийг хаасан шийдвэр гаргаж, надтай санал нийлэхгүй байгаагаа бичгээр илэрхийлэн өнгөрөөж байлаа. Түүнээс хойш хагас жилийн хугацаа өнгөрөхөд УИХ-ын ёс зүй, шударга ёсны байдал дээрдсэнгүй, үйл ажиллагаа улам дордож иргэд, сонгогчдын итгэлийг бүрэн алдахад хүрээд байна. 

Ийм учраас би УИХ-ын тухай хуульд үндэслэн УИХ бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болсон гэж үзэж хугацаанаасаа өмнө тарах асуудлыг хэлэлцэн тогтоол гаргахыг Та бүхэнд дахин санал болгож, уриалж байна. 

2016 оны УИХ-ын дүнгээр бүрэлдсэн УИХ байгуулагдсан цагаасаа хойш сонгогчдын итгэлийг хөсөрдүүлэх, ард түмний эрх ашигт харшлах олон зүйл, гэмт үйлдлүүдийг удаа дараа хийж ирлээ. Үүнийг нэхэн сануулъя. 

  • Ж.Эрдэнэбатын Засгийн газар ашиг сонирхлыг зөрчилтэй, асар их үнийн дүнтэй концессийн гэрээнүүдийг ЗГ, УИХ-ын гишүүдийн өөрсдийн хамаарал бүхий компаниудтай байгуулж алдаатай олон бодлого явуулсан учир огцорсон. 
     
  • УИХ-ын 39 гишүүн өргөсөн тангаргаа умартан, төрийн албыг уландаа гишгэн ЖДҮХС-гаас жилийн 3 хувийн хүүтэй зээлийг нэн хөнгөлөлттэй нөхцөлөөр өөрсдөдөө олгуулж, жирийн иргэдийнхээ боломжийг хулгайлсан нь тогтоогдсон. 
     
  • Төрийн албыг үнэлэн наймцаалцах 60 тэрбумын хэрэгт МАН, УИХ-ын дарга байсан хүн холбогдсон. Уг асуудалд хутгалдсанаа өөрөө зөвшөөрсөн үйлдэл. 
     
  • УИХ-ын гишүүд хуулийг өөрийн эрх ашигт нийцүүлэх замаар гэмт этгээдүүдийг хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх нэрийдлээр хуулийн хариуцлагаас мултлах, хүчин, хүн амины хэрэгт нэр холбогдох, авлигын гэмт хэрэгт сэрдэгдэх нь улам бүр даамжирч, УИХ-ын гишүүд ард түмний төлөөлөл байх ёсзүйн чадамжаа алдаад байна. Наад зах нь Төрийн ордны тухай хуулиудыг ноцтойгоор зөрчиж, албан тасалгаандаа согтууруулах ундаа хадгалах, хэрэглэх байдал даамжирснаар ЭРДЭНЭТ ХҮНИЙ АМЬ сүйдэх нөхцөл ч бүрдлээ.  
     
Нийтэлсэн:

Э.Оргил

Сэтгүүлч

2019-05-23 15:48 GMT+8
Энгийн уншилт
  Товч унших

Холбоотой мэдээллүүд
  • Шинэ мэдээ

  • Их уншсан

  • Их сэтгэгдэлтэй

Гамшиг ослын үед энгийн иргэд бие биедээ үзүүлж байгаа тусламжийг тайван цагт сайн дурын идэвхтнүүд сурч дадлагажиж гүйцэтгэдэг. Аливаа осол гэмтлийн үед энгийн иргэд бие биедээ зөв тусламж үзүүлснээр амь насыг нь хамгаалах 90 хувийн магадлалтай. Тиймээс иргэд өөрсдийгөө, албан байгууллага ажилчдаа зайлшгүй анхны тусламж үзүүлэх чадвартай болгох, гамшигтай тэмцэх сайн дурын багийнхныг бэлтгэж сургах нь чухал байна. Аливаа байгууллагын сайн дурын баг 15 хүний бүрэлдэхүүнтэй байдаг. Үүнд багийн ахлагч, холбоочин (тухайн объектод хэдэн хүн байсан, тэднээс хэд нь дутуу, хэд нь гэмтэж бэртсэн зэргийг мэдээлнэ), анхны тусламж үзүүлэх таван хүн, өвчтөн зөөвөрлөх дөрвөн хүн, нийгмийн сэтгэл зүйн дэмжлэг үзүүлэх ажилтан багтана. Тэд анхны тусламж үзүүлэх чадвартай, гамшиг ослын үед сэтгэл зүйн дэмжлэг үзүүлэх болоод бэртсэн иргэдийг зөөхөд бэлтгэгдсэн байх хэрэгтэй. Харин манай улсын 100 аж ахуйн нэгж тутмын 20-д нь л сайн дурын иргэд байна. Цаашдаа энэ тоог нэмэх үүргийг Монголын улаан загалмайн нийгэмлэг хүлээн ажилладаг. Тус байгууллага олон улсын стандартад нийцсэн, мэргэжлийн багш ажилчдаар сургалтаа зохион байгуулдаг байна. Сургалт дадлага ажилтайгаа нийлээд 4-8 цаг үргэлжилдэг бол сургагч багш нарын сургалт 72 цаг үргэлжилдэг. Ямар нэг гамшиг тохиолдож, хэн нэгэн цус алдсан тохиолдолд ДАР, ӨРГӨ, БОО гэх зарчмаар тухайн эд эрхтнийг өргөнө, дараа нь боолтоо хийгээд эмнэлгийн байгууллагад хүлээлгэж өгөх хэрэгтэй. Харин газар хөдлөлтийн үед ГҮЙХГҮЙ, ЯРИХГҮЙ, БУЦАХГҮЙ. Нэг эгнээгээр баруун гарын зарчмаар барилгаас тайван гарах ёстой юм байна.

  өчигдөр

Хөгжүүлэлт хийгдэж байна. Тун удахгүй танд хүрэх болно.

Та яг одоо вэбсайтын сайжруулалтын альфа хувилбарыг үзэж байна. Энэхүү хэсэг бүрэн дуусаагүй байгаа бөгөөд тун удахгүй танд хүрэх болно.

Санал хүсэлт илгээх

Та өөрт бодогдож байгаа зүйлсийг бидэнтэй илэн далангүй хуваалцахыг хүсэе. Таны санал бидний хөгжүүлэлтийн ажилд маш их тус хүргэх юм.
Танд баярлалаа.

0%
  Товч унших

Дараагийн мэдээ