Хайлт хийх


National Geographic: 2019 оны шилдэг гэрэл зургууд


  2019-05-11
 

“Үндэсний газарзүй” (National Geographic) сувгаас зохиодог “Үндэсний газарзүйн аялалын фото зургийн уралдаан”-нд оролцогчдын шилдэг гэрэл зургийг зарлажээ.

Эдгээр зургуудыг дотор нь “Байгаль”, “Хотууд”, “Хүмүүс” гэсэн төрлүүдэд ангилан эхний байрыг 2500$, хоёрдугаар байрыг 1500$, гутгар байрыг 750  ам.доллараар тус тус шагнадаг. Харин гурван төрлөөс хамгийн шилдэг нэг зургийг мөн шалгаруулж 7500 ам.доллараар урамшуулдаг байна. 

National Geographic-аас нэрлэж буй шилдэг зургуудыг түүвэрлэн хүргэе.

Эх сурвалж: www.nationalgeographic.com




National Geographic: 2019 оны шилдэг гэрэл зургууд


  2019-05-11
 
Нийтэлсэн:

А.Эрхэмбаяр

Gogo.mn сэтгүүлч

2019-05-11 16:10 GMT+8
Энгийн уншилт
  Товч унших

“Үндэсний газарзүй” (National Geographic) сувгаас зохиодог “Үндэсний газарзүйн аялалын фото зургийн уралдаан”-нд оролцогчдын шилдэг гэрэл зургийг зарлажээ.

Эдгээр зургуудыг дотор нь “Байгаль”, “Хотууд”, “Хүмүүс” гэсэн төрлүүдэд ангилан эхний байрыг 2500$, хоёрдугаар байрыг 1500$, гутгар байрыг 750  ам.доллараар тус тус шагнадаг. Харин гурван төрлөөс хамгийн шилдэг нэг зургийг мөн шалгаруулж 7500 ам.доллараар урамшуулдаг байна. 

National Geographic-аас нэрлэж буй шилдэг зургуудыг түүвэрлэн хүргэе.

Мөсөн уулын орой. Дэвид Эдгар. Байгаль төрөлд. Уг зургийг Номхон Далайн өмнөд хэсэгт байрлах Тонга улсын Тонгатапу эрэгт авчээ.
Эх амьтан. Соналини Кетрапал. Байгаль төрөлд. “Бид Кени улсын Масай Мара талаас арслангийн дөнгөж төрсөн гүег олж харсан нь үнэхээр азтай. Эх нь зулзагаа үргэлж бутны араар нуун бусад араатнаас хамгаалах нь гайхалтай”
Сүүн замыг Чурейто Пагодагаас. Юкихито Оно. Хотууд төрөлд. “Энэ зургийг интоорын мод цэцэглэх үеэр авлаа”
"Алив цохиорой" цагаан баавгайн бамбаруушнууд. Мишель Тилл. Байгаль төрөлд. Тус зургийг АНУ-ын Аляска мужийн Кактовик хотын ойролцоогоос авчээ.
Глиц ба Грит. Гонзало Лобо Пинеиро. Хотууд төрөлд. Энэ бол Макау дахь Гранд Лиссабон зочид буудлын хөршүүд.
Левиатан. Эрик Сейднер. Хүмүүс төрөлд. Энэ бол нумарч тогтсон хулс мод, аварга том шавранцар юм. Хятадын Фужиан дахь энэхүү хачирхалтай зүйлийг Сяпу хэмээн нэрийддэг байна.
Далматин Пеликан шувууг ойроос. Дамилице Мансур. Байгаль төрөлд. Грек дэх Керкини нуурт авсан энэ зурган дээрх Далматин шувуу төрлийнхөө хамгийн томд тооцогддог зүйл юм. 
Галт хана. Даниел Юи. Байгаль төрөлд. Ёосемите үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн “Галт хана” гэж нэрлэх уг үзэгдэл нь нарны тусгалаас болж улайж харагдаж буй хавцал бөгөөд зөвхөн тодорхой цагт хэдхэн хором л үргэлжилдэг аж. 
Мөрөөдлийн хөндий. Гокул Канагаража. Байгаль төрөлд. Альпын нурууны салбар, Итали улсад байрлах Доломит нуруунд нар жаргаж буй үзэгдэл.
Мөрөөдөл. Навин Срикантачари. Байгаль төрөлд. Энэ бол “Нагарахол бар хамгаалах газар”-ын аниргүй өглөө. 
Пахидерм Афире. Грег Дэвисон. Байгаль төрөлд. Ээж заан нар жаргах цагаар. 
Бид хамтдаа унаж, хамтдаа ниснэ. Тихомир Тричков. Байгаль төрөлд. Энэ бол Монгол улсын Баян-Өлгий аймаг дахь “Алтан бүргэд” наадмаар авсан зураг. Бүргэдтэй анчид үнэг, туулай зэрэг жижиг амьтад барихаар өрсөлдөж байгаа нь. Ийнхүү ан хийх соёл Төв азид хэдэн мянган жилийн өмнөс хадгалагдсаар өдгөө ганц Казах түмэнд үлджээ.
Хөлдсөн нуур. Алессандра Мениконци. Хүмүүс төрөлд. Энэ бол Монголын Хөвсгөл нуурт өвөл айлчилсан үе. Нутгийнхан үүнийг “Хар хөх сувд” хэмээн нэрлэдэг. Үзэсгэлэнтэй байгалийн үзэгдэл ч  нуурын мөс өдгөө урьдын адил зузаан байхаа больж, цөмөрч, хагарах нь элбэг болжээ. Тэнгисийн нөөцийн ач холбогдол. Рэчил Стюарт. Байгаль төрөлд. Шинэ Зеландын зүүн эрэгт авсан энэ зургаас далай ямар чухал болохыг олж харна.
Үйлдэл дээрээ баригдсан нь. Мишель Тилл. Байгаль төрөлд. “Мара дахь Маасай эрчүүд өглөө бидэнд бүжиглэж өгөх гэж байсан юм. Гэвч тэд эхлээд селфи хийхээр болжээ” Сондгой нэгэн. Тихомир Тричков. Байгаль төрөлд. Мексикийн Эль Росариа дахь байгалийн нөөц газарт авсан зураг.

Эх сурвалж: www.nationalgeographic.com



Холбоотой мэдээллүүд
  • Шинэ мэдээ

  • Их уншсан

  • Их сэтгэгдэлтэй





Автомашингүй өдрийг зуны улиралд сард нэг удаа хийвэл та дэмжих үү?
Нийт 999 санал өгсөн байна.

Хөгжүүлэлт хийгдэж байна. Тун удахгүй танд хүрэх болно.

Та яг одоо вэбсайтын сайжруулалтын альфа хувилбарыг үзэж байна. Энэхүү хэсэг бүрэн дуусаагүй байгаа бөгөөд тун удахгүй танд хүрэх болно.

Санал хүсэлт илгээх

Та өөрт бодогдож байгаа зүйлсийг бидэнтэй илэн далангүй хуваалцахыг хүсэе. Таны санал бидний хөгжүүлэлтийн ажилд маш их тус хүргэх юм.
Танд баярлалаа.

0%
  Товч унших

Дараагийн мэдээ