Хайлт хийх

Энэтхэгийн Ченнай хот усны нөөцгүй болжээ

  2019-06-19
 
Энэтхэгийн зургаа дахь том хот болох Ченнай усны нөөцийн гачигдалд ороод олон хонож байна. Тус хотын дөрвөн гол усны нөөцийн сан хатжээ.

Оршин суугчид засгийн газрын зөөврийн машинаас ус авахын тулд олон цагаар урт дараалалд зогсдог болж. Зочид буудал, ресторанууд усны нөөцгүй гэх шалтгаанаар түр хаалгаа барьсан гэнэ. Мөн усаа хэмнэхийн тулд метронуудын агааржуулалтын системийг унтраасан бөгөөд ажилтнуудыг гэрээсээ ажиллахыг санал болгож байгаа аж.

Хотын захиргааны ажилтан “Зөвхөн бороо л Ченнай хотыг энэ нөхцөл байдлаас гаргаж чадна” хэмээн ярьжээ.

Түүнчлэн усны гачигдлын улмаас оршин суугчдын дотор зөрчил гардаг болсон байна. Тухайлбал, өнгөрсөн долоо хоногт усны төлөө тэмцэж байгаад хөршийгөө хутгалсан этгээдийг цагдаа нар баривчилжээ.

Гүний усны түвшин бага байгаа нь хамгийн том асуудал болоод байна. Албаны хүмүүс усны нэмэлт эх үүсвэр гаргахаар ажиллаж байгаа аж.

Эх сурвалж: BBC

Нийтэлсэн:

Э.Онон

Gogo.mn сэтгүүлч

2019-06-19 17:40 GMT+8
Энгийн уншилт
  Товч унших

Холбоотой мэдээллүүд
  • Шинэ мэдээ

  • Их уншсан

  • Их сэтгэгдэлтэй

Ерөнхийлөгчийн санаачилсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн УИХ-ын гишүүдийн тоог 108 болгож, бүрэн эрхийн хугацааг таван жил болгох заалтыг та дэмжиж байна уу.
Нийт 336 санал өгсөн байна.

Хөгжүүлэлт хийгдэж байна. Тун удахгүй танд хүрэх болно.

Та яг одоо вэбсайтын сайжруулалтын альфа хувилбарыг үзэж байна. Энэхүү хэсэг бүрэн дуусаагүй байгаа бөгөөд тун удахгүй танд хүрэх болно.

Санал хүсэлт илгээх

Та өөрт бодогдож байгаа зүйлсийг бидэнтэй илэн далангүй хуваалцахыг хүсэе. Таны санал бидний хөгжүүлэлтийн ажилд маш их тус хүргэх юм.
Танд баярлалаа.

0%
  Товч унших

Дараагийн мэдээ