Хайлт хийх

Бартааны хаан Ниссан Патрол

Эр, бяр нь дэндсэн энэ машины түүх ерөөсөө нэг хүнээс эхтэй. Тэр нь бас Япон хүн байх агаад аль тэртээ 1880 онд их наран улсын Ямагүчи хэмээх хотод төрсөн, Айкава гэдэг нөхөр. Тэр 1903 онд Токиогийн эзэн хааны их сургуулийг инженер мэргэжлээр суралцан төгсөөд ажил, амжилтынхаа гарааг та бидний сайн мэдэх Тошибагаас эхэлжээ. Гэтэл түүний авдаг цалин гэж “Ээ харлаа, энэ чинь одоо юув дээ” гэмээр өөдгүй жаахан юм байсан ч Айкава ёстой л “гуяа борцлон” зүтгэсээр хэсэгхэн хугацааны дараа Америкийг зорих хангалттай мөнгө цуглуулчихсан байлаа. 

Хүсэл мөрөөдөлдөө хүрэхийн тулд өлсөх, цангах, өмсөх зүүхээр дутахыг юман чинээ санаагүй Айкава Америкт очоод төмөр гэж юу болох, төмөрлөгийг хэрхэн ашиглах нарийн технологид Япон хүний хурц гярхай, хашир хянуур, нөр хичээнгүй зангаараа суралцаад иржээ. Хэзээ ч хойшоо алхаагүй, зөвхөн урагшаа л зүтгэсэн Айкава эх орондоо ирсэн даруйдаа Иноү Кауру, улс төрч Чошү нарын дэмжлэгтэйгээр Хитачи Металл компанийг 1909 онд худалдаж авчээ. Хожим тэрбээр 1928 оны хавьд хүргэн ах Кухараагаас өөр нэгэн компани худалдаж аваад түүнийгээ Nipon Sangyo гээд нэрэлчихэв. Энэ бол ирээдүйн алдарт Ниссаны санаанд оромгүй, даруухан эхлэл байлаа.

Бартааны хаан... ингээд хэлчих юм бол хэн ч түүнтэй маргахгүй. Яагаад гэвэл тэр яах аргагүй газрын бартаа, саад, ус шавар, уул давааны хаан мөнөөсөө мөн.

Танилц: Түүнтэй эн зэрэгцэхүйц төмөр хүлгүүд байх ч Патрол бол Патрол...

Гийнгоо радио 100,5-ийн “Алдрын танхим” нэвтрүүлгийн Nissan Patrol дугаарыг хүлээн авч сонсоно уу. 

  Энэхүү мэдээ нь хуучирсан буюу 2017.12.23 - нд нийтлэгдсэн байна.

Бартааны хаан Ниссан Патрол

2017-12-23 13:27 GMT+8
Энгийн уншилт
  Товч унших

Холбоотой мэдээллүүд
  • Шинэ мэдээ

  • Их уншсан

  • Их сэтгэгдэлтэй

Ерөнхийлөгчийн санаачилсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн УИХ-ын гишүүдийн тоог 108 болгож, бүрэн эрхийн хугацааг таван жил болгох заалтыг та дэмжиж байна уу.
Нийт 1093 санал өгсөн байна.

Хөгжүүлэлт хийгдэж байна. Тун удахгүй танд хүрэх болно.

Та яг одоо вэбсайтын сайжруулалтын альфа хувилбарыг үзэж байна. Энэхүү хэсэг бүрэн дуусаагүй байгаа бөгөөд тун удахгүй танд хүрэх болно.

Санал хүсэлт илгээх

Та өөрт бодогдож байгаа зүйлсийг бидэнтэй илэн далангүй хуваалцахыг хүсэе. Таны санал бидний хөгжүүлэлтийн ажилд маш их тус хүргэх юм.
Танд баярлалаа.

0%
  Товч унших

Дараагийн мэдээ