Хайлт хийх

"Босго оноонд хүрээгүй 900 гаруй сурагч их, дээд сургуульд элсэх боломжгүй"

  2019-06-27
 
Элсэлтийн ерөнхий шалгалт зургадугаар сарын 17-20 хооронд улс даяар боллоо.  Шууд засалтын шилэн технологи болон ЭЕШ үр дүн, чанар ямар байсан талаар Боловсролын үнэлгээний төвийн ахлах мэргэжилтэн М. Болдсайхантай ярилцлаа.

-Энэ жилийн ЭЕШ-д нийт хэдэн шалгуулагч хамрагдсан болон онцлог зүйлс юу байв? 
-Энэ удаагийн ЭЕШ хэд хэдэн онцлогтой жил боллоо. Тодруулбал шалгалтын төв цөөрсөн, шалгуулагчдын тоо өмнө үеийнхээс хоёр дахин бага, шууд засалтын шилэн технологийг нэвтрүүлсэн болон бусад технологид нэлээд өөрчлөлт гарсан. Мөн ЕБС-ийн төгсөгчид бүрэн дунд боловсролын цөм хөтөлбөрийн хэрэгжилтийн хамгийн анхны төгсөгчид байсан гэдгээрээ онцлогтой байлаа. 

Багш, сурагчид маань өмнөх жилийн жишгийг баримтлахаас гадна, боловсролын цөм хөтөлбөрөө маш сайн судлах хэрэгтэй  байна.

-Энэ жилийн ЭЕШ өгч байгаа сурагчдын чансаа өмнө жилийн сурагчидтай харьцуулахад хэр байв?
- Бид ЭЕШ тайлан мэдээг 8-р сард албан ёсоор зарлаж Аймаг, Нийслэлийн боловсролын газрууд, Боловсролын хүрээлэн, БСШУСЯ гэх мэт бүх боловсрол эрхэлсэн байгууллагуудад хүргүүлдэг. Үр дүнгийн тайлан маань албан ёсоор гараагүй байгаа бөгөөд анхны мэдээллээс үзэхэд энэ жилийн улсын ЭЕШ-ын дүнгийн дундаж өнгөрсөн жилтэй  харьцуулахад ойролцоо түвшинд гарсан. Гадуур зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр энэ жил сурлагын амжилт эрс буурсан гэх мэдээлэл худал юм.

Гэхдээ сурлагын амжилт эрс биш бага зэрэг буурсан гэх үндэслэл хэд хэд байгаа юм. Жишээ нь, энэ жилийн хувьд хөтөлбөрийн өөрчлөлттэй холбоотойгоор математикийн хичээл дээр цоо шинэ агуулгууд нэмэгдэн орсон. Нийт багш, сурагчид маань өнгөрсөн жилийн ЭЕШ жишиг даалгаврыг удирдамж болгон явснаас болж энэ жилийн хэрэгжиж байгаа хөтөлбөрийн агуулгыг орхисон нь харагдсан. Шинэ хөтөлбөр хэрэгжсэнээс хойш урьд өмнө нь ЭЕШ-д орж ирдэг даалгавруудын агуулга өөрчлөгдсөн. Тэгэхээр хүүхдүүдийн бэлдээд байсан агуулга нь орж ирээгүйн улмаас сурлагын амжилт буурсан гэж үзээд байгаа юм. 

Иймд цаашдаа багш, сурагчид маань өмнөх жилийн жишгийг баримтлахаас гадна, боловсролын цөм хөтөлбөрөө маш сайн судлах хэрэгтэй гэж зөвлөмөөр байна.

-Шууд засалтын шилэн технологийг энэ жил анх удаа нэвтрүүллээ. Үр дүн нь хэр байв? 
-Өмнө жилүүдэд ЭЕШ дууссан өдрөөс хойш 14 хоногийн турш шалгалтын материал засах ажлыг зохион байгуулдаг байсан. Энэ үйл явцыг илүү хөнгөвчлөхийн тулд шууд засалтын шилэн технологийг энэ жил нэвтрүүллээ. Энэхүү технологи нэвтэрснээр шалгуулагчид маань шалгалт өгсөн даруй дүн оноогоо мэдэх, хөдөө орон нутгийн тэр дундаа сумаас ирж шалгалт өгч буй сурагчдын хувьд явдал чирэгдлийг багасгасан гэх мэт давуу тал ихтэй. Нэг шалгалтын төв дээр ойролцоогоор 1000 гаруй шалгуулагч хамрагдсан. Энэ дундаас математикийн хичээлийн хувьд 700-аас 800 орчим хүүхдийн шалгалтын материалыг 1-1.5 цагийн дотор засах боломжтой юм.

Шалгуулагчдын хувьд бүгд ЭЕШ өгөхөөр бүртгүүлдэг боловч хоцорч, ангиа андуурахаас гадна гадаад руу явах, хөдөлмөрийн зах зээл рүү шууд шилжих гэх мэт олон шалтгааны улмаас ирдэггүй.

-Мөн энэхүү технологийг анх удаа ашиглахад ямар нэгэн хүндрэл гарсан уу?
-Энэхүү технологийг нэвтрүүлэхэд эдийн засгийн хүндрэл багахан гарсан. Азийн хөгжлийн банкны санхүүжилт болон БСШУСЯ-ын дэмжлэгээр АНУ-д үйлдвэрлэсэн 75 ширхэг засагч машинтай болсон. Шалгалт болгон дээр нэгээс хоёр машин байршуулсан мөн засагч машин ажиллуулах 100 гаруй хүнийг бэлтгэж сургасан. 

-ЭЕШ-ын үеэр сурагчид хоцрох, анги андуурах гэх зэрэг олон тохиолдол гардаг. Харин энэ жилийн хувьд?
-Шалгалт дууссаны дараа бид ирцийг хичээл бүрээр дүгнэн авч үзэхэд хамгийн багадаа 92-95 хувийн ирцтэй явагдаж дууссан. Шалгуулагчдын хувьд бүгд ЭЕШ өгөхөөр бүртгүүлдэг боловч хоцорч, ангиа андуурахаас гадна гадаад руу явах, хөдөлмөрийн зах зээл рүү шууд шилжих гэх мэт олон шалтгааны улмаас ирдэггүй. Шалгалтад ирээгүй сурагчдын шалтгааныг бид нарийн сайн мэдэхгүй байна. 

-ЭЕШ зохион байгуулалттай холбоотой санал гомдол хэр ирсэн бэ?
-Жил бүр БҮТ-д явц, зохион байгуулалт болон иргэдээс ирсэн өргөдөл гомдлыг шийдвэрлэх комиссыг гаргаж өгдөг. Одоогийн байдлаар шилэн технологи, зохион байгуулалттай холбоотой ямар нэгэн санал гомдол ирээгүй. 

-Монгол хэл, бичгийн шалгалтад тэнцээгүй бол их, дээд сургуульд элсэх боломжгүй. Тэгвэл босго оноондоо хүрч чадаагүй хэдэн шалгуулагч байна вэ?
-2013 оны Засгийн газрын тогтоолоор 2014 оноос эхлэн Монгол хэл, бичгийн шалгалтыг авч эхэлсэн. Энэ жилийн хувьд Ерөнхийлөгчийн зарлиг, Эх хэлний тухай хууль, БСШУСЯ-ын тушаал гэх мэт эрх зүйн баримт бичигт тулгуурлан зохион байгуулсан.

Монгол улсын хэмжээнд тус шалгалтыг хоёр удаа зохион байгуулахад нийт 21,000 орчим сурагч хамрагдсанаас 900 гаруй сурагчид шалгалтын босго оноог давж чадаагүйгээс болж их, дээд сургуульд элсэх боломжгүй болсон. Тэд  дараа жилийг хүлээхээс өөр сонголтгүй. 

-ЭЕШ-ын дүн жилийн жилд олны анхаарлыг ихэд татдаг. Хөдөө орон нутгийн хувьд дундаж оноогоороо ямар ямар аймаг тэргүүлж, сүүл мушгиж байна вэ?
-Олон улсын түвшинд аливаа боловсролын шалгалт судалгааг хоёр ангилдаг. Нэгдүгээр хувилбар нь хувь хүний чадамжийг өөр хүнтэй харьцуулан үздэг хэлбэрт суурилсан шалгалт. Үүний нэг жишээ нь ЭЕШ юм.

Хоёрдугаар хувилбар нь шалгуурт суурилсан үнэлгээ гэж байдаг. Энэ нь хувь хүнийг хөтөлбөрөөр эзэмшвэл зохих чадамжтай харьцуулан үзэж буй хэлбэр юм. Өөрөөр хэлбэл тухайн суралцагч хөтөлбөрт заасан заавал эзэмших чадварын хэчнээн хувийг эзэмшсэн бэ гэдгийг дүгнэдэг шалгалт юм. Энэхүү хоёр шалгалтын зорилгыг хооронд нь холих юм бол сөрөг үр дүн гардаг.

ЭЕШ нь хувь хүний чадамжийг үнэлдэг шалгалт болохоос биш тухайн сургууль, аймаг дүүргийг хооронд нь үнэлдэггүй шалгалт юм. Интернэтээр яваад байгаа аймаг хооронд эрэмбэлсэн үнэлгээ бол албан ёсны үнэлгээ биш. БҮТ ийм үнэлгээ хийдэггүй. ЭЕШ гэдэг бол тухайн сургууль болон аймгийн боловсролын үйл ажиллагааг үнэлж дүгнэхэд зөвхөн нэг хэсэг юм. Түүний цаана багшийн хөгжлийн асуудал, хүүхдийн хөгжил, эцэг эхийн оролцоо гэх мэт маш олон хүрээг хамардаг учраас зөвхөн ЭЕШ амжилтаар дүгнэвэл шударга бус. Ийм учраас БҮТ эрэмбэ дараалал тогтоодоггүй. 

-Ярилцсанд баярлалаа

Г.Должинсүрэн

2019-06-27 10:20 GMT+8
Энгийн уншилт
  Товч унших

Холбоотой мэдээллүүд
  • Шинэ мэдээ

  • Их уншсан

  • Их сэтгэгдэлтэй

Ерөнхийлөгчийн санаачилсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн УИХ-ын гишүүдийн тоог 108 болгож, бүрэн эрхийн хугацааг таван жил болгох заалтыг та дэмжиж байна уу.
Нийт 940 санал өгсөн байна.

Хөгжүүлэлт хийгдэж байна. Тун удахгүй танд хүрэх болно.

Та яг одоо вэбсайтын сайжруулалтын альфа хувилбарыг үзэж байна. Энэхүү хэсэг бүрэн дуусаагүй байгаа бөгөөд тун удахгүй танд хүрэх болно.

Санал хүсэлт илгээх

Та өөрт бодогдож байгаа зүйлсийг бидэнтэй илэн далангүй хуваалцахыг хүсэе. Таны санал бидний хөгжүүлэлтийн ажилд маш их тус хүргэх юм.
Танд баярлалаа.

0%
  Товч унших

Дараагийн мэдээ