Хайлт хийх

Грант Кардоне: 20-иод насандаа цаг хугацаа, мөнгөө зарцуулаад харамссан дөрвөн зүйл

  2019-06-08
 
“The 10X Rule” номын зохиогч, долоон хувийн компанийн захирал Грант Кардоне бол өөрийн хүчээр тэрбумтан болсон 61 настай бизнесмен эрхэм юм.

Тэр засгийн газар, старт-ап, жижиг дунд бизнес эрхлэгч зэрэг дэлхийн 500 орчим компанид бизнесээ өргөжүүлэх талаар зөвлөх үйлчилгээ үзүүлдэг байна. Тэрээр 2017 онд “Forbes” сэтгүүлээс гаргасан маркетингийн нөлөө бүхий 25 хүний жагсаалтад орсон аж. Түүний залуучуудад өгсөн зөвлөгөөг орчуулан хүргэж байна.

Грант Кардоне “Ахлах сургуулиа төгссөнөөс хойш 40 жил өнгөрчээ. Би илүү хөгшин, ухаалаг, чинээлэг, амжилттай хүн болсон байна. 61 насанд хүртэл сайжрах ёстой зүйл дуусахгүй юм. Өнгөрсөнд гаргасан алдаанаасаа суралцах нь хамгийн чухал. 20-иод насаа эргэн дурсвал мөнгөний талаар мэдэхгүй зүйл олон байжээ. Олсон жаахан мөнгөө өөртөө ямар ч ашиггүй зүйлд зарцуулдаг байсан. Миний хувьд мөнгө, цаг хугацаагаа зарцуулаад харамссан 4 зүйлийг танилцуулж байна” хэмээн “cnbc” вебсайтад ярьжээ.

1. СОГТУУРУУЛАХ УНДАА БА ТАМХИ

Хэрвээ би цаг хугацаагаар аялж чаддаг бол өөрийнхөө залуу хувилбарт “Боловсрол чинь коллежийн дараа ч зогсохгүй шүү дээ” гэж хэлнэ.

Би ахлах сургуулиа төгссөний дараа буруу амьдралын хэв маягтай болсон байлаа. Согтууруулах ундаа, тамхинд ихээхэн мөнгө зарцуулж зарим тохиолдолд донтох хэлбэрт орж байв. Үүний оронд мөнгөө мэдлэг нэмэх, шинэ чадварт суралцах, хүмүүстэй харилцаа холбоо тогтооход зарцуулах ёстой байсан гэдгээ сүүлд ойлгосон.

Бодит ертөнцөд ахлах сургуулийн диплом чухал ач холбогдолгүй. Хэрэв танд хөдөлмөрийн зах зээлд эрэлттэй байгаа чадвар байхгүй бол их сургуулийн диплом ч таныг хол замд хөтлөхгүй. Өөртөө байнга хөрөнгө оруулалт хийх нь таныг улам үнэ цэнэтэй болгож, орлогын чадамжийг нэмэгдүүлнэ. Үүнийг ойлгоогүй удаан хугацаа өнгөрүүлсэн.

25 насандаа би өөрт байсан 3000 ам.долларыг аудио хичээл худалдан авахад зарцуулж байлаа. Өөртөө хийсэн хөрөнгө оруулалт миний өнөөдрийн амжилтыг бүтээсэн гэж итгэлтэйгээр хэлж чадна.

2. АЯЛАЛ

Канадын бизнесмен, зохиолч Кевин О’Леари их сургуулиа төгссөний дараа жилийн завсарлага авах нь дэмий гэдгийг хэлж байсан удаатай. Би үүнтэй санал нэгддэг. Учир нь би карьераа эхлүүлэхээс өмнө маш их цаг хугацаа алдсан. Нислэгийн тийз, зочид буудал, хоол хүнсэнд ч их мөнгө зарцуулдаг байлаа.

Өнөөдөр олон мянган залуучууд аялах хүсэл эрмэлзэлтэй байна. Учир нь тэдэнд ажил мэргэжлийн хувьд тавьсан зорилго байхгүй. Завсарлага авах нь тэр хоосон орон зайг нөхөж, өөрийгөө нээхэд тусална гэдэгт итгэдэг. Өөрийнхөө юу хийх хэрэгтэйг мэдэхгүй үед ачаагаа баглаад аялаад явах амархан л даа.

Гэхдээ би хүмүүсийг ерөөсөө завсарлага авч болохгүй гэж хэлээгүй. Би өнөөдөр хувийн онгоцоороо дэлхийг тойроод аялах боломжтой. Учир нь би эргэж буцалтгүйгээр зорилгынхоо төлөө хөдөлмөрлөхөөр шийдсэн. Ая тухтай байдал бол таны дайсан. 

Хүсэл мөрөөдөл зорилгодоо үнэнч байж, зүтгэх хэрэгтэй. Харин аяллын төлөвлөгөө таныг хүлээж л байгаа. Эрх чөлөөгөө эдлэхийн тулд 800 ам.долларын тасалбар аваад Европ руу явахыг өөртөө битгий хүлээн зөвшөөр.

3. ОРОЙТОЖ БОСОХ

Залуу байхад залхуурчхаад өөрийгөө буруутгахгүй байх амархан. Гэхдээ юу гээч? Амжилттай хүмүүс шөнөдөө нойроо сайн авдаг. Гэхдээ үд хүртэл унтдаггүй.  

Миний хамгийн том харамслын нэг бол урсан өнгөрч буй цаг хугацааг давуу талаа болгон ашиглаж чадаагүй. Би зорилгоо тодорхойлоод, түүндээ хүрэх төлөвлөгөө боловсруулахын оронд өөртөө сэтгэл ханамжтай байх боломжийг олгосон. 20-иод насандаа өөрт байгаа бүх чадамжаа ухаарч ойлгосон бол илүү хурдан өнөөгийн түвшинд хүрэх байсан.

Залуучууд маш эрт босож сурах хэрэгтэй. Хурд бол хүч чадал. Тэвчээр чиний давуу тал болж чадахгүй. Өнөөдөр хөдөлмөрийн зах зээлийн орчин гэрлийн хурдтай адил өөрчлөгдөж байна. Тиймээс та урагшлахын тулд хурдан, шаламгай, эрч хүчтэй байх хэрэгтэй.

4. АЖИЛДАА СЭТГЭЛ ХАНГАЛУУН БАЙХ

Би 20-иод насандаа бага цалинтай намайг хөгжүүлж, чадварыг минь сорьдоггүй газарт ажиллаж байсан. Заримдаа бага цалинтай ажлаас эхлэх шаардлага тулгардаг. Бага цалинг муу гэж байгаа юм биш. Гол санаа нь хөгжихгүйгээр ажилдаа байнгын сэтгэл хангалуун байх нь таныг амжилтад хөтлөхгүй.

Би "McDonald’s"-т цагийн 7 ам.долларын ажил хийдэг байлаа. Миний хувьд энэ нь мөнгөний хэрэгцээгээ хангах арга зам. Харин миний хамт ажиллаж байсан залуугийн хувьд энэ нь бизнесийн арга замд суралцах эхлэл. “Яагаад” гэдэг асуулт чухал. Би өөрийн яагаад гэдэг асуултын хариуг мэдэхгүй байсан болохоор цагаа дэмий үрж байсан. Миний ажлын хамтрагчийн хувьд нөхцөл байдал өөр байжээ.

Эх сурвалж: CNBC

Нийтэлсэн:

Э.Онон

Gogo.mn сэтгүүлч

2019-06-08 14:46 GMT+8
Энгийн уншилт
  Товч унших

Холбоотой мэдээллүүд
  • Шинэ мэдээ

  • Их уншсан

  • Их сэтгэгдэлтэй

Хөгжүүлэлт хийгдэж байна. Тун удахгүй танд хүрэх болно.

Та яг одоо вэбсайтын сайжруулалтын альфа хувилбарыг үзэж байна. Энэхүү хэсэг бүрэн дуусаагүй байгаа бөгөөд тун удахгүй танд хүрэх болно.

Санал хүсэлт илгээх

Та өөрт бодогдож байгаа зүйлсийг бидэнтэй илэн далангүй хуваалцахыг хүсэе. Таны санал бидний хөгжүүлэлтийн ажилд маш их тус хүргэх юм.
Танд баярлалаа.

0%
  Товч унших

Дараагийн мэдээ