Хайлт хийх

Жүжигчин Жейсон Момоа 45 секундэд олсон 31 мянган ам.доллараа сайн үйлсэд хандивлалаа

  2019-05-11
 
“Game of Thrones” болон “Aquaman” киногоороо алдартай жүжигчин Жейсон Момоа алдарт Эллен Деженересийн шоунд оролцохдоо 45 секундын дотор 31 мянган ам.доллар цуглуулж хуванцарын хэрэглээний эсрэг сайн үйлсэд хандивлалаа.

Өдгөө 39 настай жүжигчин залуу нэвтрүүлгийн үеэр самбар руу сүх шиддэг хөгжилтэй тоглоом тоглон дээрх мөнгийг цуглуулжээ.

Тэрээр саяхны нэгэн өдөр өөрийн инстаграм хуудсандаа “Байгаль эхийнхээ төлөө би таалагдахгүй байгаа зүйлийнхээ талаар илүү их ярихаар шийдсэн. Мөн бид далай тэнгис, эх газраа цэвэрхэн байлгахын тулд хуванцар савны хэрэглээнээс татгалзах хэрэгтэй байна. Үйлдвэрлэгдсээр байгаа хуванцарыг багасгахын тулд бүгдээрээ дашмаг хэрэглэж заншъя" гэж бичжээ. 

Мөн “Намайг хүмүүс Усны хүн (Aquaman) гэдгээр нь илүү сайн мэдэх байх. Тиймээс энэ нь байгаль эхээ хамгаалах энэ төрлийн сайн дурын үйл ажиллагааг хийхэд минь нөлөөлсөн” гэжээ. Түүний хэлснээр дэлхий дээр хэрэглэгдэж байгаа нийт хуванцар савны 91 хувийг дахин боловсруулалгүй хаядаг гэжээ. 

Жейсон Момоагийн хожсон 31 мянган ам.доллар далайн эрэг цэвэрлэх үйлсэд зарцуулагдах гэнэ. Эллен анх түүнийг дээд тал нь 10 мянган ам.доллар хүргэж чадна гэж бодож байжээ. 

Эх сурвалж: www.ellentube.com

Нийтэлсэн:

Б.Сондор

Gogo.mn сэтгүүлч

2019-05-11 14:50 GMT+8
Энгийн уншилт
  Товч унших

Холбоотой мэдээллүүд
  • Шинэ мэдээ

  • Их уншсан

  • Их сэтгэгдэлтэй

Хөгжүүлэлт хийгдэж байна. Тун удахгүй танд хүрэх болно.

Та яг одоо вэбсайтын сайжруулалтын альфа хувилбарыг үзэж байна. Энэхүү хэсэг бүрэн дуусаагүй байгаа бөгөөд тун удахгүй танд хүрэх болно.

Санал хүсэлт илгээх

Та өөрт бодогдож байгаа зүйлсийг бидэнтэй илэн далангүй хуваалцахыг хүсэе. Таны санал бидний хөгжүүлэлтийн ажилд маш их тус хүргэх юм.
Танд баярлалаа.

0%
  Товч унших

Дараагийн мэдээ