Хайлт хийх

Үхэл ба цаг хугацаа

Цаг хугацааны үнэ цэнийг алттай зүйрлэдэг. Тэгвэл менежер хүний амжилт энэхүү  алтаар хэмжигддэг. Гэтэл олон хүн мөнгө эсвэл өсөлтөөр хэмжигддэг гэж эндүүрдэг байна.

Бид  өөрсдийн  амжилтаа “Жилд ХХХХ төгрөгийн ашигтай”, “Улиралд ХХХХ хувийн өсөлттэй” ажиллалаа гэх мэтээр тухайн цаг хугацаанд үзүүлсэн санхүүгийн үзүүлэлтээрээ дүгнэдэг. Өөрөөр хэлбэл тухайн цаг хугацаа нь бизнесийн амжилтын гол хэмжүүр юм.

Хэдийгээр бизнесийн үндсэн гол нөөцийг Хүн, Мөнгө, Технологи гэж орчин үед үздэг ч бид Цаг Хугацаа хэмээх суурь нөөцийг яасан ч орхигдуулж болохгүй.

Учир нь Хүн, Мөнгө, Технологийг бид хаанаас ч олж болно.  Харин цаг хугацаа хэзээ ч нөхөгддөггүй. Сайн хүмүүс ажлаасаа гарсан ч бид илүү чадвартайг нь сонгож болно. Технологи хоцрогдлоо гэхэд бид шинэ технологи гаргачихаж чадна. Харин хэн ч хэзээ ч цаг хугацааг эргүүлж авчирч чадахгүй.

Учир нь цаг хугацаа хүн бүрт заагтай оногдсон байдаг. Гэтэл үүрд амьдарч, ажиллах мэт аяглах менежер, бизнесмэнүүд маш олон. Бизнес эрхэлнэ, менежмент хэрэгжүүлнэ, захирал болно гэдэг нь тэр чигтээ психологийн асуудал юм. Сэтгэл зүйн бэлтгэлгүй, хүмүүсийн сэтгэл зүйг таньж, удирдаж чаддаггүй хүнд энэ ажил огтхон ч тохирохгүй.

Тийм ч учраас би танд менежментийн ухааныг психологи, философийн үүднээс авч үзэхийг санал болгож байна. Сүүлийн үед сэтгэл зүйчид компанийн захирлуудыг долоо хоногт ядаж 1 удаа үхлийн тухай бодохыг зөвлөж байгаа нь санамсаргүй зүйл биш юм. Хэрэв үхлийн тухай огтхон ч боддоггүй, цаг хугацаа хэрхэн хурдан урсан өнгөрдгийг  мэддэггүй хүнээр захирал хийлгэвэл тэр компанийн хувь заяа хэрхэх нь ойлгомжтой.

Үхлийн тухай бодох нь хязгаарлагдмал цаг хугацааг хэрхэн зөв ашиглаж, хэрхэн яаж хамгийн өндөр бүтээмжийг үзүүлэх вэ гэсэн натурал асуултад хүргэдэг.

Үхэл ба цаг хугацаа

2018-09-11 15:00 GMT+8
Энгийн уншилт
  Товч унших

Холбоотой мэдээллүүд
  • Шинэ мэдээ

  • Их уншсан

  • Их сэтгэгдэлтэй

Хөгжүүлэлт хийгдэж байна. Тун удахгүй танд хүрэх болно.

Та яг одоо вэбсайтын сайжруулалтын альфа хувилбарыг үзэж байна. Энэхүү хэсэг бүрэн дуусаагүй байгаа бөгөөд тун удахгүй танд хүрэх болно.

Санал хүсэлт илгээх

Та өөрт бодогдож байгаа зүйлсийг бидэнтэй илэн далангүй хуваалцахыг хүсэе. Таны санал бидний хөгжүүлэлтийн ажилд маш их тус хүргэх юм.
Танд баярлалаа.

0%
  Товч унших

Дараагийн мэдээ