Хайлт хийх

ХӨЛБӨМБӨГ: Хенрих Мхитарян Европа Лигийн шигшээд тоглохгүй

  2019-05-22
 
7 хоногийн дараа буюу 5-р сарын 29-ний өдөр Азербайжаны нийслэл Баку хотод Европын хөлбөмбөгийн холбооны “Европа Лиг” тэмцээний шигшээ тоглолт болно. Тус тоглолтод Английн багууд болох “Челси”, “Арсенал” багууд шалгарч үлдээд байгаа юм. Харамсалтай нь “Арсенал”-ын Армен хагас хамгаалагч Хенрих Мхитарян өөрийн аюулгүй байдлыг хангах үүднээс тус тоглолтод оролцохгүй гэнэ. Учир нь Азербайжан, Армен улсууд зөрчилтэй байгаа билээ. Мхитарян дээрх шалтгааны улмаас өмнө нь Азербайжанд болсон тоглолтуудыг өнжиж байсан удаатай.

Арсеналын удирдлагууд 30 настай Мхитарян болон түүний гэр бүлийнхэнтэй ярилцаж, тэдний хүсэлтийг ЕХБХ-нд уламжилсан байна. ЕХБХ ч клуб болон тоглогчийн хүсэлтийг хүлээж авсан аж. Мхитарян энэ улирлын “Европа Лиг”-ийн 11 тоглолтод талбайд гарчээ. “Арсенал”-ын хувьд шигшээ тоглолтод заавал хожиж байж, ирэх улиралд Аваргуудын Лигт оролцох эрхтэй болно. Учир нь их буучид Премьер Лигт 5-р байранд орсон билээ. Мхитарян 2015 онд “Боруссиа Дортмунд”-д тоглож байхдаа Европа Лигийн хүрээнд Азербайжаны “Габала”, өнгөрсөн оны 10-р сард “Карабаг” багуудын эсрэг тоглолтод оролцоогүй юм.

А.Одбаяр

2019-05-22 11:10 GMT+8
Энгийн уншилт
  Товч унших

Холбоотой мэдээллүүд
  • Шинэ мэдээ

  • Их уншсан

  • Их сэтгэгдэлтэй

Хөгжүүлэлт хийгдэж байна. Тун удахгүй танд хүрэх болно.

Та яг одоо вэбсайтын сайжруулалтын альфа хувилбарыг үзэж байна. Энэхүү хэсэг бүрэн дуусаагүй байгаа бөгөөд тун удахгүй танд хүрэх болно.

Санал хүсэлт илгээх

Та өөрт бодогдож байгаа зүйлсийг бидэнтэй илэн далангүй хуваалцахыг хүсэе. Таны санал бидний хөгжүүлэлтийн ажилд маш их тус хүргэх юм.
Танд баярлалаа.

0%
  Товч унших

Дараагийн мэдээ