Хайлт хийх

Допинг хэрэглэсэн бөхчүүдтэй барилдахгүй

  2019-06-24
 
МҮБХ, “Допингийн эсрэг үндэсний төв” хамтран 2017 онд барилдааны явц дунд допингийн шинжилгээ авч, энэхүү шинжилгээнд нэр бүхий бөхчүүд бүдэрсэн юм. Улмаар 2018 оны хоёрдугаар сард улсын гарди Ө.Бат-Орших, улсын заан Б.Пүрэвсайхан, улсын начин Э.Даш, аймгийн хурц арслан Б.Номиндалай, сумын заан С.Майнбаяр нарын бөхчүүдийн барилдах эрхийг хоёр жилээр хассан шийдвэр гаргасан билээ. Уг асуудал багагүй маргаан дагуулж, шийтгэл хүлээсэн бөхчүүд хөдөө гадаа, хилийн чанад дахь барилдаануудад зодоглож, ард түмнийг талцуулаад байв.

Улмаар дээрх нэр бүхий бөхчүүдийн гомдлын дагуу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас эдгээр бөхчүүдийг барилдуулах шийдвэр гаргасан юм. Гэсэн хэдий ч МҮБХ дэлхий дахины зарчмаар буюу “Олон улсын допингийн эсрэг агентлаг”-ийн дүрэм журмын дагуу эдгээр бөхчүүдийг барилдуулах боломжгүй хэмээн удаа дараа мэдэгдэж байсан юм. Гэтэл саяхан буюу зургадугаар сарын 14-нд дээрх бөхчүүд буруугаа хүлээж, уучлал хүсч, ногдуулсан шийтгэлийн 70 гаруй хувийг эдэлсэн тул барилдах эрхийг сэргээж өгөхийг хүссэн өргөдлийг МҮБХ-нд гаргасан байна. Уг өргөдлийг МҮБХ-ний тэргүүлэгч гишүүд хэлэлцээд, тэргүүлэгчдийн дийлэнхийн саналаар барилдуулахаар шийдвэрлэжээ. Тэргүүлэгч 15 гишүүнээс:

Дархан аварга Б.Бат-Эрдэнэ

Улсын арслан Д.Азжаргал

Улсын гарди И.Доржсамбуу

Улсын гарди Ш.Жаргалсайхан

Улсын харцага Л.Бадарч

Бөхийн зүтгэлтэн Б.Түмэнбаяр

Бөх тайлбарлагч Ц.Батнасан

Гарын даа Ё.Амарбаясгалан нар зөвшөөрсөн бол,

Улсын арслан Д.Ганхуяг

Улсын гарди Д.Рагчаа

Улсын заан Ц.Мягмарсүрэн

Улсын заан Ц.Магалжав

Улсын харцага Г.Элбэг

Улсын харцага Т.Өсөх-Ирээдүй

Бөх судлаач Б.Цогтбаатар нар дэмжээгүй байна.

Уг шийдвэр гарсантай холбоотойгоор “Наадмын сорилго” барилдаанд улсын заан Б.Пүрэвсайхан, улсын начин Э.Даш, аймгийн хурц арслан Б.Номиндалай нар барилдахаар бүртгүүлсэн байна. Улмаар барилдаан эхлэхийн өмнөхөн улсын аварга Ч.Санжаадамба тэргүүтэй бөхчүүд допинг хэрэглэсэн бөхчүүдтэй барилдахгүй, мөн тэднийг бусад бөхчүүдтэй ч барилдуулахгүй хэмээн эсэргүүцэж, МҮБХ-ны удирдлагуудтай уулзав. Барилдаан эхлэх цаг болоход уламжлал ёсоор засуулууд тэргүүлэн гарч ирлээ. Гэсэн ч бөхчүүд гарч ирсэнгүй.

Бөхийн барилдаан эхлэх цагаас 30 минут өнгөрөв. Бөхчүүд маргалдсаар байлаа.

Сорилго барилдаан зодоглохоор бүртгүүлсэн улсын арслан П.Бүрэнтөгс, улсын арслан Р.Пүрэвдагва, улсын гарди Ж.Бат-Эрдэнэ, улсын заан Б.Батмөнх нарын тэргүүтэй бөхчүүд МҮБХ-ны тэргүүлэгчдийн шийдвэрийг эсэргүүцэж, Ч.Санжаадамба аварга нартай нэгдсэн нь энэ байв. Монгол Бөхийн Өргөөний бөх гарах хэсэгт ширүүн маргаан өрнөж байлаа. Улсын аварга Ч.Санжаадамба, улсын гарьд Ж.Бат-Эрдэнэ, улсын начин Д.Цогзолдорж нар нэр бүхий бөхчүүдийг шийтгэлийн хугацаагаа дуусгаад барилдахыг шаардаж, мөн МҮБХ-ны дэд тэргүүн, улсын заан Ц.Магалжавт тэргүүлэгчдийнхээ гаргасан шийдвэрийг эргэн харах хэрэгтэйг хэлж байв. Харин улсын заан Б.Пүрэвсайхан, улсын начин Э.Даш нар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар болон МҮБХ-ны тэргүүлэгчдийн гаргасан шийдвэрийг дагахаа илэрхийлж, барилдана хэмээж байлаа.

Бөхийн барилдаан эхлэх цагаас 30 минут өнгөрөв. Бөхчүүд маргалдсаар байлаа. Зохион байгуулагчдын шаардсанаар бөхчүүд гарч жагсав. Энэ үед улсын заан Д.Мягмар ирж улсын заан Б.Пүрэвсайханыг энэ барилдааныг өнжиж, асуудлаа дахин хэлэлцүүлэхийг хүссэн боловч Б.Пүрэвсайхан талбай руу гарч жагслаа. Энэ үед аймгийн хурц арслан Б.Эрдэнэхүү, улсын начин Д.Анар нар тэргүүлэн талбайг орхив. Арслан, начин нарын араас улсын харцага, начингууд олноороо талбайгаас гарч явлаа.

Энэ үед МҮБХ-ны дэд тэргүүн, улсын заан Ц.Магалжав “МҮБХ-ны тэргүүлэгчид гаргасан шийдвэрээ дахин хэлэлцэх байх. Энэ удаагийн барилдаанд нэр бүхий гурван бөхийг барилдуулахгүй байхаар шийдсэн. Тиймээс бөхчүүд дэвжээгээ, бөхчүүдээ, үзэгчдээ хүндлэнэ үү” хэмээн хэлэв. Улсын заан Б.Пүрэвсайхан дэвжээг орхин явахдаа малгайгаа авч ёслоод гарсан юм. Зааныг гармагц Ховд аймгийн харьяат ихэнх бөхчүүд мөн талбайг орхин гарлаа. Харин улсын харцага начингууд талбайд эргэн жагсав. Ийнхүү удтал маргаж, элдэв асуудал дагуулсны эцэст бөхийн барилдаан эхлэхээр болов.

Өрнөсөн маргааны талаар улсын аварга Ч.Санжаадамба “Үндэсний бөхийн холбооны хэсэг бүлэг хүмүүс энэ асуудлыг шийдсэн гээд байна. МҮБХ гэдэг бол бөхчүүдийнхээ эрх ашгийг хамгаалах ёстой байгууллага. Гэтэл барилдах эрх нь сэргэх болоогүй байгаа 5-6 бөхийн төлөө 1000 гаруй бөхийн эрх ашгийг зөрчсөн шийдвэр гаргасан байна. Үүнийг бөхчүүд эсэргүүцэж байна. Ер нь энэ бол хувь хүнд нь хандсан асуудал огт биш. Ө.Бат-Орших, Б.Пүрэвсайхандаа ердөө ч биш. Дэлхий дахин, хүн төрөлхтөн допингийг эсэргүүцэж байгаа. Монгол бөх бол монголын асар их өв соёлыг тээж яваа зүйл. Тиймээс допинг гэх хор хөнөөлт зүйлээс ангид байх ёстой. Монгол бөх удамшиж барилддаг. Гэтэл энэ допинг монгол бөхийн удмын санг устгаж байна” хэмээсэн юм.

Допинг тойрсон асуудал ийнхүү МҮБХ-ны маргаанаас ч илүү олны анхаарлыг татаж эхэллээ.

2019-06-24 16:25 GMT+8
Энгийн уншилт
  Товч унших

Холбоотой мэдээллүүд
  • Шинэ мэдээ

  • Их уншсан

  • Их сэтгэгдэлтэй

Ерөнхийлөгчийн санаачилсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн УИХ-ын гишүүдийн тоог 108 болгож, бүрэн эрхийн хугацааг таван жил болгох заалтыг та дэмжиж байна уу.
Нийт 336 санал өгсөн байна.

Хөгжүүлэлт хийгдэж байна. Тун удахгүй танд хүрэх болно.

Та яг одоо вэбсайтын сайжруулалтын альфа хувилбарыг үзэж байна. Энэхүү хэсэг бүрэн дуусаагүй байгаа бөгөөд тун удахгүй танд хүрэх болно.

Санал хүсэлт илгээх

Та өөрт бодогдож байгаа зүйлсийг бидэнтэй илэн далангүй хуваалцахыг хүсэе. Таны санал бидний хөгжүүлэлтийн ажилд маш их тус хүргэх юм.
Танд баярлалаа.

0%
  Товч унших

Дараагийн мэдээ