Хайлт хийх

Уран зохиол: Стив Жобсын охин аавынхаа тухай дурсан өгүүлж байна

  2019-05-10
 
Оршин суух тодорхой хаяггүй тэнүүлч хүн (бомж – без определенного места проживания) болохыг хүсдэг тухайгаа хэндСтив Жобс ярьсан, яагаад тэр зориудаар мод мөргөсөн юм бол...

Стив Жобсыг Apple компанийг үндэслэгч гэдгээр хүн бүр сайн мэдэх боловч тэрээр зөвхөн энэ төдийгүй бас мэдээллийн технологийн салбарт жинхэнэ хувьсгал хийсэн, суурин (персонал)компьютерийг бүтээгчдийн нэг, “тоон хувьсгалын жцнхэнэ эцэг” болсон хүн билээ. Тэрээр гэр бүлдээ зориулан цаг зав гаргаж ч чаддаггүй, ажилдаа тэгтлээ маш их дур сонирхолтой нэгэн байсан. Үүнээс гадна тэр зен буддизмын үзэл суртлыг баримталж байсан бөгөөд түүнийг нас барахынх нь өмнө дэргэд нь лам байсан.

Энэ бүгдийн тухай удаан хугацааны турш эцгийгээ гэж мэдээгүй явсан түүний “албан бус” охин Лиза Бреннан – Жобс бичжээ. АСТ хэвлэлийн газраас хэвлүүлсэн “Маленькая рыбка” (“Жараахай”)хэмээх өөрийнхөө намтар номонд тэр Стив Жобсын амьдралын үүх түүхээс зүгээр нэг өгүүлээд зогсохгүй, аавтайгаа хамт дугуйтай тэшүүрээр хэрхэн гулгаж байсан, аав нь яаж инээмсэглэдэг тухай өөрийнхөө амьдралын намтартай тун эвтэйхэн оруулан чимэглэж, нарийн чимхлүүр зүйлийн талаар (Калифорни дахь Жобсын байшингийн шалны температур, эсвэл аавынхаа тохиолдлын харц)дэлгэрэнгүй өгүүлжээ. Энэ бүхэн түүний намтар дахь ялихгүй жижиг зүйл мэт санагдавч ирээдүйг зөгнөж хардаг хэн нэгний дүр төрхийг бус харин өөрийн гэсэн баяр баясгалан, сэтгэл хөдлөл, гайхалтай сонин намтар түүхтэй амьд хүнийг олж харахад нь уншигчдад тус дөхөм болох биз ээ.

Намайг найман нас хүрч байх үеэр манайх дахиад л нүүсэн юм, бас аав маань сард нэг, эсвэл хоёр удаа орж гардаг болсон. Тэр үед түүнийг өөрийнх нь Apple компаниас хөөчихсөн, сэтгэл санааны хувьд тэр маш хүнд байсан юм билээ – үүнийг би бүр сүүлд олж мэдсэн, гэхдээ тэр үед маш их уйтгар гунигтай байгааг эв хавгүй болсон алхаа, дуугаа хураасан байдал зэргээс нь мэдэрч байсан. Удалгүй тэр компьютерийн эд анги, программ хангамж үйлдвэрлэдэг NeXT компанийг шинээр үүсгэн байгуулсан. Түүнээс гадна тэр компьютерийн анимацийн төрлөөр ажилладаг Pixar хэмээх киностудийг эзэмшдэг, тэнд хоёр чийдэн, хүүхэд, эцэг эхийнх нь тухай богино хэмжээний хүүхэлдэйн кино (мультифильм) хийсэн гэдгийг би мэддэг, гэхдээ энэ нь Apple, NeXT зэргийн дэргэд харьцангуй жижиг юм шиг санагддаг байсан.

Чухамдаа аавын карьерт хар бараан үйл явдал тохиолдох бүрийд бидэн рүү ханддаг байсныг ээж маань надад хожим ярьж өгсөн юм. Ажил дээр нь бүтэлгүй явдал гарч, олон нийтийн дунд ялагдал хүлээх бүрийд аав намайг дурсан санаж, эргэж тойрч, надтай харилцаа тогтоох гэж хичээдэг байсан. Ажлынхаа салхи шуурганд тэр намайг мартаж, салхи намдахаар л эргэж санадаг байжээ.

Түүнийг ирэх тоолонд бид хамтдаа дугуйтай тэшүүрээр гулгадаг байлаа. Аавыг би дөнгөж л мэдэж эхэлж байсан, ганцаараа түүнтэй хамт байхад надад эвгүй байсан болохоор ээж бидэнтэй хамт явдаг байсан. Тэр чив чимээгүй байж байгаад гэв гэнэт л хүрээд ирнэ, за тэгээд жирийн нэг өдөр харин онцгой болж хувирна: моторын дуу хашааны мод, хананд ойж цуурайтан ойртсоор түүний машин манайх руу ирдэг замаар зөөлхөн дөхөж ирээд хашааны хаалганы дэргэдэх бутны хажууд аавыг зогсоход агаар нэг л гоё баяр хөөрөөр дүүрч бялхдаг байв. Тэр бүхээг нь хумигддаг тас хар “Порше” унадаг байсан. Хөдөлгүүрээ унтраахад хүнгэнэсэн дуу нь нарийхан шүнгэнэх чимээ гарснаа унтарч эргэн тойронд шувуудын жиргээнээс өөр юу ч сонсогдохгүй нам гүм болдогсон.

– Сайн уу, Стив! гэж би мэндэлнэ.
– Сайн,  гэж тэр хариулна.

Биеийнхээ бүх жингээр өлмий дээрээ урагш бага зэрэг бөхийсгээд унах гээд хөлөө зөөж байгаа юм шиг алхаа нь надад таалагддаг байв. Биеийн овор галбир нь тэгшхэн, огцом ширүүн төрхтэй байсан.

Дахиад хэзээ гэдгийг мэдэхгүй ч би түүний ирэхийг тэсч ядан хүлээдэг, дараа нь түүнийг их л урт удаан хугацаагаар дурсан санадаг байлаа. Хамтдаа өнгөрүүлэх нэг цаг орчим хугацаанд миний тархи толгой хов хоосон юм шиг л болдог байсан. Аав үг цөөтэй. Ээж тэр хоёр маш бага ярина, заримдаа гадаа гудамжинд яваа машины дугуйн чимээ, шувууд, хог цэвэрлэдэг машинаас өөр ямар ч дуу чимээ гарахгүй дув дуугүй цаг өнгөрөөдөг байв.

Бид гэрийнхээ ойролцоох гудамжуудаар гулгадаг байв. Гудамжны гэрэлд моддын орой жирэлзэн өнгөрөхөд зам дээр хээтэй сүүдэр эрээлжилнэ. Замын хажуугаар өнгө өнгийн цэцэг алагласан бутнууд гоёлын хувцас өмссөн бүжигчин охидыг санагдуулна. Зуун наст царс моддыг тойрсон зам мушгиралдана. Модны үндэс, газар хөдлөлтийн улмаас үүссэн асфальт дээрх цуурал зурвасыг гялалзсан хар давирхайгаар бөглөсөн байдаг.

– Ээж маань: Наашаа хар даа, замын хар давирхай дээр тэнгэр харагдаж байна, гэлээ. Нээрээ л замын хар давирхай урсаж байгаа голыг санагдуулж байв. Аавтайгаа дугуйтай тэшүүрээр гулгаж байхдаа ээжтэй гэрт хоёулхнаа байдгаас хавьгүй чөлөөтэй сайхан мэдрэмж надад төрдөг байсан.

Стив ээжийнхтэй адилхан хул шар өнгөтэй бүрзгэр арьсан, улаан үдээстэй, хоёр эгнээ металл бэхэлгээ бүхий дугуйтай тэшүүртэй байсан. Тэр нэг бол бидний араас, эсвэл урд явна. Ээж маань элсэж орохыг хүсч байгаа Сан – Францискогийн коллежийн тухай ярина; аав замын ангархай дээр бүдэрнэ. Миний хувьд гулгахад гүйж, усанд сэлэхтэй адил хялбар хөнгөн байсан. Ээжийн тэшүүрийн арын тоормос огт ажилгүй, урд тоормос нь харин элэгдээд мөлийчихсөн болохоор зогсоохын тулд ээж яг л Фред Астер бүжиглэж байгаа юм шиг ойр ойрхон алхалж зугуухан гулгасаар зогсоно. Аавын тоормоснууд цоо шинээрээ байдагсан.

– “Зогс” таних тэмдэг рүү дөхөж явахдаа би
– Та тоормосоо ашиглаж чадах уу? гэж асуулаа.
– Надад тоормос хэрэггүй ээ  гэж аав хариулав. Тэгээд зогсохын тулд шууд модон шонг цээжээрээ мөргөж, хоёр гараараа тэвэрч, шонг тойрон эргэлдэж унаж тусан догонцсоор сая нэг юм зогсоно.

Бусад айлын дэргэдүүр өнгөрч явахдаа тэр замын хажуугийн бутнуудаас хэсэг навч тасдаж, бидний гулгаж байгаа зам дээр хаялан, дээгүүр нь бид гулгаж гарсны дараа Гензель, Гретель хоёрын тухай үлгэрт гардаг шиг зам дээр ногоон мөр татуулсан байдаг байж билээ.

Заримдаа би намайг ширтэж байгаа түүний харцыг мэдэрч, тэгээд өөр рүү нь хариу харахаар тэр харцаа буруулдаг байв. Явсных нь дараа бид түүний тухай ярилцдаг байв.

– Тэр яагаад цоорхой жинстэй явдаг юм бол? гэж би ээжээсээ асуулаа. Оюулчихаж болно шүү дээ. Түүнд сая сая доллар байх ёстой гэж би мэддэг байсан. Ярилцах явцдаа бид түүнийг зүгээр ч нэг саятан биш, харин мульти саятан хэмээн нэрлэсэн юм, ингэвэл арай илүү онох байсан байх.

– Сургуульд сурч байхад өмднийх нь цоорхой бүр их байсан хэмээн ээж хариулав.
– Тийм л хэв маяг сонгодог хүн. Бид анх танилцаад, надтай уулзахаар манайд ирэхэд нь миний аав:
– “За, залуу минь, том болоод хэн болох гэж бодож байна даа?” гэж асуухад юу гэж хариулсан гэж санана?
– Юу гэж?
– Тэнүүлч. (Бомжом. – без определенного места проживания) Өвөөд энэ хариулт огт таалагдаагүй гэсэн. Ирээдүйд итгэл найдвартай авч явах хүнтэй охиныгоо болзоонд уулзаж байгаа гэж бодсон чинь харин тэнүүлч болох хүсэлтэй гэхээр аргагүй л дээ.

Аавыг тальтраа гэж ээж хэлэв.

– Энэ түүний шүдтэй холбоотой байх гэж ээж хэлэв. Ээжийн хэлснээр ихэнх хүний дээд шүд доод шүдээ, эсвэл эсрэгээр доод шүд нь дээдхээ гадна талаар нь дарж байрладаг.
– Харин түүнийх яг тэхий дундуураа уулздаг, тэгээд хоорондоо хавиралдсаар байгаад ан цав, холторхой үлдсэн, тийм учраас яг цахилгаан шиг өөр хоорондоо ямар ч зай завсаргүй нийлдэг юм.

Аавыг дэлхий даяар утсаар үнэгүй ярьж болдог цэнхэр хайрцаг зардаг болохоос өмнө аав ээж хоёр уулзаж учирч эхэлсэн ахлах сургуульд байхад тэр нэр цуутай хүн болно хэмээн хэлсэн юм.

– Хаанаас тэр олж мэдсэн юм бэ?
– Зүгээр л мэдэж байсан. Бас дөч дөнгөж гараад нас барна гэж хэлсэн.

Эхнийх нь үг биелсэн болохоор хоёр дахь нь ч мөн адил гэдэгт би эргэлзээгүй. Надад тэр ганцаардал, эмгэнэлд автсан зөнч шиг надад санагдах болсон. (Түүний туулсан зам хичнээн ганцаардмал, эмгэнэлтэй болохыг зөвхөн бид л мэдэж байсан!) Зөвхөн гэрэл, сүүдэр, өөр ямар ч завсрын өнгө байхгүй.

– Хачирхалтай нь, түүний алга тэв тэгшхэн гэж ээж хэлэв.

Бусад хүмүүсээс ялгаатай төрх бүхэн нь ямар нэг бурханлаг шинж тэмдэг шиг надад санагддаг. Би түүний унах гэж байгаа юм шиг савласан болхи алхаа, татсан цахилгаан шиг шүд, уранхай жинсэн өмд, хавтгай алга гээд бусад аавуудаас ялгаатай ч гэсэн түүний давуу тал болж харагддаг бүхэнд онцгой ач холбогдол өгдөг байсан. Одоо тэр ядахдаа сард ганц удаа ч гэсэн миний амьдралд оролцдог, түүнийг би дэмий хоосон хүлээгээгүй минь өдөр бүр аавуудтайгаа хамт байдаг хүүхдүүдээс намайг илүү азтай болгодог байсан.

– Бусад хүн хорин нас хүрээд өсдөггүй бол тэр өссөөр байсан, би өөрөө харсан гэж ээж хэллээ.

Зарим нарийн ширийн зүйл хоорондоо авцалдахгүй байгаа нь мэдээж. Тэр баян чинээлэг байсан, тэхдээ цоорхой жинс өмсдөг; амжилтад хүрсэн, тэхдээ бага ярьдаг; нэрд гарсан боловч дуу цөөтэй, гомдож туньсан юм шиг; түүний бие галбир гунагар сайхан ч өөрөө дүнсгэр; тэр компьютер бүтээж миний нэрээр нэрлэсэн, гэхдээ намайг огт тоодоггүй юм шиг мөртлөө надад энэ тухайгаа хэзээ ч ярьж байгаагүй. Гэхдээ эдгээр бүх эсрэг тэсрэг шинж төрхүүд нэг том цул юмны хэсэг гэдгийг би олж харсан.

– Дөнгөж зураас гармагц л тэр даруй шинийг худалдаж авдаг байсан гэж ээж миний дэргэд Ронд хэлэхийг сонсов.

– Юуг шинийг гэж? би асуув.
– “Порше"
– Зураасыг зүгээр л будчихаж болдоггүй юм уу? гэж би асуулаа.
– "Машиныг болдоггүй юм аа. Хар дээр хар будаг тавьж болдоггүй, ялгаагүй мэдэгдэх болно. Хар өнгө дотроо хэдэн мянган хувилбартай. Машиныг бүтэн будах хэрэгтэй болно" хэмээн Рон хариулав.

Дараагийн удаа аавыг ирэхэд нь би энэ машин өмнө нь ирэхдээ унаж байсан машин болов уу, эсвэл яг түүн шиг шинэ юм болов уу хэмээн бодож билээ.

2019-05-10 11:30 GMT+8
Энгийн уншилт
  Товч унших

Холбоотой мэдээллүүд
  • Шинэ мэдээ

  • Их уншсан

  • Их сэтгэгдэлтэй

Автомашингүй өдрийг зуны улиралд сард нэг удаа хийвэл та дэмжих үү?
Нийт 999 санал өгсөн байна.

Хөгжүүлэлт хийгдэж байна. Тун удахгүй танд хүрэх болно.

Та яг одоо вэбсайтын сайжруулалтын альфа хувилбарыг үзэж байна. Энэхүү хэсэг бүрэн дуусаагүй байгаа бөгөөд тун удахгүй танд хүрэх болно.

Санал хүсэлт илгээх

Та өөрт бодогдож байгаа зүйлсийг бидэнтэй илэн далангүй хуваалцахыг хүсэе. Таны санал бидний хөгжүүлэлтийн ажилд маш их тус хүргэх юм.
Танд баярлалаа.

0%
  Товч унших

Дараагийн мэдээ