Хайлт хийх

Татвар төлөгчдийн 340 тэрбум төгрөгийг Капитал банкинд байршуулсныг хэн юу гэж тайлбарлав

  2019-04-18
 
Капитал банк дампуурахад төрийн буюу татвар төлөгчдөөс хуримтлуулсан 340 орчим тэрбум төгрөг гацаад байгаа талаар салбарын сайд нь мэдээлсэн.

Тодруулбал,

  • Тэтгэврийн даатгалын сангийн 104 тэрбум,
  • Эрүүл мэндийн даатгалын сангийн 134.9 тэрбум,
  • Хөгжлийн банкны 52 тэрбум,
  • ЖДҮХС-ийн 47 тэрбум төгрөг тусбүр Капитал банкинд байршиж байв.

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар “Капитал банк бол банкны системд нөлөө бүхий банк биш. Ойролцоогоор 1 хувийг үзүүлдэг учраас банкны салбарт том нөлөө үзүүлнэ гэж бодохгүй байна. Үйл ажиллагаа нь доголдоод дөрөв орчим жил болж байсан” хэмээн мэдээлсэн.

Мөн тэрбээр хамгийн анх 2007 оноос эхэлж Тэтгэврийн даатгалын сан, Эрүүл мэндийн даатгалын сангийн мөнгийг энэ банкинд хадгалуулж байсан бөгөөд 2013, 2014 онд тус бүр 100 тэрбум төгрөгийг эдгээр сангаас нэмж байршуулсныг тодотгосон.

Мөн дөрвөн жилийн өмнөөс үйл ажиллагаа доголдсон учраас үүнээс хойш сангуудын мөнгийг нэмж байршуулах бус буцаан татахаар ажиллаж байсан гэв.

1.Тэтгэврийн даатгалын сангийн 104 тэрбум. Сангийн сайдын хэлснээр 2013, 2014 онд тусбүр 100 тэрбум төгрөгийг нэмж байршуулжээ. 2012-2014 онд Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайдаар С.Эрдэнэ ажиллаж байв. Харин энэ талаар тэрбээр “Нийгмийн даатгалын сангийн мөнгө бол арилжааны бүх банкууд дээр байршдаг. Түүнээс аль нэг банкин дээр онцолж байршсан юм бол байхгүй. Миний хувьд 2008 он хүртэл арилжааны банкуудтай гэрээ хийдэг байсан. 2008 оноос хойш 11 жил нэг ч банктай, нэг ч гэрээ хэлцэл хийгээгүй” гэсэн тайлбарыг өгсөн юм.

Капитал банкинд мөнгө шилжүүлэх үйл ажиллагааг Нийгмийн даатгалын зөвлөлийн шийдвэрээр хийсэн эсэх, тухайн үед зөвлөлийн гишүүдээр хэн хэн ажиллаж байсан болоод гэрээг авах хүсэлтийг Нийгмийн даатгалын санд гаргасан боловч энэ талаар мэдээлэл өгөх боломжгүй гэсэн хариуг өгсөн юм. 

2.Эрүүл мэндийн даатгалын сангийн 134.9 тэрбум. 2012-2016 онд 134,8 тэрбум төгрөг байршуулсан бөгөөд тухайн үед 2012-2014 онд салбарын сайдаар Н.Удвал, 2014-2016 онд Г.Шийлэгдамба нар толгойлж байв. Тодруулбал, 2012 оны 12 сарын 31-нд анхны 12.9 тэрбум төгрөг Капитал банкинд байршсан, 2018 он хүртэл 134.8 тэрбум төгрөг болсон гэдгийг Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл хэлсэн юм. Түүний хувьд 2018 оноос салбарын сайдаар ажиллаж буй бөгөөд сайдын ажлаа хүлээж авснаас хойш сангийн нэг ч төгрөгийг Капитал банкинд хийгээгүй гэв. Харин Капитал банкинд үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор ЭМД-ын үндэсний зөвлөл шуурхай хуралдаж, сангийн хөрөнгийг шуурхай барагдуулах талаар Капитал банкны эрх хүлээн авагчид нэхэмжлэл гаргасан. ЭМД-ын сангийн хөрөнгө бол иргэдийн эрүүл мэнд, амь насаа даатгасан мөнгө учир сангийн хөрөнгийг нэн тэргүүнд барагдуулах ёстой гэдгийг салбарын сайд нь мэдээлж байв.

3.Хөгжлийн банкны 52 тэрбумыг Н.Мөнхбат Хөгжлийн банкны захирлаар ажиллаж байхдаа байршуулсан гэдгийг Ч.Хүрэлбаатар сайд хэлсэн юм.

4.ЖДҮХС-ийн 47 тэрбум төгрөгийн тухайд 2011 онд Засгийн газрын тогтоол гарч бондоос эх үүсвэр хуваарилан арилжааны банкуудад мөнгө байршуулж эхэлжээ. Ингээд 2016 хүртэл хуримтлагдсаар 47 тэрбум төгрөг үлдсэн байна. Капитал банкинд нийт байршиж байсан ЖДҮХС-ийн мөнгө 60 орчим тэрбум төгрөгт хүрээд байсан бөгөөд энэ дүн багасаж 47 тэрбумд хүрээд байгаа талаар тус сангаас тайлбарлав. С.Батболд Засгийн газрыг толгойлж байх үед тогтоол гарч ЖДҮХС-ийн мөнгийг арилжааны банкуудад байршуулж эхэлсэн юм байна. 

Сангийн сайдын хэлснээр дөрвөн жилийн өмнөөс Капитал банкны үйл ажиллагаа доголдож эхэлсэн байхад яагаад 2016 он хүртэл татвар төлөгчдөөс хуримтлуулсан мөнгийг тус банкинд нэмж байршуулсаар байсан нь хачирхалтай.

Нийгмийн даатгалын сангийн мөнгийг арилжааны бүх банкууд дээр байршдаг, тэтгэвэр авч буй хүн өөрийн хүссэн банкаар дамжуулан авах боломжтой ч эрсдэл бий болсон байхад банкуудын тооноос хасалгүй өнөөдрийг хүрсэн нь мөн л эргэлзээ төрүүлж байгаа юм.

Нийтэлсэн:

Р.Адъяасүрэн

Сэтгүүлч

2019-04-18 08:30 GMT+8
Энгийн уншилт
  Товч унших

Холбоотой мэдээллүүд
  • Шинэ мэдээ

  • Их уншсан

  • Их сэтгэгдэлтэй

Автомашингүй өдрийг зуны улиралд сард нэг удаа хийвэл та дэмжих үү?
Нийт 1130 санал өгсөн байна.

Хөгжүүлэлт хийгдэж байна. Тун удахгүй танд хүрэх болно.

Та яг одоо вэбсайтын сайжруулалтын альфа хувилбарыг үзэж байна. Энэхүү хэсэг бүрэн дуусаагүй байгаа бөгөөд тун удахгүй танд хүрэх болно.

Санал хүсэлт илгээх

Та өөрт бодогдож байгаа зүйлсийг бидэнтэй илэн далангүй хуваалцахыг хүсэе. Таны санал бидний хөгжүүлэлтийн ажилд маш их тус хүргэх юм.
Танд баярлалаа.

0%
  Товч унших

Дараагийн мэдээ