Хайлт хийх

ДОЛОО ХОНОГИЙН ТОЙМ: Төв цэвэрлэх байгууламжийн дөрвөн ажилтан хуримтлагдсан хийд хордож, амиа алдлаа

  2019-04-20
 
Өнгөрч буй долоо хоногийн онцлох үйл явдлууд юу байв?  

Энэ сарын 16-нд буюу өнгөрсөн мягмар гарагт энэ осол болсон юм. Хорт хийд хордсоны улмаас Төв цэвэрлэх байгууламжийн лаг руу унаж дөрвөн иргэн амиа алдлаа. Тэдний цогцсыг онцгой байдлын аврагчид гарган авчээ. 

Амиа алдсан дөрвөн хүн Төв цэвэрлэх байгууламжийн ажилтнууд бөгөөд 1981-1987 онд төрсөн гэдгийг ЦЕГ-аас мэдээлсэн юм. Мөн хордсон таван хүн эмнэлэгт хүргэгдэн эмчилгээ хийлгэж байгаа юм.

УЛС ТӨР

Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаан өнөөдөр болж, Монгол Улсын Ерөнхий прокурорын орлогчийн албан тушаалд Максимын Чинбат, Содонгийн Алиманцэцэг нарыг томилох асуудлыг зөвшилцөхөөр хүргүүлсэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн саналыг хэлэлцэн дэмжлээ. Иймд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин зургадугаар зүйлийн 2, Прокурорын тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсгийг тус тус үндэслэн “Албан тушаалд томилох тухай” хоёр зарлиг гаргаж, Максимын Чинбат, Содонгийн Алиманцэцэг нарыг Монгол Улсын Ерөнхий прокурорын орлогчоор тус тус томилов.

УИХ-ын гишүүн асан Д.Гантулга МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалангийн орон тооны бус зөвлөхөөр ажиллахаар болжээ. Энэ талаар МАН-ын хэвлэлийн албанаас тодруулахад “Үнэн. Орон тооны бус зөвлөхөөр ажиллахаар болсон” гэлээ.

НИТХ-ын төлөөлөгч С.Мөнхчулуун Хүлэмжийн аж ахуй эрхлэгчдийн холбоо болон хүлэмжийн аж ахуй эрхлэгчдийн хамт өчигдөр хэвлэлийн бага хурал хийв. Тэд Монгол Улсын нутаг дэвсгэрт Хятадын компаниар хүлэмжийн аж ахуй эрхлүүлэхийг зогсоох,  "Тяньжин фүүдс" компанид өгөх гэж буй 50 га газрыг нээлттэй сонгон шалгаруулалтаар дотоодын ААН, иргэдэд хүлэмжийн аж ажуй эрхлэх зорилгоор олгох, Хүлэмжийн АА-г дэмжиж, ЖДҮ-ийн зээлд хөнгөлөлттэй нөхцөлөөр хамрагдах боломжийг олгох гэх мэт шаардлага тавьжээ. 

БУСАД ҮЙЛ ЯВДЛУУД

Өчигдөр 13:30 цагийн үед Монголын хүүхдийн ордны хойд талын барилга дээрээс замын хөдөлгөөнд оролцож байсан Приус 20 маркийн машин дээр том бетон унаж, цонх болон машины дотор салон эвдэрч хэмхэрсэн байна. Машинд жолооч болон хажууд нь нэг эмэгтэй, арын суудалд нэг эрэгтэй хүн явж байжээ. Азаар хүн ноцтой гэмтэж бэртээгүй бөгөөд жолоочийн зүүн хөл бага зэрэг гэмтсэн, гарыг нь шил зүссэн гэж тус ослын гэрч ярилаа.

Хойд эцэгтээ зодуулж хүнд гэмтэл авсан дөрвөн настай хүү ЭХЭМҮТ-д сар шахам хэвтэн эмчлүүлж, бие нь сайжирч байна. Анх өнгөрсөн гуравдугаар сарын 22-нд ГССҮТ-д ухаангүй хүргэгдэн эхний хагалгаанд орсноос хойш ЭХЭМҮТ рүү шилжүүлэн эмчлэх болсон. Хүү эмнэлэгт хэвтсэнээс хойш зургаан удаа мэс засалд орж, Сэхээн амьдруулах, эрчимт эмчилгээний тасагт хэвтэж байсан юм. 

Капитал банк дампуурахад төрийн буюу татвар төлөгчдөөс хуримтлуулсан 340 орчим тэрбум төгрөг энэ банканд гацсан талаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатар мэдээлсэн юм. Тодруулбал,

  • Тэтгэврийн даатгалын сангийн 104 тэрбум,
  • Эрүүл мэндийн даатгалын сангийн 134.9 тэрбум,
  • Хөгжлийн банкны 52 тэрбум,
  • ЖДҮХС-ийн 47 тэрбум төгрөг тусбүр Капитал банкинд байршжээ. Дөрвөн жилийн өмнөөс буюу 2015 оноос Капитал банкны үйл ажиллагаа доголдож эхэлсэн ч яагаад 2016 он хүртэл татвар төлөгчдийн мөнгийг нэмж байршуулсаар байсан нь хачирхалтай.

ДЭЛХИЙД

800 гаруй жилийн түүхтэй Парисын дарь эхийн сүмд томоохон хэмжээний гал мягмар гарагт гарлаа. Орон нутгийн цагаар 18:50 цагт гал гарсан байна. Сүмд сэргээн засах үйл ажиллагаа явуулж байжээ. Сүмээс хүмүүсийг яаралтай нүүлгэн шилжүүлсэн бөгөөд нэг гал сөнөөгч гал унтраах явцдаа гэмтсэн байна.

Эцэг эх нь хүйсийг нь хүлээн зөвшөөрөөгүйгээс 23 сая охин хорвоод мэндэлж чадаагүй гэсэн судалгааны үр дүнг Америкийн үндэсний шинжлэх ухааны сэтгүүлд нийтэлсэн байна.  Харьцуулалт хийвэл энэ нь Австралийн хүн амын тоотой тэнцүү бол Испанийн хүн амын тал хувьтай, Бельги эсвэл Кубын хүн амыг хоёр нийлүүлсэнтэй, Дани, Финлянд улсын хүн амыг дөрөв дахин нийлүүлсэнтэй ижил хэмжээний тоо юм.

Нийтэлсэн:

Б.Чимэг

Gogo.mn сэтгүүлч

2019-04-20 15:50 GMT+8
Энгийн уншилт
  Товч унших

  • Шинэ мэдээ

  • Их уншсан

  • Их сэтгэгдэлтэй

Хөгжүүлэлт хийгдэж байна. Тун удахгүй танд хүрэх болно.

Та яг одоо вэбсайтын сайжруулалтын альфа хувилбарыг үзэж байна. Энэхүү хэсэг бүрэн дуусаагүй байгаа бөгөөд тун удахгүй танд хүрэх болно.

Санал хүсэлт илгээх

Та өөрт бодогдож байгаа зүйлсийг бидэнтэй илэн далангүй хуваалцахыг хүсэе. Таны санал бидний хөгжүүлэлтийн ажилд маш их тус хүргэх юм.
Танд баярлалаа.

0%
  Товч унших

Дараагийн мэдээ