Хайлт хийх

Дубай хотын захирагчийн эхнэр гэрээсээ зугтжээ

  2019-07-04
 
Арабын Нэгдсэн Эмирт улсын Дубай хотын захирагчийн эхнэр Хайя бинт аль-Хусейн гэрээсээ зугтан Лондон хотод орогнож байна. Иорданд төрж, Их Британид боловсрол эзэмшсэн тэрээр 2004 онд улс төрч Мохаммед Аль Мактумтай гэрлэж зургаа дахь эхнэр нь болжээ.

Мохаммед Аль Мактум сүүлийн үед инстаграм хуудсандаа эмэгтэй хүнийг буруутгасан шинжтэй “урвалт, итгэл эвдсэн” утгатай шүлэг нийтлэх болсон нь эхнэрийнх нь асуудалтай холбоотой байж болзошгүй.  Түүний эхнэр эхлээд Герман руу зугтаж орогнол хүссэн байна. Харин одоо асуудлаа шийдүүлэх шүүх хурлаа хүлээх зуур Лондон хотын Кенсингтон ордны байранд амьдарч байгаа аж.

Тэгвэл ямар шалтааны улмаас тэр Дубай дахь тансаг амьдралаасаа татгалзахад хүрэв? Өмнө нь Дубай хотын захирагч Мохаммед Аль Мактумын охин Латифа гэрээсээ зугтаж байсан. Тэрээр өнгөрсөн жил нууцлаг байдлаар Дубайд эргэн очсон юм. Тэгвэл Иордан улсын гүнж Хайя энэ хэргийн талаар судалж, ямар нэгэн аймшигтай баримт олсон гэдгийг түүний ойрын эх сурвалж мэдээлжээ. Ингээд нөхрийнхөө гэр бүлийн хүчтэй дарамтад орж, гэрээсээ зугтахад хүрсэн байна. 

Тухайн үед Латифагийн хэрэг олон улсын хүний эрхийг хамгаалах байгууллагуудын дунд маргаан дэгдээж байсан гэдэг. Хүний эрхийн зүтгэлтнүүд охиныг хүчээр Дубайд хүргэсэн гэж үзээд Латифаг аюулгүй байгааг нотлохыг тус улсын эрх баригчдаас шаардаж байсан. Харин Арабын Нэгдсэн Эмирт Улаас охиныг гэр бүлийн гишүүдийн хамт гэртээ аюулгүй амьдарч байгаа гэж мэдээлж байсан юм.

Сонирхуулахад 69 настай тэрбумтан Шейх Мохаммед нь 23 хүүхэдтэй юм байна. 

Эх сурвалж: BBC

Нийтэлсэн:

Э.Онон

Gogo.mn сэтгүүлч

2019-07-04 09:50 GMT+8
Энгийн уншилт
  Товч унших

Холбоотой мэдээллүүд
  • Шинэ мэдээ

  • Их уншсан

  • Их сэтгэгдэлтэй

Ерөнхийлөгчийн санаачилсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн УИХ-ын гишүүдийн тоог 108 болгож, бүрэн эрхийн хугацааг таван жил болгох заалтыг та дэмжиж байна уу.
Нийт 941 санал өгсөн байна.

Хөгжүүлэлт хийгдэж байна. Тун удахгүй танд хүрэх болно.

Та яг одоо вэбсайтын сайжруулалтын альфа хувилбарыг үзэж байна. Энэхүү хэсэг бүрэн дуусаагүй байгаа бөгөөд тун удахгүй танд хүрэх болно.

Санал хүсэлт илгээх

Та өөрт бодогдож байгаа зүйлсийг бидэнтэй илэн далангүй хуваалцахыг хүсэе. Таны санал бидний хөгжүүлэлтийн ажилд маш их тус хүргэх юм.
Танд баярлалаа.

0%
  Товч унших

Дараагийн мэдээ