Хайлт хийх

Өнөө шөнө төв, зүүн аймгуудад, маргааш ихэнх нутгаар хүчтэй салхилж, шороон шуурга шуурна

  2019-04-16
 
Малчид, тээвэрчид, иргэдийн анхааралд: Маргааш Баян-Өлгий, Ховд, Увс, Говь-Алтайн хойд хэсгээр салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч шороон шуурга шуурна.

Өнөө шөнө төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, маргааш өдөр ихэнх нутгаар хүчтэй салхи салхилж, шороон шуурга шуурах тул болзошгүй гал түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.

Өнөөдөр 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Шөнөдөө нутгийн баруун хэсгээр, өдөртөө зарим газраар бага зэргийн бороо, хур тунадас орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 7-12 метр, өдөртөө зарим газраар секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч, шороон шуурга шуурна. Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, өдөртөө 9-14 градус, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говиор шөнөдөө 9-14 градус, өдөртөө 21-26 градус, бусад нутгаар шөнөдөө 2-7 градус, өдөртөө 12-17 градус дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Шөнөдөө хур тунадас орохгүй, өдөртөө Хөвсгөлийн уулсаар бага зэргийн хур тунадас орно. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр, өдөртөө зарим газраар түр зуур секундэд 18-20 метр хүрч, шороон шуурга шуурна. Шөнөдөө Дархадын хотгор, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 2 градус хүйтнээс 3 градус дулаан, бусад нутгаар 2-7 градус, өдөртөө Дархадын хотгор, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газраар 9-14 градус, бусад нутгаар 17-22 градус дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Нутгийн хойд хэсгээр үүлшинэ, бусад хэсгээр багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 7-12 метр, өдөртөө зарим газраар түр зуур секундэд 16-18 метр хүрч, шороон шуурга шуурна. Хэнтий, Дорнодын хойд хэсгээр шөнөдөө 4 градус хүйтнээс 1 градус дулаан, өдөртөө 10-15 градус, бусад нутгаар шөнөдөө 1-6 градус, өдөртөө 17-22 градус дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр, өдөртөө зарим газраар түр зуур секундэд 16-18 метр хүрч, шороон шуурга шуурна. Шөнөдөө Өмнөговийн нутгаар 6-11 градус, бусад нутгаар 3-8 градус, өдөртөө бүх нутгаар 21-26 градус дулаан байна.ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс 6-11 метр. Шөнөдөө 1-3 градус хүйтэн, өдөртөө 18-20 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 7-12 метр, өдөртөө зарим үед секундэд 14-16 метр хүрч, шороон шуурга шуурна. Шөнөдөө 2-4 градус, өдөртөө 18-20 градус дулаан байна.

Энэ сарын 21-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

  • 17-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр,
  • 19, 20-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр бага зэргийн хур тунадас, нойтон цас орж, цасан шуурга шуурна.

Салхи 17-нутгийн зүүн хагаст, 19-нд ихэнх нутгаар түр зуур секундэд 18-20 метр, 18, 20-нд баруун аймгуудын нутгийн зарим газраар түр зуур секундэд 16-18 метр хүрч шороон шуурга шуурна. Дархадын хотгор, Хүрэн бэлчир орчим, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө 9-14 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгаар 7-12 градус, өдөртөө 19-24 градус, бусад нутгаар шөнөдөө 0-5 градус, өдөртөө 14-19 градус дулаан байна. 17, 20-нд төв болон зүүн аймгуудын нутгаар, 18-нд нутгийн зүүн хэсгээр сэрүүснэ.

Нийтэлсэн:

Б.Чимэг

Gogo.mn сэтгүүлч

2019-04-16 08:10 GMT+8
Энгийн уншилт
  Товч унших

Холбоотой мэдээллүүд
  • Шинэ мэдээ

  • Их уншсан

  • Их сэтгэгдэлтэй

Ерөнхийлөгчийн санаачилсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн УИХ-ын гишүүдийн тоог 108 болгож, бүрэн эрхийн хугацааг таван жил болгох заалтыг та дэмжиж байна уу.
Нийт 773 санал өгсөн байна.

Хөгжүүлэлт хийгдэж байна. Тун удахгүй танд хүрэх болно.

Та яг одоо вэбсайтын сайжруулалтын альфа хувилбарыг үзэж байна. Энэхүү хэсэг бүрэн дуусаагүй байгаа бөгөөд тун удахгүй танд хүрэх болно.

Санал хүсэлт илгээх

Та өөрт бодогдож байгаа зүйлсийг бидэнтэй илэн далангүй хуваалцахыг хүсэе. Таны санал бидний хөгжүүлэлтийн ажилд маш их тус хүргэх юм.
Танд баярлалаа.

0%
  Товч унших

Дараагийн мэдээ