Хайлт хийх

Энэ онд гаалийн салбаруудад 65.3 тэрбум төгрөгийн шинэчлэлт хийнэ

  2019-06-12
 
Монгол улс нийт 46 боомт, 18 гаалийн салбар газартай. Тэдгээрээс Баян-Өлгий, Сэлэнгэ, Дорнод, Дорноговь аймаг дахь гаалийн газрууд салбар лабораторитой юм.

Тиймээс бусад салбар гаалийн газруудын үйл ажиллагааг сайжруулах зорилгоор Азийн хөгжлийн банкны “Хилийн үйлчилгээг сайжруулах бүс нутгийн төсөл”-ийн дагуу лабораторитой болгох ажлыг энэ онд хэрэгжүүлэх юм.

Гаалийн Ерөнхий газарт улсаас 65.3 тэрбум төгрөгийн санхүүжилтийг салбар гаалийн газруудыг лабораторитой болгох, гаалийн газруудын шинэтгэлд зориулахаар энэ жил төсөвлөсөн. 

Гаалийн ерөнхий газрын, гаалийн улсын ахлах байцаагч Ч.Тамир

Гаалийн ерөнхий газрын, гаалийн улсын ахлах байцаагч Ч.Тамир хэлэхдээ “Сүхбаатар хилийн боомтод нэг цэгийн үйлчилгээний цогцолбор байгуулж, Алтанбулаг хилийн боомтыг шинэчлэн, гаалийн салбаруудыг лаборторитой болгоно. Лаборатори байгуулснаар хилээр нэвтэрч буй уул уурхайн чиглэлийн ачаа, мах махан бүтээгдэхүүн, хар тамхи мансууруулах бодисын шинжтэй бараа бүтээгдэхүүнийг хурдан шуурхай, найдвартай илрүүлэх юм” гэв. 

Алтанбулаг хилийн боомтод:
-    Зорчигчын болон ачаа тээврийн шалган нэвтрүүлэх цогцолборыг өргөтгөх
-    Гааль, мэргэжлийн хяналтын лаборатори,
-    Холимог бодисын агуулах,
-    Эрэлч нохойн байр,
-    Агуулах, үзлэг шалгалтын байр,
-    Ус дулаан дамжуулах төв, 
-    Цахилгаан дэд өртөө,
-    Рентген удирдлагын байр,
-    Ачаа тээврийн болон зорчигч тээврийн хяналтын саравч,
-    Ариутган нэвтрүүлэх байгууламжтай болох зэрэг барилга, байгууламжийн өргөтгөл, 
шинэтгэл хийнэ.

Мөн Алтанбулаг хилийн боомтын авто замыг зорчигчдын цаг, завыг хэмнэх үүднээс богиносгон нэмэлт зогсоол байгуулах юм. Үүнд 1.7 км хучилттай зам, 7000 м2 авто зогсоол, боомтын доторх 29900 м2 зам талбай багтана гэлээ. 

Нийтэлсэн:

А.Эрхэмбаяр

Gogo.mn сэтгүүлч

2019-06-12 11:00 GMT+8
Энгийн уншилт
  Товч унших

Холбоотой мэдээллүүд
  • Шинэ мэдээ

  • Их уншсан

  • Их сэтгэгдэлтэй

Хөгжүүлэлт хийгдэж байна. Тун удахгүй танд хүрэх болно.

Та яг одоо вэбсайтын сайжруулалтын альфа хувилбарыг үзэж байна. Энэхүү хэсэг бүрэн дуусаагүй байгаа бөгөөд тун удахгүй танд хүрэх болно.

Санал хүсэлт илгээх

Та өөрт бодогдож байгаа зүйлсийг бидэнтэй илэн далангүй хуваалцахыг хүсэе. Таны санал бидний хөгжүүлэлтийн ажилд маш их тус хүргэх юм.
Танд баярлалаа.

0%
  Товч унших

Дараагийн мэдээ