Хайлт хийх

Экспортын нүүрсний үнэ энэ онд нэг тонн нь 70, ирэх онд 65 ам.доллар байна

  2019-03-21
 
Монголбанкны удирдлагууд өнөөдөр хэвлэлийн бага хурал хийж, бодлогын хүүг 11 хувьд хэвээр үлдээх болсноо мэдэгдэв. Мөн энэ онд болон ирэх онд манай улсын экспортын гол эрдсүүдийн үнийг хэрхэн төсөөлж байгаагаа танилцууллаа.      

Экспортын бараа бүтээгдэхүүний үнийн хувьд 2018 он их таатай жил байжээ. Гэхдээ сүүлийн саруудад түүхий эдийн үнэ унасаар байгааг Монголбанк мэдээлсээр ирсэн юм.

  • Нүүрсний үнэ энэ онд тонн тутамдаа 70, ирэх онд 65 ам.доллар байна.
  • Зэсийнх энэ онд 6100-6200 ам.долларын хооронд хэлбэлзэн, 2020 онд 6000 орчим байна.
  • Алтны төсөөлөл өмнөх оныхоос сайжран, 60-70 ам.доллар байна.
  • Түүхий нефтийн үнэ нэг баррель нь 64 ам.доллар байна гэж өмнөх төсөөллөөс бууруулжээ. Энэ нь импортын үнэд эерэгээр нөлөөлнө.
  • Төмрийн хүдрийн үнэ мөн буурахаар байна.

Гадаад орчин нөхцөл

Манай улсын худалдааны хамгийн том түнш болох БНХАУ-ын эдийн засаг энэ онд 6-6.2 хувиар өсөхөөр байна. Евро бүсийн өсөлт өмнөх төсөөллөөс буурсан. Ирэх хоёр жилд 1.4-1.5 хувь байх болов уу.  

ОХУ-ын эдийн засаг энэ онд 1.5, ирэх онд 1.7 хувиар өсөх бол АНУ-ын ДНБ 2.5 болон 1.9 хувийн өсөлттэй байхаар байна гэж Монголбанкны Мөнгөний бодлогын газрын захирал Б.Баярдаваа мэдээлэв.

Нийтэлсэн:

Б.Чимэг

Gogo.mn сэтгүүлч

2019-03-21 16:50 GMT+8
Энгийн уншилт
  Товч унших

Холбоотой мэдээллүүд
  • Шинэ мэдээ

  • Их уншсан

  • Их сэтгэгдэлтэй

Хөгжүүлэлт хийгдэж байна. Тун удахгүй танд хүрэх болно.

Та яг одоо вэбсайтын сайжруулалтын альфа хувилбарыг үзэж байна. Энэхүү хэсэг бүрэн дуусаагүй байгаа бөгөөд тун удахгүй танд хүрэх болно.

Санал хүсэлт илгээх

Та өөрт бодогдож байгаа зүйлсийг бидэнтэй илэн далангүй хуваалцахыг хүсэе. Таны санал бидний хөгжүүлэлтийн ажилд маш их тус хүргэх юм.
Танд баярлалаа.

0%
  Товч унших

Дараагийн мэдээ