Хайлт хийх

Т.Шимизү: Монголчуудын эв нэгдэл маш суларсан байна

  2019-06-23
 
Монголчуудад элэгтэй, Монголчуудын хүндлэлийг хүлээж чадсан хүмүүсийн нэг бол яах аргагүй Япон Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайдаар ажиллаж байсан Такэнори Шимизү.

Түүнийг ажлаа өгснөөс нь хойш бид гурван ч удаа ярилцлага авахад Монголчуудын төлөө, ирээдүйн хөгжил дэвшилд хөтлөхөд дэм болох олон санааг илэн далангүй хэлсээр ирсэн билээ.

Тиймээс ч энэ удаад Монгол Улсад ирээд байхад нь завшааныг ашиглан ирсэн зорилго хийгээд цаашид хэрэгжүүлэх ажлынх нь талаар хөөрөлдсөнөө уншигч тантай хуваалцаж байна.

Хэзээний л бидний төлөө гэсэн сэтгэлээр өгдөг зөвлөгөөгөө ч ярилцлагын төгсгөлд хэлээд авна лээ.

ИХЭЭХЭН АНХААРАЛ ТАВИХГҮЙ БОЛ СУРГАЛТЫН ЭМНЭЛЭГ ЗОРИЛГОО БИЕЛҮҮЛЖ ЧАДАХГҮЙ

-Сүүлд тантай уулзсанаас хойш жилийн хугацаа өнгөрчээ. Энэ удаад Монгол Улсад ямар ажлаар ирсэн талаар яриагаа эхэлье.
-АШУҮИС-ийн харьяа Монгол Япон сургалтын эмнэлэгт нээлтийн үйл ажиллагаанд оролцох, Японы анагаахын их сургуульд бакалаврын зэрэгт суралцах оюутны ярилцлагын шалгалтад оролцохоор ирсэн.

Нээлтийн үйл ажиллагаа гэдэг миний ойлголт бол иргэдэд за өнөөдрөөс эхлэн та бүхэн энэ эмнэлгээр үйлчлүүлж болно гэсэн утгатай болов уу гэж бодоод ирсэн ч яг хэзээ ашиглалтад оруулж чадах нь одоогоор мэдэгдэхгүй байна

-Элчин сайдаар ажиллаж байхдаа, ажлаа өгөөд ч анхаарал тавьсаар ирсэн асуудал бол АШУҮИС-ийн харьяа сургалтын эмнэлэг шүү дээ. Нээлтийн үйл ажиллагаанд биечлэн оролцсон хүний хувьд сэтгэгдэл өндөр байгаа байх.
-АШУҮИС-ийн дэргэдэх эмнэлгийн нээлтэд манай Гадаад харилцааны сайд Т.Коно ирж нээлтийн ажиллагаанд үг хэлсэн. Би маш их баярлаж байна. Юуны түрүүнд яагаад АШУҮИС-ийн харьяа эмнэлгийг байгуулахаар болсон бэ гэдгийг ярья. Би 2011 оны аравдугаар сард Монгол Улсад суух Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайдаар томилогдсон. Өмнөх Элчин сайдын үед Ангаахын их сургуулийн харьяа эмнэлгийг барих хүсэлтийг хүлээн авч Токиод Гадаад харилцааны яаманд хүргүүлж байсан ч хүлээн зөвшөөрөөгүй. Миний хувьд Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин Н.Норовбанзад гуайтай сайхан нөхөрлөж явсан. Түүнээс гадна олон эмчилгээ оройтон амь насаа алдсан тохиолдлыг мэднэ. Шалтгааныг судалж үзэхэд буруу болон оройтож оношилсноос болсон байсан. Энэ нь эмчийн чадвар сул байгаатай холбоотой. Тиймээс анагаахын сургуулийн харьяа эмнэлэгтэй болж, оюутан болсон цагаас нь эхлээд багштайгаа газар дээр нь оношилгоо хийснээр сургууль төгсөөд нарийн салбарт ажлаа эхэлдэг жишээтэй.

Ийм механизм социализмын үед Монголд байсан байж магадгүй, түүнээс хойш эмнэлэг, их сургуулийн хоорондын харилцаа зогссон юм уу эсвэл өөрчлөгдөөд тийм туршлага оюутанд өгөх завшаан багассан. Тиймээс Монголд заавал АШУҮИС-ийн харьяа эмнэлэг барих ёстой, үүгээр дамжин оюутан, эмч нарын чадварыг дээшлүүлж судалгаа хийснээр Монголын анагаахын салбарт тодорхой дэвшил гарч ирнэ гэж бодсон. Ингээд л сайд болсноос хойш хамгийн түрүүнд энэ сургуулийг барих төсөл дээр маш их ажилласан.

Барилгын ажил эхлээд гурван жил өнгөрлөө. Би жаахан оройтсон гэж бодож байгаа ч барилга маш гоё болсон байна

-Анх ярьж эхэлснээс хойш нэлээд хугацаа өнгөрсөн. Японд тантай уулзаж байхад мөн л хугацааны асуудал дээр санаа зовж байсан. Хугацаанаас гадна өөр бэрхшээлүүдийг ч туулсан шүү дээ.
-Эхлээд Токиод энэ хүсэлтийг амар хүлээж аваагүй. Хэд хэдэн удаа энэ эмнэлэг яагаад Монголд хэрэгтэй вэ гэдэг талаар уулзалт хийж, танилцуулсан. Монгол Улс хөгжиж байгаа учраас Японы Засгийн газрын зүгээс цаашид буцалтгүй тусламж үзүүлэх боломжгүй. 1990 оноос хойш бид Нарны гүүр, Нарны зам гэх мэт бүтээн байгуулалтад тууштай дэмжсээр ирсэн. Монголчуудад хэрэгтэй, тустай зүйлс болсон гэж үзэж байгаа ч хамгийн сүүлийн буцалтгүй тусламж нь энэ эмнэлэг байх хэрэгтэй, эмнэлгийг барих нь олон хүнд хэрэгтэйгээс гадна, сайнаар хүлээн авна гэж тайлбарласан. Миний Элчин сайдаар ажиллах хугацаанд Ерөнхий сайд Монголд гурван удаа, Японд Монголын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, салбарын сайд нар айлчилж байсан. Тэр үед энэ санааг Японы Ерөнхий сайд, Гадаад харилцааны сайд зэрэг албан тушаалтнуудад тавьж байгаарай гэсэн зөвлөгөөг өгч байсан. Үүний үр дүнд 2014 онд 1.4 сая америк долларын төсөвтэй зураг төслийг манай Засгийн газар хүлээн зөвшөөрч, нот бичигт гарын үсэг зурж байсан. Ингээд хагас жилийн дараа жинхэнэ буцалтгүй тусламжийг өгөхөөр болсон. Нийт 80 сая америк долларыг олгох гэрээнд тухайн үеийн Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэнтэй гарын үсэг зурж байсан.

2016 онд эмнэлэг барих төсөл эхэлсэн. Барилгын ажил эхлээд гурван жил өнгөрлөө. Би жаахан оройтсон гэж бодож байгаа ч барилга маш гоё болсон байна лээ. Дотор нь ороод харвал тоног төхөөрөмж, уур амьсгал нь яг Японы эмнэлэг шиг болсныг хараад баяртай байна.

Гэхдээ хэд хэдэн зүйлд санаа зовж байна. Би нээлтийн үйл ажиллагаанд оролцоно гэж бодож ирсэн. Нээлтийн үйл ажиллагаа гэдэг миний ойлголт бол иргэдэд за өнөөдрөөс эхлэн та бүхэн энэ эмнэлгээр үйлчлүүлж болно гэсэн утгатай болов уу гэж бодоод ирсэн ч яг хэзээ ашиглалтад оруулж чадах нь одоогоор мэдэгдэхгүй байна. Магадгүй гурван сарын дараа болов уу гэсэн яриа сонссон. Тэр харамсалтай байна.

Мөн Японы Гадаад харилцааны яамнаас эмнэлгийн зөвшөөрөл авахдаа сургуулийн харьяа эмнэлгийг барьснаар тэнд багш, оюутнууд газар дээр нь өвчний оношилгоо, судалгаа хийх боломж гарч, ингэснээр Монголын эрүүл мэндийн салбарт дэвшил гаргана гэж ойлгож байсан. Ингэж ойлгож байсан учраас их хэмжээний мөнгө зарцуулсан. Гэвч яг хүлээж байсан зорилго маань биелэж чадах эсэхэд санаа зовж байна.

Монгол, Япон олон хүний ачаар Баянзүрх дүүрэгт ийм сайхан эмнэлэгтэй болсон тул аль болох хурдан ашиглалтад оруулаасай гэж хүсмээр байна

Японоос энэ тал дээр санаа тавих хэдий ч хүлээн авсан Монголын тал ихээхэн анхаарал тавихгүй бол энгийн эмнэлэг болоод дуусна. Энэ бол миний сэтгэл өндөр байгаа хэдий ч хажуугаар нь санаа зовж байгаа зүйл.

Нээлтэд очих үед гадна хаяг дээр АШУҮИС-ийн харьяа эмнэлэг гэж бичээгүй байна. Teaching hospital гэж англиар бичсэн ч харьяа гэж байгаагүй. Магадгүй энэ эмнэлгийг шууд хариуцдаг яам нь Эрүүл мэндийн яам болсон учраас тэгсэн байх. Монголд жоохон хэцүү байна. Их сургууль нь БСШУЯ-ны харьяа, эмнэлэг нь ЭМЯ-ных. Тэгэхээр энэ хоёр яам үнэхээр сайн хамтарч ажиллахгүй бол бидний эхнээсээ зорьж ирсэн зорилгоо биелүүлж чадахгүй. Үүнд санаа зовж байна.

Мөн дээрээс нь жаахан харамсаж явдаг зүйл нь энэ төслийг хэрэгжүүлэхэд маш олон хүн оролцсон. Би тухайн үеийн Боловсролын сайд асан Н.Гантөмөр, хотын дарга асан Э.Бат-Үүл гээд олон хүн энэ төслийг хэрэгжүүлэхэд хүчтэй дэмжлэг үзүүлж байсан. Тухайн үед ботаникийн хүрээлэнд барихад хүмүүс эсэргүүцэж, хөдөлгөөн хүртэл гарсан. ЖАЙКА-ийн зүгээс ч энэ байдлаас болгоомжилж, гол судалгаа хийх төлөөлөгч ирэх хугацааг хойшлуулах санал тавьж байсан. Гэхдээ би хүлээж аваагүй. Яагаад гэвэл хүний амь наснаас илүү чухал сэдэв байхгүй. Ботаникийн цэцэрлэгт хүрээлэн чухал хэдий ч тухайн дүүрэгт эмнэлэг байхгүй. Иргэд дараа ойлгох учраас болих хэрэггүй гээд л үргэлжлүүлсэн. Тухайн үеийн боловсролын яам болон анагаахын салбарын хүмүүс маш зөв хандсны үр дүнд өнөөдөр нээлтийг зохион байгуулсан. Түүхийг мартаж болохгүй. Одоогийн дарга нар нээлт хийж байгаа нь сайн ч анх санаачилсан, дэмжсэн олон хүн байсныг энэ ярилцлагаараа дамжуулан цохон тэмдэглэмээр байна. Монгол, Япон олон хүний ачаар Баянзүрх дүүрэгт ийм сайхан эмнэлэгтэй болсон тул аль болох хурдан ашиглалтад оруулаасай гэж хүсмээр байна.

ЗАВШААН ГАРВАЛ МОНГОЛДОО ИРЭХ ХҮСЭЛТЭЙ ОЛОН ХҮН БАЙГАА Ч СУРСАН ЗҮЙЛЭЭ АШИГЛАХ БОЛОМЖ АЛГА

-Хоёр дахь ажил буюу анагаахын чиглэлээр бакалаврын зэрэг олгох тэтгэлгийн талаар асуумаар байна. Одоо нийт хичнээн оюутан энэ хөтөлбөрт хамрагдаад байна вэ?
-Монголоос Японы анагаахын их сургуульд суралцсан оюутны тоо их байгаа ч бүгд магистр, докторт суралцаж байна. Жинхэнэ утгаараа нэгдүгээр дамжаанаас эхлэн сурч, төгсөн эмчийн эрх авсан хүн байхгүй байна. Би Элчин сайдаар ажиллаж байхдаа Монгол хүний эрүүл мэндийн асуудал хамгийн чухал гэж үзээд Японы том хувийн сургуулийн даргатай уулзаж Монголоос жил тутам хоёр чадварлаг оюутныг суралцуулахаар болсон. Одоогоор таван оюутан 1-3-р дамжаанд суралцаж байна. Жил бүр АШУҮИС-д сайн суралцаж буй англи хэлтэй хоёр оюутныг шалгалт, ярилцлагаар сонгон авдаг юм. Энэ удаад ирэх хавар суралцах хоёр оюутныг шалгаруулан авах комисст орж, ажиллаж байна. 

Ингээд явахад хэдэн жилийн дараа жинхэнэ утгаараа Японы анагаах ухааны их сургуулийг төгссөн Монгол мэргэжилтэн төрөн гарна.

Бидний зорилго бол монголын эрүүл мэндийн салбарт тодорхой ахиц гаргахыг л хүсэж байна

-Хэлний бэлтгэл, бакалаврын зэрэг гээд нийт нэг оюутанд олгож буй тэтгэлгийн хэмжээ хэд орчим байдаг юм бол?
-Олон улсын анагаахын их сургуульд нэг ангид 140 оюутан байгаагаас 20 нь гадаад. Монгол, Мяньмар, Вьетнам, Лоас зэрэг Азийн бүс нутгаас үнэ төлбөргүй хүлээн авч байгаа юм. Хувийн их сургуульд сурахад маш өндөр зардалтай. Нэг хүн багадаа 50 мянган америк доллар хэрэгтэй байдаг. Энэ бүх зардлыг дааж буй их сайхан хөтөлбөр. Нэмээд энэ сургууль цаашид энэ хавраас эхлээд Монголын анагаахын мэргэжлийн салбар тухайлбал эмийн судалгаа, цусны оношилгоо, тоног төхөөрөмжийн мэргэжилтэн, сувилахуйн чиглэлээр арваад мэргэжлийн салбарт жил тутам зуун хувийн тэтгэлгийг олгохоор болсон. Шалгалт удахгүй болно. Бид мэдээллээ түгээсэн, сонирхож байгаа хүн байвал Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны сайтад мэдээллийг тавьсан.

Японы их дээд сургууль суралцахын тулд Япон хэлний мэдлэгтэй байх ёстой. Япон хэлний шалгалт N1-N5 хүртэл бий, тоо багасах тусам чадвар нь их гэсэн үг. Японы их сургуульд суралцахын тулд энэ шалгалтаар N2 байх хэрэгтэй. Монгол залуусыг Япон улсын анагаахын салбарт сургах чиглэлээр хийж буй ажлын нэг томоохон нь энэ.

 Японоос ирж буй хүмүүсийн тоо бага байгаа хамгийн гол шалтгаан нь билетийн үнэ

-Анагаахын чиглэлээр төдийгүй амжилттай суралцсан олон хүн эх орондоо ирэхгүй байгаа талаар ярьсаар байна. Энэ хөтөлбөрт суралцсан оюутнууд төгсөөд Монголдоо ажиллах гэрээтэй юу?
-Суралцаж дууссаад тодорхой хугацаанд Японд ажилласны дараа заавал эргэж ирэх гэсэн нөхцөл тавьсан. Тэр нөхцөлөөр тэтгэлгийг олгож байна.

-Эргэж ирлээ ч улсын эмнэлэгт бус томоохон хувийн эмнэлэгт ажиллаж магадгүй юм. Энэ тал дээр хатуу заалт бий юу?
-Ер нь Монголоос Японд суралцаж байгаа оюутнууд төгсөөд ирэхгүй байх нь их байна. Монголд ажлын байр байхгүй байна. Суралцсан зүйлээ ирээд ашиглах боломж алга. Өөрөөр хэлбэл, Монголын эдийн засаг хөгжөөгүй байна. Би сайн яваа гэж бодсон, арай тийм шатанд хүрээгүй байна. Гэхдээ Монгол хүн учраас завшаан гарвал, боломж олдвол Монголд ажиллах хүсэлтэй хүмүүс зөндөө байна. Харамсалтай нь өнөөдрийн нөхцөл тэдний хүсэлтийг хүлээн авах боломжгүй байна. Ирэх хүсэлтэй хүмүүс ажлын байр олдохгүй ч хувиараа бизнес эрхэлж байгаа хүмүүс нэмэгдэж байна. Тиймээс анагаахын чиглэлээр суралцаж, улсын шалгалт өгч эрх авсан эмч нар тэндээ эмнэлэгт ажиллаад, түүний дараа ирэх ёстой. Бидний бодлоор улсын эмнэлэгт ажиллаасай гэж хүсэж байгаа ч илүү цалинтай газраа ажиллаж болно гэж бодож байна. Яагаад гэвэл хүн бүрд амьдрал бий. Эзэмшсэн мэргэжлээ хувийн хэвшилд ажиллаад ч хамаагүй хамт олондоо үлгэрлэж, олон түмнийг эмчилж, эрүүл мэндийн салбарт хувь нэмрээ оруулж байгаа нь болж байгаа хэрэг. Бидний зорилго бол монголын эрүүл мэндийн салбарт тодорхой ахиц гаргахыг л хүсэж байна. Зарчмын хувьд улсын эмнэлэг гэж ойлгож байгаа ч аль нь ч байсан зорилгоо биелүүлнэ байх.

МОНГОЛЫН ЗАСГИЙН ГАЗАР АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ ЧУХАЛ ГЭЖ ЯРЬДАГ Ч ҮНЭНДЭЭ БОДЛОГО БАЙХГҮЙ

-Өнгөрсөн жил уулзахад “Монголын эдийн засгийн хөгжил: Монголд аялал жуулчлалыг хөгжүүлэх нь” сэдвийн хүрээнд судалгаа хийж байгаа гэсэн. Судалгааны үр дүнгээс танилцуулвал?
-Аялал жуулчлалын чиглэлээр хийсэн судалгааны тайланд анх удаа өөрийн нүдээр Монгол улстай танилцсан оюутнуудынхаа сэтгэгдлийг ч тусгасан. Японоос ирж буй хүмүүсийн тоо бага байгаа хамгийн гол шалтгаан нь билетийн үнэ. Жишээлбэл, өнгөрсөн есдүгээр сард оюутан билет авахаар МИАТ-ын үнэ судлахад бараг 800 америк доллар байсан. Харин БНХАУ-аар дайрахад 500 орчим америк доллар байсан. Зарим хүнд 300 америк долларын ялгаа гэдэг их том. Бид Сингапур айрлайн, Камбодж, Вьетнам уруу явах онгоцны тийзүүдийг харьцуулан үзэхэд хамгийн өндөр нь Монголынх.

Тодорхой бодлого гэдэг тухайн салбарын хөгжүүлэх, сурталчилах, дэд бүтэц хөгжүүлэхэд мөнгө хэрэгтэй

Монголын Засгийн газраас амаараа аялал жуулчлал чухал гэж ярьдаг ч үнэндээ жуулчдын тоог нэмэгдүүлэх бодлого байхгүй. Тодорхой бодлого гэдэг тухайн салбарын хөгжүүлэх, сурталчилах, дэд бүтэц хөгжүүлэхэд мөнгө хэрэгтэй. Ялангуяа сурталчилгаа. Бусад орнууд ялангуяа Сингапур, Вьетнам, Тайланд зэрэг олон орнууд олон сая жуулчдыг авч буй орнуудтай харьцуулахад Монголын хийж буй ажил бага байна. Төсвийн асуудал байна. Ийм зүйлд Засгийн газар анхаарал тавьж, Элчин сайдын яамаараа дамжуулан аялал жуулчлалыг сурталчилах ажил хийх мөнгө бараг байхгүй дээ. Маш цөөн.

Япон улсад 2003 онд “Visit Japan” хөдөлгөөнийг эхлүүлж өнгөрсөн жил 30 сая, энэ жил 40 сая орчим гадаадын жуулчин ирээд байна. Олимпийн жил энэ тоог 40 саяд хүргэх ажлыг зохион байгуулж, дэлхий даяар Япон улсыг сурталчилахын тулд Элчин сайдын яам, консулын газраас эхлээд аялалын агентлагуудад маш их төсвийг зарцуулж байна. Гадны жуулчдын Япон улсад аялахдаа зарцуулж буй мөнгө маш их. Үүгээр унаж байсан Японы эдийн засаг маш ашигтай болж, хүн бүр ойлгож байна. Би Наритагийн онгоцны буудалд буугаад “Хөөх ийм олон хүн” гэж уулга алдсан. Өмнө нь ийм байгаагүй. Миний амьдарч буй Чиба гэх жижигхэн хотод ч гэсэн гадаад хүмүүс их нэмэгдсэн. Хэтэрхий богино хугацаанд олон жуулчин нэмэгдэхэд асуудал үүсдэг учраас хэт богино хугацаанд их нэмэгдлүүлэх биш илүү тодорхой бодлогоор аажмаар хөгжүүлэх нь зүйтэй.

-Шинэ нисэх онгоцны буудал дээр ч анхаарал тавин ажиллаж байсан нь үүнтэй холбоотой гэж бодож байна.
-Элчин сайдаар ажиллаж байх үедээ анхаарал тавьж байсан шинэ нисэх буудал өдийг хүртэл ашиглалтад ороогүй байна. Байшин хэдийнэ дуусч, гардуулсан. Гэтэл хоёр жилийн хугацаанд ашиглалтад орсонгүй. Энэ хугацаанд тэр том байгууламжийг хадгалж, хамгаалахад маш их мөнгө зарцуулахаас гадна ашиглаагүй ч төлбөр хийсээр байна. Монголын эдийн засагт нэг ч төгрөгийн хувь нэмэр байхгүй. Тиймээс маш яаралтай шинэ нисэх буудлыг ашиглалтад оруулаасай, түүгээрээ дамжуулан гадаад жуулчдыг сайхан хүлээн авах нөхцөл бүрдэх юм.

Тэр том байгууламжийг хадгалж, хамгаалахад маш их мөнгө зарцуулахаас гадна ашиглаагүй ч төлбөр хийсээр байна

Өнгөрсөн хэд хоногт Монголын нислэг хойшлогдсон. Том онгоцны буудал ашиглавал нислэг хойшлох багасч, эдийн засгийн хувьд ч чухал. Менежментийн асуудлаар гэрээ байгуулж чадахгүй байгаа гэж сонссон. Энэ асуудлыг хурдан шийдээсэй гэж бодож байна.

-Туршилтын нислэг явуулах талаар яригдаж байгаа шүү дээ.
-Туршилтын нислэг хийх шатанд арай хүрээгүй байх шиг байна гэж бодож байна. Туршилтын нислэг хийх шатанд хүрсэн бол баяртай байна.

-Япон улс уруу ур чадвартай ажиллах хүч гаргах асуудал нааштай байх шиг байна.
-Би Элчин сайдаар ажиллаж байхад их хачин юм болсон. Тухайн үед Япон улсаас зуун мянган ажиллах хүч авахаар болсон талаар ярьсан. Ингээд эргээд Монголд ирэхэд манай яамны гадаа маш олон хүн ирээд “Би япон явна, виз авна” гээд ирсэн. Арай тийм шатанд хүрээгүй байгаа, хэрэгжихэд 2-3 жил хэрэгтэй талаар ярьж байсан. Үнэндээ тийм хугацаа хэрэгтэй байсан. Энэ жилийн дөрөвдүгээр сарын 1-нээс эхлэн гадаадаас ажиллах хүч авах нөхцөл өөрчлөгдсөн. Арай хялбар болсон.

Барилга, асрагч, сувилахуйн салбарын ажилтнууд японд их дутагдалтай. Японы олон компани Вьетнам, Камбож, Монгол зэрэг улсаас ажилтнууд авч байна. Хэлний бэлтгэлийн төлбөрийг төлөөд хүртэл ажилтан авч байна. Гурван жилийн өмнө Японд суралцаж, амьдардаг Монголчууд 7000 байсан. Өнгөрсөн жил бараг 10 мянга болсон. Богино хугацаанд ингэж нэмэгдсэн. Хоёр жилийн хугацаанд хэлний сургалтад хамрагдан компанид ажиллах, их дээд сургуульд суралцах гэсэн хоёр замаар явж байна. Одоо ажиллах хүч хэрэгтэй учраас пүүс, компаниуд ажиллах хүчин авах “тэмцээн”-д оролцож байна гэсэн үг. Хичнээн сайхан компани, эмнэлэг байсан ч ажиллах хүчингүй бол дампуурах учраас сургалтын төлбөрийг төлөөд ажилтан авч байна.

Байгуулсан гэрээ бол ерөнхий, түүнээс яг яаж ажилтан авах талаар тусгаагүй. Тиймээс Япон, Монголын хуулийн дагуу л ажиллах ёстой.

-Эрүүл мэнд, боловсролын салбар төдийгүй соёл урлагийн салбарт ч ажиллаж байх шиг байна. Зуурдын сэтгэл киноны дуучины тоглолтын Монголд зохион байгуулахаар ажиллаж байгаа талаар дууллаа.
-1972 оны үед анх Япон кино Монголд гарсан. Манай хоёр улс дипломат харилцаа тогтоосон байсан учраас энэ киног үзүүлсэн байх. Энэ киног үзсэн Монгол залуус киногоор дамжуулан манай улсын талаар ойлголттой болж байсан. Киноны дуу ч маш гоё, бүжиглэхэд тохирсон учраас миний үеийнхэн дуртай. Энэ онд манай хоёр улсын соёлын харилцаа тогтоосны 45 жилийн ой тохиож байгааг тохиолдуулан энэхүү дууг дуулсан дуучинг энэ зун урьж авчрахаар болсон ч ажил ихтэй амжихгүй тул ирэх 2-3 сард авчрахаар хүсэлт тавьсныг хүлээн авсан. Дууны нэр Японоор “Хайрын улирал” боловч Монголд Оросоор дамжин ирсэн учраас жаахан өөр нэр өгсөн шиг байгаа юм. Энэ хүний тоглолтыг зохион байгуулахаар бэлтгэл ажлыг хийж байна.

МОНГОЛЧУУД ГАДААДАД ЭВТЭЙ, ГЭТЭЛ ЭХ ОРОНДОО ЯАГААД...

-Чүү-Оо их сургуульд Монголын талаарх хичээлээ үргэлжлүүлэн заасаар байгаа юу?
-Би гурван семинарт багшилж байгаа. Нэг нь Олон улсын харилцаа, олон улсын хуулийн лекц. Нэг лекц нь 100 минут түүнийг 28 удаа хийнэ. Энэ их хэцүү шүү. Оюутан хүртэл ядарна. Өнгөрсөн жил 220 оюутан миний лекцэнд суусан. Энэ жил 600 болчихсон. Есдүгээр сараас нэг долоо хоногт 2 удаа гээд нийт 28 лекц уншина. Яана аа гэж санаа зовж байна. 220 байхад сайн байсан. Энэ жил 600 болсон. Их сургуульдаа талыг нь болгож өгөөч гэж хүсэлт тавьсан ч оюутнууд сонгосон, том танхим байгаа та хийгээрэй гэсэн. Тийм болохоор би сайн бэлтгэхгүй бол болохгүй.

Хүн худалдаж авахгүй бэлэг хийлээ гээд мөнгө болохгүй. Тэгвэл гаднын хүмүүсийн дуртай бэлгийг судалж сайт нээж, мэдээлэл тавина

Үүний хажуугаар бусад сургуульд байхгүй Монголын тухай гурван семинар хийж байна. Нэгдүгээр ангийн оюутнуудаас Монгол улсыг сонирхож байгаа 12 оюутныг сонгон семинар хийж байна. Эхний зургаан сард би лекц уншина, оюутнууд сонирхож байгаа сэдвээр судалгаа хийж, илтгэл тавина. Өнөөдөр ч оюутнууд судалгаа хийсэн сэдвээ цахим шуудангаар илгээсээр байна. Би жаахан засаж өгөөд долдугаар сарын дундуур ном гаргана. Дараагийн хагас жилд оюутнууд МУИС-ын оюутнуудтай цахим шуудангаар харилцан сонирхсон сэдвээр асуулт асуух юм. Солилцсон мэдээллээ хичээл дээр танилцуулж, тайлан бичнэ. Ингээд жилийн сүүлээр ном гаргана. Харин хоёр болон гуравдугаар ангийн оюутнуудтай эхлээд судалгаа хийж дараа нь аялал жуулчлалын хөгжлийн боломжийн талаар Монголд ирж тодорхой жишээн дээр ажиллана.

Тухайлбал, бэлэг гэхэд хүмүүс ямар бэлэг сонирхож байна, хичнээн хүн худалдан авч байна гэдэг цаанаа судалгаатай байх ёстой. Хүн худалдаж авахгүй бэлэг хийлээ гээд мөнгө болохгүй. Тэгвэл гаднын хүмүүсийн дуртай бэлгийг судалж сайт нээж, мэдээлэл тавих юм. Бидний хийж байгаа ажил бага боловч, Монголын аялал жуулчлалд хувь нэмэр оруулъя гэж байгаа юм.

Гуравдугаарт Японд их сургууль төгсөөд компанид орохын өмнө ажилтан гэж ямар хүн байх ёстой талаар хичээлийг орж байна. Хүнтэй хэрхэн харьцах, компани ямар хүн хүсэж байна, уулзалтын үед хэрхэн харилцах гэх мэт. Японд их сургуулийн дөрөвдүгээр ангийн эхний семестерт өөрийн ажиллах компанийг ихэвчлэн шийдчихдэг. Тиймээс бэлтгэх ёстой. Харин ирэх онд энэ хичээлээ болиод Монголын талаар дахин нэг семинар орно. Тэр нь Монголд залуусыг авч ирж, арван өдөр ажиллуулна. Их сургууль, Япон хэлний сургалт, хэвлэлийн компани ч гэдэг юм уу салбаруудад ажиллуулах юм. Гадаадад амьдарч үзсэнээр Монголын тухай мэдлэгтэй болж, хөгжиж буй орны зовлон жаргалын талаар мэдээлэлтэй болох нь илүү чадварлаг боловсон хүчин болоход дэм болно. Тиймээс Монголд ирсэн завшаанаа ашиглаад компаниудад энэ хүсэлтээ тавьж байна.

Монгол үндэстэн маш ухаалаг учраас ямар ч бэрхшээлийг даван туулж, хэдэн жилийн дараа эдийн засаг сайжирч, аж үйлдвэр хөгжиж, гадагш гарсан авьяаслаг залуус буцаж ирэх байх гэж найдаж байна

-Цаг зав гарган хийж буй ажлаасаа хуваалцсанд баярлалаа.
-Монголын улс төр гаднаас харж байхад жаахан хэцүү байна. Монголчуудын эв нэгдэл маш суларсан байна. Ийм нөхцөл үндэсний аюулгүй байдалд сөрөг нөлөөтэйн дээр хөгжихгүй. Аж үйлдвэр хөгжихгүй, гадаадын хөрөнгө оруулагч нэмэгдэхгүй. Гадныхан тогтвортой Засгийн газар, тогтвортой бодлого хүсэж байна. Харамсалтай нь миний нүд энэ нөхцөл суларсан гэж харж байна.

Гэхдээ өмнө нь танд хэлж байсанчлан Монгол үндэстэн маш ухаалаг учраас ямар ч бэрхшээлийг даван туулж, хэдэн жилийн дараа эдийн засаг сайжирч, аж үйлдвэр хөгжиж, гадагш гарсан авьяаслаг залуус буцаж ирэх байх гэж найдаж байна. Гэхдээ энэ байдал үргэлжилбэл хэцүү, үнэндээ унана шүү.

Монголчууд сайн бодох ёстой. Энэ асуудлыг гадаад хүн шийдэж чадахгүй. Монгол хүмүүсийн доторх янз бүрийн маргаан, тэмцлийг өөрсдөө л зогсооно. Монголчууд гадаадад үнэндээ эвтэй, сайхан. Гэтэл яагаад дотооддоо байхдаа харилцаа муу байна вэ гэдгийг бодож үзэх, анхаарах шаардлагатайг ярилцлагынхаа төгсгөлд хэлмээр байна.

Нийтэлсэн:

Р.Адъяасүрэн

Сэтгүүлч

2019-06-23 13:02 GMT+8
Энгийн уншилт
  Товч унших

Холбоотой мэдээллүүд
  • Шинэ мэдээ

  • Их уншсан

  • Их сэтгэгдэлтэй

Ерөнхийлөгчийн санаачилсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн УИХ-ын гишүүдийн тоог 108 болгож, бүрэн эрхийн хугацааг таван жил болгох заалтыг та дэмжиж байна уу.
Нийт 1097 санал өгсөн байна.

Хөгжүүлэлт хийгдэж байна. Тун удахгүй танд хүрэх болно.

Та яг одоо вэбсайтын сайжруулалтын альфа хувилбарыг үзэж байна. Энэхүү хэсэг бүрэн дуусаагүй байгаа бөгөөд тун удахгүй танд хүрэх болно.

Санал хүсэлт илгээх

Та өөрт бодогдож байгаа зүйлсийг бидэнтэй илэн далангүй хуваалцахыг хүсэе. Таны санал бидний хөгжүүлэлтийн ажилд маш их тус хүргэх юм.
Танд баярлалаа.

0%
  Товч унших

Дараагийн мэдээ