Хайлт хийх

ИРГЭД: Гэр бүл үймүүлдэг хүмүүст хариуцлага тооцох зохицуулалтыг хуульдаа оруулъя

  2019-06-19
 
Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооноос Гэр бүлийн тухай хуулийн төсөлд оруулахаар иргэдийн саналыг авч, улсын хэмжээнд хэлэлцүүлэг зохион байгуулжээ. Гэр бүлийн тухай хууль 2009 онд батлагдсанаас хойш дорвитой өөрчлөлт ороогүй. Монголын гэр бүлд тулгамдсан асуудлыг сонсох гэж 21 аймаг, 9 дүүрэгт хэлэлцүүлэг явуулахад гэр бүлүүдэд тулгамдсан олон асуудлыг хуулиар зохицуулах зайлшгүй шаардлага байгаа нь харагдлаа хэмээн мэдээлэв. 

Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны дарга, Баянгол дүүргийн Засаг дарга С.Одонтуяа, Гэр бүлийн тухай хуулийн төсөлд иргэдийн саналыг 21 аймаг, 9 дүүрэгт хэлэлцүүлэг явуулж, авсан. 10 мянга орчим иргэдээс авсан саналыг харахад гэр бүлийн боловсролыг цэцэрлэг, сургуулиас эхлээд нас насныханд зориулсан сургалт явуулж байя гэсэн санал олноор ирлээ. Мөн гэр бүл салалт нийгэмд маш их байна. Гэр бүл салалтаас болж хүүхэд, эмэгтэйчүүд хамгийн их хохирдог. Гэр бүл салсан тохиолдолд хүүхдэд олгох тэтгэмжийг тасалдалгүй олгуулах үүднээс тодорхой зохицуулалт хийх шаардлага байна. 

Бид уг хуулийн төсөлд ирүүлсэн иргэдийн санал бүхий албан бичгийг УИХ-ын гишүүн З.Нарантуяа болон Ерөнхийлөгчийн зөвлөх Д.Үүрийнтуяа нарт өгнө гэв. 

Нөгөө талаар тогтвортой гэр бүлийг үймүүлж байгаа хөндлөнгийн хүмүүст хариуцлага тооцох зохицуулалтыг хуулийн төсөлд оруулмаар байна гэсэн санал иргэдээс гарчээ. 
 
Монголд жилд 4000-5000 гэр бүл шүүхээр салж байна. Салсан арван гэр бүлийн хоёр нь хүүхдийнхээ тэтгэмжийг авч байна. Гэр бүл салснаар хүүхдийн хөгжил, эрүүл мэнд, сэтгэл зүйд сөргөөр нөлөөлж байна. 

Гэр бүл салсан тохиолдолд "Төрөөс эргэн төлөгдөх тэтгэлгийн сан" бий болгож тэр сангаас тухайн хүүхдүүдэд ногдох тэтгэлгийг олгож, хуулийн дагуу шийдвэр гарсны дараа эцгээс нь нөхөн төлүүлэх санал гарсан. Гэр бүл салсны дараа хүүхдэд тэтгэлэг өгөх хүртэл олон жил өнгөрдөг, хүүхдүүд хохирдог. Хүүхдийг эдийн засгийн эрсдэлээс хамгаалах энэ зохицуулалтыг иргэд их дэмжиж байна гэсэн юм. 

Нийтэлсэн:

Э.Оргил

Сэтгүүлч

2019-06-19 11:54 GMT+8
Энгийн уншилт
  Товч унших

Холбоотой мэдээллүүд
  • Шинэ мэдээ

  • Их уншсан

  • Их сэтгэгдэлтэй

Ерөнхийлөгчийн санаачилсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн УИХ-ын гишүүдийн тоог 108 болгож, бүрэн эрхийн хугацааг таван жил болгох заалтыг та дэмжиж байна уу.
Нийт 336 санал өгсөн байна.

Хөгжүүлэлт хийгдэж байна. Тун удахгүй танд хүрэх болно.

Та яг одоо вэбсайтын сайжруулалтын альфа хувилбарыг үзэж байна. Энэхүү хэсэг бүрэн дуусаагүй байгаа бөгөөд тун удахгүй танд хүрэх болно.

Санал хүсэлт илгээх

Та өөрт бодогдож байгаа зүйлсийг бидэнтэй илэн далангүй хуваалцахыг хүсэе. Таны санал бидний хөгжүүлэлтийн ажилд маш их тус хүргэх юм.
Танд баярлалаа.

0%
  Товч унших

Дараагийн мэдээ